Бодлогоор өрсөлддөг 15 хоттой нийслэлд ТА АМЬДАРНА

Бодлогоор өрсөлддөг 15 хоттой нийслэлд ТА АМЬДАРНА

Бодлогоор өрсөлддөг 15 хоттой нийслэлд ТА АМЬДАРНА

“20 минутын хот” гэх үзэл санаанд тулгуурлан хөгжлөө төлөвлөж байна. Олон улсын сайн жишгээс үл хоцрон, энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН Улаанбаатар хотод засаг, захиргааны бүрэн шинэчлэл хийж, 14 хотоос бүрдсэн нийслэлтэй болох мөрийн хөтөлбөр дэвшүүлж буйг та мэдсэн үү.

Манай дүүргийн хувьд Сонгинохайрхан, Баянхошуу, Толгойт, Өнөр гэсэн дөрвөн хотод хуваагдана. Орон зайн хувьд хотын үйлчилгээг тань руу улам ойртуулах бодлого баримталж байгаа. Эдгээр хотоос иргэн төр болон нийгмийн үйлчилгээг 20 минут дотор авах нөхцөл бүрдүүлэх юм.

 Хот болон дүүргийн Засаг дарга нар нь төсвийн болон аж ахуйн бүх асуудлаа өөрсдөө хариуцна. Хот, дүүргийн удирдлагууд нь ч иргэдээсээ сонгогдоно. Тиймээс иргэд амьдарч буй орчиндоо тулгарч буй асуудлаа шуурхай шийдвэрлэхэд оролцох боломж бүрдэх юм.

Жишээ нь Баянхошуу, Толгойт хотын амьдрах орчныг сайжруулах бодлого хэрэгжүүлэхийн тулд дэд төв байгуулахаас эхлээд хөрөнгө оруулалтыг татах шаардлага гарна. Үүнийг тус хотынхон бие даан шийдвэрлэнэ гэсэн үг.

Шинэ хотуудын төлөвлөлт ямар байхыг төсөөлж үзье.  Өнөр хотын хувьд үйлчилгээний болон оффисын барилгуудтайгаар төлөвлөж болно. Ийнхүү ирээдүйд хот бүр өөр өөрийн өнгө төрхтэйгөөр хөгжих учраас 14 хотын хооронд хөгжлийн бодлогын өрсөлдөөн үүсэх нь гарцаагүй.

Жишээлбэл, одоо хотын татвар хоёр хувь байгаа. Магадгүй нэг хот нь татвараа тэглэж, хөрөнгө оруулалт татан, үйлдвэрлэл, үйлчилгээний салбараа хөгжүүлэх боломжтой.

“20 минутын хот” зорилтын хамгийн чухал үзэл санаа цаг хэмнэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Иргэн та бүх төрлийн үйлчилгээг амьдран суугаа хотоосоо авах боломж бүрдэнэ.

Нийслэлд Монгол Улсын хүн амын 60 хувь амьдарч, төр захиргааны байгууллагын 90 хувь төвлөрөн үйл ажиллагаа явуулж байна. Төвлөрөл, түгжрэл нь Улаанбаатарын бодит зовлон. Нийслэлийг 14 хотод хувааснаар төвлөрөл задарч, түгжрэл буурна.

Төсөв, хөрөнгө оруулалтын бие даасан эрх мэдэлтэй 14 Хотын захирагч иргэдээ эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллах болно. Харин цаашид нийслэл хотын удирдлага нийтийн тээвэр, зам, гүүр, инженерийн байгууламж гэсэн асуудлаа хариуцаж ажиллана.
Ийнхүү “Шинэ Улаанбаатарын төлөө” уриатайгаар сонгуульд оролцож буй манай нам “20 минутын хот” мөрийн хөтөлбөр дэвшүүлээд байна. Шинэ Улаанбаатарын төлөөх таны сонголт мэргэн байг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.181.213

ойлгомжгүй зүйл их байна. Яам, агентлагаас авах үйлчилгээ хотын төв рүү л чиглэнэ. Аль хот энэ давуу байдлыг авах юм? Сүхбаатар. Бусад нь яах юм? ….???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж