Тайваньд Кратон хар салхины аюул нүүрлэв

Тайваньд Кратон хар салхины аюул нүүрлэв

Тайваньд Кратон хар салхины аюул нүүрлэв

Тайваньд хүчтэй хар салхи үүссэний улмаас нэг хүн нас барж, хоёр хүн ор сураггүй алга болжээ. Өчигдөр /2024.10.02/ улс даяар онцгой байдал зарлаж, сургууль, цэцэрлэг, оффисуудыг хаасан байна. Албаныхны мэдээлснээр, далайн хар салхи 17:00 цагийн байдлаар Тайванийн өмнөд бүс нутгаас зүүн хойд зүг рүү чиглэж, аажмаар байршлаа сольж байсан гэв. Түүнчлэн, хар салхи Пүрэв гаригийн өглөө эрт Тайваний өмнөд хэсгээр дайрах төлөвтэй байгаа талаар тус улсын цаг уурын агентлагаас санууллаа.

Хуалиень мужид Лхагва гаригт нэгэн өндөр настай эмэгтэй  гурван метрийн өндрөөс унаж нас барсан гэж гал түймрийн албаныхан мэдэгдэв.  Тайвань даяар нийт 70 хүн гэмтэж бэртсэн гэж эрх баригчид мэдээлснээр засгийн газрууд бүх муж, хотуудын оффис, сургуулиудыг хаахад хүрсэн юм. Тайбэй хотын бизнесийн дүүрэг тус өдөр бараг эзгүй байв. Үерийн ус оруулахгүйн тулд байшин, барилгуудын үүдэнд элсний уут овоолж байна. Орон нутгийн цаг уурын албаныхан хар салхи маш удаан шилжиж байгаа тул урт хугацаандаа хохирол учруулж болзошгүй гэж мэдэгдэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Газарзүйн мэдлэггүй сэтгүүлчид 2024-10-03 64.119.29.63

Газарзүйн мэдлэггүй сэтгүүлчид Тайваныг ярихдаа, Хойд Америк болон Өмнөд Америкийн нутаг дэвсгэрийг харуулаад байх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж