Байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажиллаж байгаа иргэдийн сонгох эрхийг хангах асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2024.10.02/ мэдээлэл өглөө. Сонгуулийн ирцийг хангах үүднээс улирлын чанартай ажил эрхэлж буй хүмүүс, хөдөө орон нутгийн хаягтай Улаанбаатар хотод сурч байгаа оюутнуудыг санал өгөх боломжоор нь хангуулах дараах ажлуудыг СЕХ-ноос үе шаттай зохион байгуулж байгаа аж.
Улсын хэмжээнд хөдөө орон нутгийн хаягтай Улаанбаатар хотод сурч буй 120 мянга гаруй оюутан, улирлын чанартай ажил эрхэлж байгаа 1100-аад аж ахуйн нэгжид үндсэн хаягаасаа өөр газар ажиллаж буй 60 мянга гаруй хүна байгаа статистик гарчээ.
Хотод сурч буй оюутнуудын хувьд санал хураалтын өдөр тав дахь өдөр тул Лхагва, Пүрэв гаригт их дээд сургуулиудаас оюутнуудаа үндсэн хаяг дээрээ очиж саналаа өгөх боломжоор нь хангуулах үүднээс тухайн өдрийнх нь хичээлийг дараа нь нөхөх байдлаар зохицуулах зэргээр ярилцаж тохиролцсон байна. Мөн уул уурхайн болон тээвэр ложистикийн компаниудын хувьд хуульд заасан үүргээ биелүүлж ажилчдаа чөлөө олгох мөн орон нутаг руугаа зорчиход нь зардал, унаа зэргээр дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагыг тавьж байгаа аж.
Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий Хорооноос "Цаашид цахим, урьдчилсан, шуудангаар зэрэг олон хэлбэрээр санал өгөх боломжийг нэвтрүүлэх шаардлагатай. Цахим сонгуулийн асуудлыг хялбараар бодож болохгүй. Улсын хэмжээнд цахим дэд бүтцийн асуудал байна. Энэ дэд бүтцийн асуудал одоо л хангагдаж байгаа. Тоон гарын үсгийн хэрэглээний түвшин нэмэгдэж байгаа. Иймд дараагийн сонгуулиар цахимаар, шуудангаар, урьдчилсан санал авах зэрэг боломжуудыг хангаж өгөх ёстой гэж үзэж байгаа" гэсэн юм.
Нэргүй 2024-10-02 43.228.130.33
zaa tiim ih mungutei hun haana bdagiin. songuuli uguh geed 100-200K zardal gargana gej bol bhgui sh dee.
khg 2024-10-02 202.9.40.103
Түрүүний бөөсүүд доодсууд дээр гарч
Нам төр-ийг удирдагч дээдсүүдийг доор дардсн ийм цөвүүн цагт улс орон хулгайд нэрвэгдэж дэлхиы адаг байдгийн адгийн шааруудыг яааралтй зайлуулиы. Хөлөөрө толгой хийж толгойгоро хөл хийсн улс болгсн бузар манж х***а бодлого.
Нэргүй 2024-10-02 43.228.130.33
mundag hun bololtoi. bodvol 37 ond helmegduuleltend urtuugui uldej chadsan ih haanii udamiin hun biz?