НҮБ ба Монгол: А.Гутерреш ба У.Хүрэлсүх

НҮБ ба Монгол: А.Гутерреш ба У.Хүрэлсүх

НҮБ ба Монгол: А.Гутерреш ба У.Хүрэлсүх

Монгол жижигхэн  ч  дипломат амбиц ихтэй улс. Хятад, Орос, АНУ-ын  аль нэгийг сонгож, нэг талыг барихгүй”.  Одоогоос гурван жилийн өмнө Хятадын “The South China Morning Post”-од ингэж бичсэн байсныг  Монголын хэвлэлүүд онцолж байв. Газар зүйн хувьд Монгол нь эх газарт түгжигдсэн “хоригдол улс”.  Авторитори дэглэмтэй, зэр зэвсэгтэй, хүчирхэг хоёр улсын дунд орших, ардчилсан тогтолцоотой боловч эдийн засгийн эрх чөлөөгүй жижиг орны хувьд Монголын дипломат амбиц нь магад батлан хамгаалах бодлогын үндэс нь байх.

Монгол Улс НҮБ-д 1961 онд элссэн хэдий ч ардчилсан хувьсгалтай золгох хүртэл Кремлиэс де-юре хамааралтай явж ирсэн. Ардчилал ялснаар Москва, Бээжинтэй энэ тэнцүү найрсаг харилцааг эрчимжүүлж, өдгөө стратегийн иж бүрэн түншүүд болсон.  Энгийнээр тайлбарлавал Орос Монголын “ах”, Хятад манай “дайсан” биш. Бид эн тэнцүү харилцаатай мөнхийн хөршүүд. Гэхдээ Монголын экспорт, импорт нь Бээжингийн тааллаас шалтгаалдаг. Бензин, шатахууны нийлүүлэлт нь Москвагийн хандлагаас хамаардаг нь гашуун “хувь тавилантай” улс. Өмнө нь, Орос найтаахад Монгол ханиад тусдаг гэж хэлэлцдэг  асан бол өдгөө нэмээд Хятадад эрвээхэй дэвэх төдийд манай эдийн засагт хуй дэгддэг болсон.

Хатуу ширүүн уур амьсгалтай, далайгаар ч, агаараар ч, хуурай газраар ч гарцгүй улсын хувьд эдийн засгаа хөгжүүлэх арга зам нь НҮБ-ын тавцан дээр өөрийн дуу хоолойгоо байнга хүргэж, гуравдагч орнуудтай эн дүйцэхүйц харилцааг эрхэмлэх явдал юм.

 Үнэндээ НҮБ-ын бодлогод аль нэг улс шүүмжлэлтэй хандаж болох ч энэ нь Монголын эрх ашиг лав биш. Эх газрын “хоригдол улс”-ад НҮБ-ын дэмжлэг нэн чухал.

Чухамдаа ийм агуулгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр жилийн өмнө  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг Улаанбаатарт урьж залан авчирсан билээ.

Ноён Гутерреш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар Монголд айлчилсан тав дахь хүн юм. 1977 онд  К.Вальдхайм, 1987 онд Перес де Куэльяр, 2002 онд Кофи Анан, 2009 онд Бан Ги Мүн Монголд айлчилж байжээ.

НҮБ нь Монголын ардчилал, тусгаар тогтнолыг улс төр-дипломат аргаар бэхжүүлэх индэр болдог, Ерөнхийлөгч  У.Хүрэлсүхийн жил бүр Нью-Иоркт очин хэлдэг үгэндээ байнга дурддаг “энх тайван, энхийг сахиулах ажиллагаа, цөмийн зэвсэггүй бүс нутаг” гэх мэт үгс нь өөрөө аюулгүй байдлаа хамгаалах дипломат хамгаалалт болж байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар НҮБ-ын тодотголтой 20 гаруй агентлаг үйл ажиллагаа явуулдаг.  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа 2050”-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-аас манай Засгийн газартай таван жилийн стратегийг баталсан гэх мэт НҮБ ил, далд дэмжлэг нь хоёр их гүрнээс манай ардчилал, эдийн засгийг хамгаалах зорилготой.

Монгол нь зүүн хойд Азидаа ардчилсан улс гэдгээрээ ялгардаг. Ардчилсан улсын хувьд Монгол Улс жендерийн эрх тэгш байдалд онцгой ач холбогдол өгдөг нь дэлхий нийтэд сайн “үлгэрлэл” болдог. Тэр нь Монголыг дэлхийд эерэг сурталчилгаа болж таниулдаг.

Энэ жилийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулганаар онцолсон гол сэдвүүдийн нэг нь тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангах, орон нутгийн түвшинд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог  нэмэгдүүлэх тухай.  Монгол Улсын хувьд охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эдийн засаг, улс төр дэх оролцоог нэмэгдүүлэхэд багагүй анхаардаг.  Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс багагүй реформ хийсний үр дүнд  УИХ-ын нийт гишүүдийн 25.4 хувийг эмэгтэйчүүд эзлэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд феминист үзэлтэй нэгэн. Түүний энэ үзэл гадаад бодлого дээр түлхүү ажиглагддаг. Монгол Улс гадаад харилцааны бодлогоо эмэгтэй хүнд хариуцуулах болсон нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дипломат арга заль гэж харагддаг.

