Монгол Улсад 2024 оны байдлаар тэтгэвэрээс өөр мөнгөн орлогогүй 546182 иргэн байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодруулснаар 2024 онд 6.8 их наяд төгрөгийг тэтгэврийн сангийн санхүүжилтэд олгож байгаа аж. Энэ нь улсын нийт төсвийн 20 орчим хувьтай тэнцэнэ. Тэтгэвэр, тэтгэмж, халамжын хувь хэмжээ нэмэх асуудалд иргэд үргэлж нааштай ханддаг. Үүнийг нь эрх баригчид хэдэн арван жилийн турш овжиноор ашиглаж ирсэн. Түүнчлэн энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс буюу сонгуулийн өмнөөс тэтгэвэр, тэтгэмжийн хувь хэмжээг багагүй нэмсэн. Тодруулбал, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 550 мянган төгрөг байсныг 650 мянган төгрөгт, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 440 мянган төгрөг байсныг 540 мянган төгрөгт хүргэсэн. Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төвд иргэд ихэвчлэн ахмад настны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, жирэмсний тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмжийн тогтоолт, олголттой холбоотой асуудлаар ханддаг аж.
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас тодруулснаар Монгол Улсын 2024 оны төсөвт нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхэд зориулж 60.9 тэрбум төгрөгийн хөрөнгийг баталжээ.
Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд гэх зэрэг нийгмийн зүгээс анхаарал халамж зайлшгүй шаардлагатай 65.6 мянган иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авч байна. Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж олгодог бөгөөд энэ тэтгэмжид нийт 12.8 орчим мянган хүүхэд хамрагддаг байна. Энэхүү нийгмийн халамжийн тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 2020 онд 100 мянган төгрөгөөр, 2023 онд 12.8 хувиар тус тус нэмэгдүүлж байсан бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 15.4 хувиар нэмэгдүүлэн 375 мянган төгрөг болгохоор шийдвэрлэжээ.
Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа иргэний тэтгэмж 2020 онд 84.5 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэний тэтгэмж 123.1 мянган төгрөг байсныг 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2-3 дахин нэмэгдүүлж 275 мянган төгрөг болгосон.
Энэхүү тэтгэмжийг мөн энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 10 хувь нэмэгдүүлж 302.5 мянган төгрөг болгосон байна. Үүнд нийт 67.4 мянган хүн хамрагдаж байгаа аж. Энэ үзүүлэлт Монголд халамж жил ирэх бүр давтамжтай хавтгайрч байгааг харуулж байна.
ТОО: ХҮН АМЫН 25 ХУВЬ НЬ АЖИЛГҮЙ
Сүүлийн жилүүдэд нийт хүн амын дунд боловсролын түвшин нэмэгдсэн ч хөдөлмөр эрхлэлтийн байдал сайжраагүй хэвээр байна. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар аймаг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өссөн үзүүлэлттэй байна.
Монгол Улсад 15 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны 2,1 сая гаруй хүн байгаагийн 1.2 сая нь ажиллах хүч, 877 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1,2 хувь нь магистр, доктор, 27.6 хувь нь дипломын болон баклаврын, 4.4 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 8.6 хувь нь техникийн болон мэргэжлийн, 42.8 хувь нь бүрэн дунд, 9.1 хувь нь суурь, 5.0 хувь нь бага, 1.4 хувь нь боловсролгүй иргэд эзэлж байна. Түүнчлэн нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 54.5 хувийг эмэгтэйчүүд эзэлжээ.
2024 оны байдлаар Монгол Улсад ажилгүйдлийн түвшин 5.2 хувь байна.
Халамж хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүсгэж байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Иргэд өөрсдөө ч мэддэг. Тиймээс Монгол Улсад халамжийг хатгайруулахаас илүү хөдөлмөрийн зах зээлийг дэмжих нь чухал байна.
Нэргүй 2024-10-03 59.153.114.34
ХАЛАМЖА ЗОГСО АЖИЛ ХИХ ХҮН ОЛДОХГҮИ ХАЛГА БАРЬЖ БАИГА Н ҮНЭН
Нэргүй 2024-10-03 122.201.23.28
Ажлйн чавдартай мөртлөө ажил хийх сонирхолгүй халамж аваад хүнсний талон аваад амьдраад байгаа хар мянган хүн байна ш тэ. Үүнийгээ цэгцлээч
Нэргүй 2024-10-03 122.201.23.28
Хүнсний талоноо болиочээ. Цалин тэтгэвэрээ нэмээчээ.
Нэргүй 2024-10-03 66.181.179.136
Baga doromjlooroi tetgevrees oor mongon orlogogui ch geh shig hiidgee hiisen bn chinii hajuud.
Нэргүй 2024-10-03 59.153.115.72
БаянӨлгийд шинэ Ланд унсан авгайтаагаа хоёул булган дээл өмсцөн хүмүүс хүрч ирээд хүнсний талон халамжийн мөнгө грүппын мөнгө авдаг
иргэн 2024-10-03 103.57.95.15
Энэ Улс орныг ХАЛАМЖ биш Авилга, Хулгай сүйрүүлж байгаа гэдгийг мэдмээр юм,
Нэргүй 2024-10-03 73.133.61.184
irgediin amidrald hurled, zugeer suumaar sanagdahuits hemjeenii halamj bvv hel tiim tsalin mongold baidaggui biz dee, tiim baidaltai baj halamjaas bolood ajil hiihgui baina gej hudlaa yariad baih. ajil hiisen ch amidrald ni hureltsehgui uchraas ajillaad ch demie gej hen hungui bod dog bola. HUDULMURIIN UNELEMJIIG UURCHILJ, IRGEDIIN HUDULMURIIG SHULAHAA BOLISON TSAGT L ENE BAIDAL ZASAGDANA DAA.
монгол 2024-10-03 66.181.190.33
Монгол эсрэгээрээ ажиллах хүчний хомсдолд орсон байгаа.
Нэргүй 2024-10-03 202.70.44.46
"Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар аймаг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өссөн үзүүлэлттэй байна" гэдэг чинь ажил хийе гэхээсээ ажилгүйдлийн тэтгэмж авах гэсэн хүмүүсийн л бүртгэл шүү.
ovhuyf 2024-10-03 202.9.40.130
Манж х***а түрүүний бөөсүүдийг нам төрийн дээр гаргаж болддогүй юмаа
өлөн болхоор хулгайлж цөлмөж өлөн нь дарагдахгүй хулгайлаад л бн
Түрүүний бөөс толгойд гарчхаар буухгүй байгаад бх хичэээн гай болж бсан ч байгаад бн дутуугүй мэдрэмжтй шаарууд.