Нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна

Нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна

Нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 10 дугаар сарын 03-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим газраар, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, 05-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.
Иймд малчид, тээвэрчид, тариаланчид та бүхнийг:
  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах, ажил, амьдралдаа хэрэгжүүлэх,
  • Дулаан хувцаслах, хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах,
  • Хол, ойрын замд гарахдаа автомашин техник хэрэгслийг аюулгүй байдлыг хангах, шатахууны нөөцтэй зорчих,
  • Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхэд, өндөр настанг малд явуулахгүй байх,
  • Тэнгэрийн байдлыг шинжиж, ажлаа төлөвлөх,
  • Холбогдох байгууллагаас гаргаж байгаа заавар, зөвлөмжийг цаг тухай бүрт хүлээн авч, хэрэгжүүлэхийг анхааруулж байна.‼️
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 46 минутын өмнө 64.119.31.179

ene medeelel heregtei humuustee hurch chadaj bna yy

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж