УДШ: Д.Эрдэнэбат нарын 20 хүн, 2 хуулийн этгээдийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав

УДШ: Д.Эрдэнэбат нарын 20 хүн, 2 хуулийн этгээдийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав

УДШ: Д.Эрдэнэбат нарын 20 хүн, 2 хуулийн этгээдийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Эрдэнэбат, Б.Болор, Д.Ганбат, Н.Батбаяр, Д.Сугар, Ц.Нанзаддорж, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, Э.Шижир, Д.Батжавхлан, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Эрэвгийлхам, С.Уранчимэг, Г.Ганзориг, Ч.Энхболд, Р.Мөнхтуул, Д.Энхтунгалаг, Л.Санжаадорж, Б.Мөнхсоёл нарын 20 хүн, “Кью Эс Си” ХХК, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцжээ. Тодруулбал,

  • Шүүгдэгч Д.Сугарын өмгөөлөгч Д.Батсүх;
  • Шүүгдэгч Д.Ганбатын өмгөөлөгч Ц.Сайнбат;
  • Шүүгдэгч “Кью Эс Си” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтэмүүлэн, түүний өмгөөлөгч Ж.Батхуяг;
  • Шүүгдэгч Н.Батбаяр;
  • Шүүгдэгч Д.Эрдэнэбатын өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва;
  • Шүүгдэгч Ц.Пүрэвтүвшингийн өмгөөлөгч Б.Баяраа, Ц.Батзориг;
  • Шүүгдэгч О.Орхоны өмгөөлөгч Д.Нямдорж;
  • Шүүгдэгч С.Уранчимэг, Г.Ганзориг нарын өмгөөлөгч Ц.Батзориг, Н.Буянжаргал;
  • Шүүгдэгч Б.Мөнхсоёлын өмгөөлөгч Р.Машлай;
  • Иргэний хариуцагч “Ялгуусан” ХХК-ийн төлөөлөгч Р.Сүхбаатар;
  • Шүүгдэгч Б.Болорын өмгөөлөгч Б.Мөнхбат;
  • Шүүгдэгч Р.Мөнхтуулын өмгөөлөгч Д.Баттулга;
  • Шүүгдэгч Д.Эрдэнэбатын өмгөөлөгч Ц.Дагвадорж;
  • Шүүгдэгч Ц.Нанзаддоржийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ;
  • Шүүгдэгч Д.Ганбатын өмгөөлөгч Ж.Тэгшмандал нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцсэн байна.

Шүүгдэгч Д.Эрдэнэбат нарын 20 хүн, 2 хуулийн этгээд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1, 20.3 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2, 4, 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон юм.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргах зүйл заалтад тусгасан:

шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;

хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн;

эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв. Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр өмнө нь мэдээлэл өгөхдөө “Намайг "Дарханы төмөрлөг"-ийн үйлдвэрийн концессын гэрээг байгуулж, Засгийн газрын тогтоол гаргасан шалтгаанаар яллагдагчаар татсан. Миний хувьд хууль зөрчсөн, гэм буруутай үйлдэл байхгүй. Энэ ажил зөвхөн манай Засгийн газрын үед эхлээгүй. "Дарханы төмөрлөг"-ийн үйлдвэр барьж байгуулах асуудал сүүлийн зургаа, долоон Засгийн газар дамжсан асуудал. Хамгийн анх С.Баяр Ерөнхий сайдын үеэс эхэлж,  дараа нь С.Батболдын Засгийн газар, Н.Алтанхуягийн Засгийн газар, Ч.Сайханбилэгийн Засгийн газар, Ж.Эрдэнэбатын Засгийн газар, У.Хүрэлсүхийн Засгийн газар, одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед хэрэг үүсгээд явж байна.

Монголд төмөрлөгийн үйлдвэр хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй.  Хэн ч маргах асуудал байхгүй. Монгол төмөрлөгийн үйлдвэртэй болох нь зайлшгүй асуудал. Энэ асуудлыг ярихдаа "Эрдэнэт"-ийн 49 хувь малгайн дор орж ирж байгаа. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед 2016 оны сонгуулийн өмнө болсон асуудал. Миний хувьд Н.Алтанхуягийн Засгийн газарт ажиллаж байгаад ажлаа өгсөн. Тийм учраас "Эрдэнэт"-ийн 49 хувьд ямар нэгэн холбоо байхгүй гэдэг нь аль ч утгаараа ойлгомжтой асуудал юм. Шүүх хурлыг нээлттэй ил тод шүүх нь зүйтэй гэж үзэж байгаа" гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мэдээлэл 2024-10-02 172.91.182.247

Фортуна, Сайханбилэг, Эрдэнэбат нар Эрдэнэбилэгийн халаасанд багтаж Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг луйвардсан нь үнэн ш дээ. Төмөр замыг нь гэхэд яаж төсвөөс луйвардсаныг бүгд мэдэж байгаа, санаж байгаа. Фортуна баашилж, Сайханбилэг оргож ял завшиж байгаа

Avatar

N m’nchjg 2024-10-02 202.9.40.103

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн агуу удирдагч Ю.Цэдэнбал дарга 44 жил нам төр-ийн удирдаж нам төрийн дээд удирдлагыг 44 барихдаа монгол орныг бүтээж босгож бүх хот үйлдвэрийг босгосн байдгийн тэр хүнийг бүтээснийг манж х***а хог шаарууд эзэрхийлж 30 гаруй өил амьдарлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж