Нэрт соён гэгээрүүлэгчийн ач охины нууц АВЬЯАС

Нэрт соён гэгээрүүлэгчийн ач охины нууц АВЬЯАС

Цасны ирвэс өөдөөс дөлгөөхөн ширтэнэ. Дэргэд нь дэггүй сармагчин тоглож, зальт шар үнэг "гүйх" аж.  Түүний үзэсгэлэнг сонирхсон олон хүнд ойд эсвэл хөдөө талд алхаж, зугаалж яваа мэт мэдрэмж төрсөн байх. Аль эсвэл орчин цагийн 3D кино үзэж байгаа мэт.

Зэрлэг ан амьтад, өнгийн цэцэгс, үзэсгэлэнт шувууд "жиргэлдэж", төлийн дуу цангинана.

Ан амьтад бодит мэт, яаж ийм төгс зураа вэ гэж дуу алдмаар. Үзэсгэлэнг үзэж сонирхож явсан хүмүүс “Амьтдыг яг бодит юм шиг зурсан байна. Харандаагаар яаж ийм бүтээл зурдаг юм бол” гэж өөр хоорондоо шивнэлдэнэ.

Энэ бүх зургийг зураач Б.Бүжүүлэн гэх бүсгүй зурсан. Тэрбээр наран ургах зүг Японоос эх орондоо ирж өөрийн уран бүтээлийн анхны бие даасан үзэсгэлэнгээ дэлгэж буй нь энэ. Зураач бүсгүй энэхүү үзэсгэлэнгээ өвөөдөө зориулсан гэдгийг онцолсон юм.

Учир нь энэ өдрүүдэд түүний өвөө Монголын нэртэй эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Ш.Гаадамба агсны 100 жилийн ой нь тохиож буй.

Саяхан өвөөгийнх нь зохиол бүтээлийг алдаршуулах  эрдэм шинжилгээний хурал Чингис хааны музейд болж, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд нь хүрэл хөшөө босгожээ. Тиймдээ ч ач охиных нь үзэсгэлэнгийн хойморт хайрт өвөөгийнх нь хөшөөний эх загварыг хүндэтгэн байрлуулжээ.

Тэрбээр "Өөрийнхөө сонирхлоор хоббигоо хөгжүүлэн өнгийн харандаагаар зураг зурдаг. Ер нь реалист чиглэлээр фото зураг шиг зурахыг хичээдэг. Би ШУТИС-ийг хувцасны исгүүрийн инженер мэргэжлээр төгссөн.

Энэ мэргэжлээрээ ажиллахгүй, гар урлалын чиглэлээр ажиллаж байгаад гурван жилийн өмнөөс харандаанд дурлаж эхэлсэн.

Харандаагаар зурахад судал гардаг. Миний хувьд тэр судлыг гаргахгүйг боддог. Маш нягт нямбай ямар ч өө сэвгүй зурахыг хичээдэг. Ихэвчлэн ажлаа тараад оройн цагаар бүтээлүүдээ хийхдээ бясалгал маягтай жижиг деталь бүрээр нь зурдаг" гэсэн юм.

"Ер нь дөлгөөхөн зантай амьтан, тэдний нүдний харцыг нь тод гаргахыг хичээдэг. Миний хувьд одоо болтол суралцаж дуусаагүй л байна. Өөрийнхөө зорьсон хэмжээнд хүрээгүй л яваа. Суралцах зүйл маш их байна" хэмээн зураач бүсгүй даруухан хариулав.

Зураач бүсгүйн аав нь монгол зургийн зураач Г.Бэрхээдэй асан, ээж нь бас туурган хивсний мэргэжлийн уран бүтээлч, одоо манай урдаа барьдаг зүү ороох уран хатгамалчдын нэг. Урлагийн гэр бүлд өсч төрсөн түүнд авьяас билгийг харамгүй заяажээ.

Түүний ээж Л.Алтантуул "Охиноо нүдээ нээгээд өссөн цагаас л аав, ээж нь зураг зурдаг байсан. Миний охин их багаасаа зураг зурсан. Хүүхэд байхдаа "Бороотой өдөр" гэдэг нэртэй зураг зурж, аавынхаа толгойг ногоон өнгөөр будчихсан байсан.

Охиноосоо учрыг нь асуухад "Аав бол зун. Үс нь бороонд норж, ургах ёстой" гэж хариулж байсан сан.

Дархан-Уул аймгийн арван жилийн сургуульд  сурч байхдаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаж, уралдаан тэмцээнд ордог байлаа. Есдүгээр ангидаа "Зураач охин" нэртэй үзэсгэлэн гаргахад маш олон хөөрхөн амьтан зурсан. Охиныхоо тэр бүтээлүүдийг хараад хайр хүрч, баярлаж байсан" тухайгаа дурсан ярилаа.

Тэрбээр "Би их сургуульд ороход нь "Миний охин зургийг байгалиас заяасан авьяасаараа зурж чадна. Сургуульд сурах шаардлагагүй ээ. Тийм учраас инженер бол гээд ШУТИС-д суралцуулж, исгүүрийн инженер болгосон юм" гэв.

Зураач бүсгүй сүүлийн зургаан жил Япон улсад ажиллаж, амьдарч буй. Тэрбээр чөлөөт цагаараа дэлхийн улс орны олон төрлийн мастер харандаагаар зураг зурдаг байна. Тосон харандаа, металь харандаа гээд маш олон төрлийн харандаагаар зургаа зурсан бөгөөд бүтээл бүр нь өөр өөрийн онцлог, ялгаатай.

Ер нь тэрбээр амьтан маш сайн зурдаг. Тэр тусмаа муур. Мууранд маш их хайртай. Төрөл бүрийн үүлдрийн муур тэжээдэг байсан гэдгийг гэр бүлийнхэн нь хэлж байлаа.

Тэрбээр харандааны хатан хаан. Учир нь харандааны талаар маш их судалж, Япон, Хятад, Англи, Франц гээд бүхий л уран зураач ямар харандаа хэрэглэж байна тэр бүгдийг бүтээлдээ ашигладаг.

Өөрийнх нь харандааны архивт гэхэд 2000-3000 харандаа бий.

Ийнхүү "Харандааны хаан" гурав дахь удаагийн үзэсгэлэн өөр өнгө будгаар "амилж" олны хүртээл болж байна. Үндэсний уран зургийн галерейн гурван давхарт нээгдэж буй үзэсгэлэн аравдугаар сарын 9-нийг хүртэл үргэлжлэх гэнэ.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХөөрхөнХөөрхөн
13
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

онч 2024-10-03 202.9.47.58

айраг исгэнэ, хувцас эсгэнэ гэж ярих байх аа.

Avatar

Нэргүй 2024-10-03 59.153.115.72

Алдарт эрдэмтэн өвөөгийн авьяаслаг ач охинд амжилт хүсэн ерөөе

Avatar

Нэргүй 2024-10-03 66.181.185.89

Шанжмятав хиагийн 4 дэх үе дээр бас нэгэн сод авьяас тан төржээ. Баяр хүогэе !
Шанжмятав–Гаадамба–Бэрхээдэй–Бүжүүлэн….

Avatar

Нэргүй 2024-10-03 202.21.109.1

Ямар гоё бодит юм шиг зурдаг юм бэ

Avatar

зочин 2024-10-03 202.5.206.36

Ш. Гаадамба гуайг багадаа тавгийн идээ зураад гэрийнхээ хоймрын авдран дээр тавьсан байхад гэрт нь ирсэн хүн андуураад чихрээс нь авах гээд маажиж байсан гэсэн яриа сонссон юм байна.

Avatar

B 2024-10-03 122.201.31.220

Gaadamba guaig Zandaa 88.3 aar nuuts tovchoog yarihad anh iim hun bsan medej avsandaa

Avatar

Нэргүй 2024-10-03 202.9.40.142

haana garch bgaa yum bol

Avatar

зочин 2024-10-03 66.181.178.147

Гайхамшигтай зураач эмэгтэйд уран бүтээлийн амжилт хүсье. Хүүхэд байхдаа өвөөгийнх нь зохиолыг зөндөө уншдаг байлаа.
Үзэсгэлэн ямар хугацаагаар ажиллах бол?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж