Яг нэг жилийн өмнө, нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулсан ногоон автобусны хулгай олон нийтэд ил болж, Д.Сумъяабазар нийслэлийн Засаг даргын суудлаасаа, Ж.Сүхбаатар Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албаасаа огцорч байлаа. Татвар төлөгчдийн 134 тэрбумаар ногоон автобус авсан гэх ч шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг угсраад нийслэлд шахахаар оролдсон нь баримт, факттайгаа дэлгэгдсэн юм. Энэ хэргээс болж "Тэнүүн Огоо" компанийн захирал шоронд орсон бол тендер шалгаруулсан, гарын үсэг зурсан дарга нар ямар ч ял шийтгэл, гэм зэмгүй амьдарч байна. Ногоон автобусны хэргийг УИХ дээр нээлттэй сонсголоор хэлэлцсэн хэдий ч үр дүн муутай, сонгууль угтсан шоу болоод дууссан уу дууссан.
МАН-ын өнгөрсөн найман жилд гаргасан энэ мэт үрэлгэн зардал, хулгай луйвар үүгээр дуусахгүй. Гурван тэрбумын усан оргилуур, их наядын дүүжин тээвэр бүгд дашийн шог болсон. Хотын мөнгө ямар “хорогдох” биш дээ, манай "МАНдуулсан" дарга нарын хувьд.
Су.Батболдыг С.Амарсайханаар, С.Амарсайханыг Д.Сумъяабазараар, Д.Сумъяабазарыг Х.Нямбаатараар сольсон ч нийслэлийн хувьд нэмэгдэхүүний байрлал солигдсоноос цаашилсангүй. Нэмэгдэхүүний байрлалыг солих биш нийлбэр дүнд орсон өөрчлөлт нийслэлд нэн чухал байна!
Ганц нийтийн тээврийн салбар л хулгайн үүр, овоохой байж ирсэн гэвэл эндүүрэл. Ганц бороонд хот бүхэлдээ баас шээсэндээ живж байгаа нь Улаанбаатар угтаа авлигадаа живэхэд хүрсний илрэл. Авлига манай хотын мангас болоод удаж байна гэсэн үг. Тэрхүү мангас МАН-ын цагаан ордон ч, АН-ын түрээсийн байранд ч нуугдаж суугаа нь бодит эмгэнэл юм.
Ямар ард түмэн байна, тийм төр байдаг гэдэг. Үүнийг ойлгомжтойгоор тайлбарлах юм бол сонгогчид саналаа хэр их худалдана, тэр хэрээр амьдрал нь уруудна. Англиар үүнийг karma is for you гэдэг.
Орон нутгийн сонгууль болгоноор МАН, АН хоёр наанаа ухаалаг, аз жаргалтай Улаанбаатарыг байгуулна гэж уралдаж амалдаг. Үнэн хэрэгтээ, Улаанбаатар утаатай, угаартай байх нь тэдэнд ашигтай. Угтаа утаа манай улстөрчдийн ашигтай ажилладаг бизнес болж хувирсан. Иймээс тэдэнд утааг бууруулах хүсэл сонирхол үгүй.
Шахмал түлшний үйлдвэртэй холбоотой 1.1 их наяд төгрөгийн гэмт хэргийн шинжтэй зөрчил илрүүлсэн тухайгаа наймдугаар сарын ээлжит бус чуулганы хуралдаанд Ерөнхий аудитор Д.Загджав хэлсэн нь хандалт хөөсөн худал мэдээлэл биш. Бүхэл бүтэн улсын Ерөнхий аудитор хүн УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэлсэн үгэндээ эзэн болно гэсэндээ ил зарласан байх,
Шахмал түлшний үйлдвэрлэхэд зарцуулсан 1.1 их наяд бол Монгол Улсын жилийн төсвийн таван хувьтай тэнцэх мөнгө. Хэрэвзээ энэ мөнгийг үнс болголгүйгээр цахилгаан станц,цэвэрлэх байгууламж барихад зарцуулсан бол эдийн засгийн үр дүн, үр нөлөөлөл нь өндөр. Гээд манай улстөрчдөд унацаа улсынхаа эрх ашгаас илүү дээр эрэмбэлдэг. Ийм болохоороо улаанбаатарчууд зундаа баас шээсээр, өвөлдөө утаа угаараар амьсгалдаг. Улаанбаатарыг “ухаалаг” хот болгоно гэхээсээ илүү ядаж утаанаасаа салах хэрэгтэй. Учир нь, Улаанбаатарчуудын уушгины хорт хавдарын өвчлөл сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Таван хүн тутмын нэг нь уушгины өвчнөөр өвчилж байна гэдэг үндсэндээ Улаанбаатар гамшгийн бүс болсоны ДОХИО.
Нийслэлийн замын түгжрэл бол жинхэнэ тамын түгжээ болоод хэдэн арван жил өнгөрөв. Э.Бат-Үүл хотын дарга байхдаа дугаарын хязгаарлалт авснаар өөрөөр МАНай хотод дорвитойхон арга хэмжээ авч, хөгжил дэвшилд хөтлөх хүн алга.
Нийслэлчүүд нэг өдөрт 4 цаг, нэг жилд 48 өдөр түгжрэлд өнгөрүүлж байна. Мэдээж, энэ бүхэн амьдрал биш, сонголт бүр биш. Сонголт гэдэг нь эрүүл аюулгүй орчин, тав тухтай, стрессгүй амьдрахын нэр юм.
Түгжрэлд алдсан хугацаа, шатахуун, эдийн засгаа мөнгөн дүнгээр тооцвол хамгийн багадаа 3.7 их наяд төгрөг болно. Энэ мөнгө бол улсын төсвийг арав хуваасантай тэнцэх зардал. Ийм мөнгөөр хэчнээн сургууль, цэцэрлэг барьж болох байсан бэ гэдгийг тооцож үзээд сонголтоо хийхэд гэмгүй.
Түгжрэлийг бууруулахад 2021 онд 420 тэрбум, 2022 онд 523 тэрбум, 2023 онд 420 тэрбум гээд нийт 1.4 их наяд төгрөг зарцуулжээ. Эндээс дүгнэхэд Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад мөнгө дутсангүй, сэтгэл дутсан байна.
“Аз жаргалтай Улаанбаатар”-т сүүлийн таван жилийн байдлаар 4951 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс 196 нь амиа алджээ. 4956 хүүхэд гэмтсэнээс 347 нь бүх насаараа хөгжлийн бэрхшээлтэй хүн болжээ. Нэг хүн үхвэл эмгэнэл, олон хүн үхвэл статистик гэж үгтэй. Үүнчлэн нэг хүн хулгай хийвэл гэмт хэрэг, олон хүн нийлж хулгай хийвэл зүгээр сенсааци болдог жишиг тогтсон. Хоноцын сэтгэлтэй хулгайч нараас хотоо цэвэрлэе гэвэл хороо хорин, дүүрэг нийслэлээсээ эхлэх хэрэгтэй юм шүү дээ.
Б.БОЛОР
Зочин 2024-10-03 202.126.89.129
нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдахгүй гэдэг.90онд монголд ардчилал ,хулгай,хээл хахууль,авилгал авчрав.хойд солонгос шиг байсан бол дээр байж дээ.
Нэргүй 2024-10-03 202.131.234.123
хулгайчууд бүгд албан тушаалд орроод сууж байхад буутай иргэн л аварна даа.
Нэргүй 2024-10-03 66.181.183.193
н**ш гэж МАН АН ын өлөн хулгайчууд
Зочин 2024-10-03 202.126.89.129
1номерийн хулгайч Элбэгдорж хаана явна вэ?
дэлхийн хүн болчихсон тэнэж явна.дэлхий энэ этгээдийг таних уу? бүү мэд!
Нэргүй 2024-10-03 66.181.177.240
Чи муусайн гуйлгачингууд гээд л иргэдээ хараадаг юм байна лээ. танайх ийм олон орд газар эзэмшиж, баяжиж байж хүн цалинжуулсан гэж ялахраад л, татвөр төлсөн гэж ялархаад л…их муухай санагдсан. татвар бол өгөх ёстой л юм. Бас өөрснөө бүх ажлыг хийж чадахгүй тул хүмүүсийн хөдөлмөрийг худалдаж авөхаас өөр аргагүй. Тэр хүмүүс ажил хийгээд цалингаа авч байгаа болохоос хэн нэгнээр тэжээлгээгүй. Бас байгалийн баялгийг хэн нэг хүн дангаараа эзэмших ёсгүй. Энэ ганц танайд ч биш бүх газар шороо хөндөгчд
Нэргүй 2024-10-03 66.181.177.240
чамд бол итгэхгүй ээ
Зочин 2024-10-03 103.212.162.164
Яагаад монголын асар их баялага ордууд нэг гэр бүлийн өмч болчдог билээ би үүнийг гайхаад байдгийн энэ тэгээд шудрага явдал уу
Нэргүй 2024-10-03 59.153.115.72
Одоо дараагийн ээлжийнх нь гусмаар байна штээ
иргэн 2024-10-03 202.9.46.46
МАН АН нийлчихсэн болохоор их хуралд сөрөг хүчин хэрэгтэй байгаа. Үндэсний эвсэл л сөрөг хүчин болж өгөх байх даа. Амжилт хүсье.
Монгол 2024-10-03 202.126.91.150
энэ нөхөр, түүний МАК компани чинь МОНГОЛ УЛСААС ЦАГААН СУВАРГЫН ЗЭСИЙН СТРАТЕГИЙН УУРХАЙГ ХУЛГАЙЛСАН ГЭСЭН БИЗ ДЭЭ
ХОТООС БИШ БҮР УЛСААС ХУЛГАЙЛЧИХААД ХОТЫН ХУЛГАЙГ ЗОГСООХ ТУХАЙ ЯРЬЖ БАЙДАГ ЁСТОЙ ШИЙДСЭН ГАР ЮМ ДАА
ЗОЧИН 2024-10-03 146.70.176.50
ХУЛГАЙЧИД ХУЛГАЙЧДАА БАРЬДАГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ ДАА, ЭНЭ НОВШУУДААС ЁР НЬ ЯАЖ САЛАХ ЁСТОЙ ЮМ БОЛ ОО. ШҮҮХ ЦАГДАА ГЭЭД ТӨРИЙН БҮХ БАЙГУУЛЛАГУУДАД ГАР ХӨЛӨӨ ТАВИАД, ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ АТГАЧИХСАН, ЭДНЭЭС ЯАЖ САЛАХ ВЭ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
ЗОЧИН 2024-10-03 202.21.126.30
АРГАГҮЙ Л БАЯН АЙЛЫН БАЛАЙ БАЦААНЫ ЗАН ГАРГАХ ЮМ ДАА ЭНЭ НОМТОЙ
Нэргүй 2024-10-03 202.131.234.123
харанхуйнгуниг л даа.
Нэргүй 2024-10-03 202.55.191.194
МОНГОЛОО ЧАМААС АВАРЬЯ
зочин 2024-10-03 202.9.46.163
энэ хүү сонгуулийн сургаар хөөрхөн солиороод байна даа ер нь тэнгэдүү юм ярих юмаа хөөрхий
Нэргүй 2024-10-03 202.131.234.123
200гаараа хүн мөргөж алаад доргилтонд нь тэнэг болчихсон юмаа.
Зочин 2024-10-03 66.181.189.135
Жинхэнэ хулгайч дээрэмчид нь МАН руу дайрсаар ирснийг нийгмээрээ мэдэх учир мянга жүжиглээд нэмэргүй. Та нар тэр дээрэмдсэн стратегийн ордуудыг ард түмэнд өгчихөөд шударга царайл
Нэргүй 2024-10-03 202.9.46.250
Хотыг хулгайгаас аврах нь зөв. Гэхдээ монголчууд бүгд хулгайч ш дээ. Нэг томоохон хулгайчийн зургийг нь тавьчаад “Хотоо хулгайгаас аварч” чадах уу?
Зочин 2024-10-03 202.126.89.129
өмнөд СОЛОНГОС яг манайх шиг байдалд орчихсон
байсан гэдэг.Гэтэл эх оронч хүн гарч ирсэн шүү!
Тэр хүн аварсан гэдэг.Тийм хүн монголд олдохгүй байсаар удлаа!
Иргэн 2024-10-03 103.57.95.72
ЭНЭ МАН АН 2 НАМД МОНГОЛЧУУД СОНГУУЛИЙН ҮЁД ТЭНЦҮҮ САНАЛ ӨГЧ СҮҮЛД НЬ ОЛИГТОЙ ҮР ДҮН ГАРАХГҮЙ АРД ОЛОН ҮГЭЭГҮЙ ЯДУУРЧ БАЙНА 2 НАМЫГ ЖУРМЫН ДАГУУ ДҮРЭМЭЭ ЗӨРЧДӨГ ҮЙЛДЛЭЭС ҮНДЭС БОЛГОЖ ТАТАН БУУЛГАХ АРГА ХЭМЖЭЭНД ХҮРЬЁ .
Нэргүй 2024-10-03 66.181.184.227
Нянгар 200 тэрбумаар зам засаж байгаа нэртэй мөнгө угааж сонгуулийн мөнгө босгох биш ТЭЦ-2 ын эхний санхүүжилтыг хийсэн бол хэрэгтэй байлаа
Нэргүй 2024-10-03 66.181.160.34
Загджавын дүгнэлтэд Хүрэлсүх холбогдолтой асуудал хөндөгдсөн учраас таг чимээгүй дарагдсан!!!
Иргэн 2024-10-03 103.57.95.72
хот их хулгайтай газар түүнээс гадна ман ан хоёрын хулгай улам л нэмэгдээд байна ёрөнхий сайд ямарч арга хэмжээ авахгүй худлаа яриад байна ёр нь яах г гэж ЁС болсон юм . хийх сонирхолгүй бол ажлаа өөр хүнд сайн дураараа өгч огцроод чаддагт нь эх орон ч сэтгэлээр өгчих
Нэргүй 2024-10-03 59.153.112.210
Монголын ард түмний ннг номерын дайсан бол МАН энэ намыг засаглах эрхээс буугаагүй цагт авилгын тухай яриад хэрэггүй сайн сайхан ямарч зүйл бодох хэрэггүй, бусад намууд нэг тугийн орж Монгол Улсыг аварах хэрэгтэй утаа түгжрэлыг шийдэж бно, маш олон арга бий гагцхүү сэтгэлээсээ хийх хэрэгтэй уул нь боржуур солихгүйгээр замын ус зайлуулах шугамыг хийсэн бол зөв шийдэл болох байсан гэтэл пу болж байгааг харлаа шүү дээ??
zochin 2024-10-03 64.119.31.179
Mongoliin daraagiin daisan bol Ardchilsan nam. Ed nar ih idsen odoo ch ideheer bna. Ter Tuvaaniig har. Bugdiig meden budilaad l baij bna. Battulga har
Зочин 2024-10-03 64.119.29.46
Энэ шахмал түлшний үйлдвэр биш зүгээр л маш бүдүүлэг технологиор нүүрс шахаж мөнгө олдог арга шүү дээ хичнээн хүн үхлээ хэдэн хүн хордов маш их үрлэгэнд зардалүр ашиг бол ярих юм биш шүү зүгээр л зогсоох хэрэгтэй дээ ард түмэн саналаа хэлэх хэрэгтэй шүү
ыбыб 2024-10-03 139.5.216.116
Ёстой хөлдүү дуракууд ажилладаг гэсэн дээ. Юун тэр технологи нтр цаашаа юм шиг байна лээ. уул нь зөв явбал зөв санаачлага. Даанч гүйцэтгэх шатандаа заваараад байгаа юм шиг санагдаад байгаа. Яамны холбогдох нөхдүүдийн оролцоо бас их байгаа байх. Тэр анх хариуцаж байсан одоо Байгаль орчны дэд сайд хийгээд гардаг архичин царайт нтр бол огт бүтэхгүй нөхдүүд шиг.
Нэргүй 2024-10-03 202.179.11.230
Nyambaatar l yum hiij baina. Umnuh buh darga ni hulgai l hiideg baisan.
Вold o 2024-10-03 116.120.126.36
нян бактери нь Нян боржуур болтол 200 тэрбу аар боржуур л сольж байна, бас дунд голыг 9н тэрбумаар самардаад.. Нян баатар яг хийсэн бүтээсэн юм алга даа…Ман сүүлийн 30н жилийн 26н жилд нь нийслэлийг удирдаад ийм болгосон байна..одоо бүгдээрээ удирдлагаа солих болсон шүү..Мангасуудын зайлуулая..
Үйлийн Үр.... 2024-10-03 202.70.43.34
үйл
Буруу Тогтолцоо .... 2024-10-03 202.70.43.34
1990 оноос хойш 30 гаруй жилд нь УБ хотыг МАН дангараа Засагласан, харин АН 4–хөн жил Засагласан юм билээ. 2000 оноос хойш Монголд УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦОО БУРУУ ЗАМААР ОРСОН….
Зочин 2024-10-03 202.126.89.129
хулгайч элбэгдоржийн балагаар буруу тогтолцоонд орчихлоо.АН -д итгэл алдарсаар байна.АН бол хулгайч нарын дэвших шатны гишгүүр болжээ.
Бүгд ажлаа дуусаад зугтав.АРД ТҮМЭН.ЗУГТАХГҮЙ!
Нэргүй 2024-10-03 180.149.80.74
Нямбаатар бол ажил хийж байнаа, богино хугацаанд боломжийн ажилласан. Одоо энэ эрчээрээ 4 жил ажиллахадл УБ өндийгөөд л ирнэ байх.
Нэргүй 2024-10-03 103.168.34.124
Бондын , улсын төсвөөр л ажил хийсэн болж бна
Энэ зөв үү?
Олдддп 2024-10-03 122.201.31.5
Тэгээд л Өнөрөөг дорно 5 жил өгөөд шоронд явуулжээ хэрэг хийсэн хүмүүс нь үлдээд зарга хийсэн нь шоронд гэхдээ маш хурдан ккккккхххххх ииииих
Нэргүй 2024-10-03 180.149.80.74
Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй юм даа