Урд, хойд хоёр хөршийн гадаад бодлогыг ахимаг насны эрчүүд зангиддаг. Тэд Монголын Гадаад харилцааны сайдад хүндэтгэлтэй ханддаг нь хүйсийн ялгаатай холбоотой байж мэднэ.

НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангахад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилттой У.Хүрэлсүхийн энэхүү фенимист үзэл яг цав нийцдэг.  Түүний ивээл дор өнгөрөгч наймдугаар сард дэлхийн эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо “Ногоон ирээдүйн төлөө” сэдвээр чуулсан. Тэгвэл өнгөрсөн 2023 онд Гадаад харилцааны сайд нар Монголд мөн чуулсан нь НҮБ-ын таалалд нийцсэн нь ойлгомжтой.

Жендерийн тэгш эрхийг хангах Монголын бодлогыг “Эмэгтэйчүүд энх тайван ба аюулгүй байдал санаачилгыг хэрэгжүүлэхэд Монгол Улс тэргүүлэх үүрэгтэй оролцож байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш сайшаасан нь мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй дотночлон уулзахдаа  Монгол Улс олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлогоо амжилттай хэрэгжүүлж, мөнхийн хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой харилцаа, хамтын ажиллагааг тэнцвэртэй агаад эрчимтэй хөгжүүлж байгааг онцолсон нь цаанаа манай ардчилал, аюулгүй байдлыг хамгаалах гэсэн үг-үйлдэл юм.

Тэр тусмаа А.Гутеррешийг Улаанбаатарт залж авчран Монголыг энх тайвны бэлгэ тэмдэг хэмээн дэлхий нийтээр нэг зарлуулсан нь  жижиг улсын дипломат амбиц гэж үнэлэгдэхээс аргагүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-02 74.201.177.50

авлигач хуурнадаа бүтэн голомтоороо 25 онд сөнөтүгэй

Avatar

Нэргүй 2024-10-02 210.148.94.144

Феменист ч гэх шиг яах гэж ингэж худлаа долоодог байна аа.

Avatar

Нэргүй 2024-10-02 202.21.125.22

Женко маань Владивостокоос цааш явдаггүй байж билээ.

Avatar

Нэргүй 2024-10-02 202.9.46.7

Юу ч гэж магтаад нэмэргүй. Путиныг хүлээж авснаар Монголын нэр хүнд шалан дээр унасан

Avatar

Нэргүй 2024-10-02 66.181.181.38

Хүүкийн ганц авах юм гадаад бодлогобүгдэнрээ днмж женко бодвол маш сайн ек ялангуяа гадаад бодлого дээр сая путин пиздээг эс тооцвол путин биздээ өөрөө хүчээр ирнэ гэсэн байх мань хүний сонголт бмш дотоотоос дарамт их ирсэн загджав мэт нь

Avatar

Нэргүй 2024-10-02 202.179.11.230

Ee dee tuviig l sahihgui bol bid aluulaad duusna. Odoo bodlogo zuv yavj baina.

Avatar

- cmy ? 2024-10-02 132.194.13.89

+road axiad tuvuuns, #;

Avatar

-shemanx ^;- 2024-10-02 132.194.13.89

4X10=40

Avatar

saitaar oyd zasaglyylj, o/n zopuylcanpu zbs, bycduun aylgyi -ylcuun 2024-10-02 132.194.13.89

– gadnuixand buznesee uguud bnaa 6, naidbargyi -ylcuun. tsybdag xymyys Aimaar cyrgyylitaiy workeroorzb#;

Avatar

Зочин 2024-10-02 129.41.87.6

Кофи Аннан ба Хүрэлсүх

Avatar

Зочин 2024-10-02 66.181.189.135

Жонхуу Эби+гар хөлүүд нь

Avatar

Нэргүй 2024-10-02 217.148.140.210

хөх тэнгэр

Avatar

Нэргүй 2024-10-02 66.181.185.64

Энэ удаагийн ИТХ-ын сонгуульд хаана ажилласан, хаана ажиллаж байгаа нь тодорхойгүй этгээдүүд нэр дэвшиж байна. Уг нь төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллаж байгаа хүмүүсийг нэр дэвшүүлэх ёстой байсан юм.

Avatar

Нэргүй 2024-10-02 66.181.185.89

Маш үнэн бна. АНй ын нэрийн өмнөөс Женкогийн ах дүү, хамаатан садан, боол зарц нь, троллууд нь гэх мэт есөн шидийн, зүсэн бүрийн өлөн юмнууд нэр дэвшжээ.
Тэд нараас нэгий нь ч битгий сонгоорой !!

Avatar

Нэргүй 2024-10-02 202.70.44.116

Манай гадаад харилцах үнэхээр мундаг байнаа. Хичнээн ч орны ерөнхийлөгч нар манай ирээд байнаа. Ёстой бахархаж байнаа. Эх орны нэр хүнд гадаад тал ёстой өндөр байна да..

Avatar

Нэргүй 2024-10-02 202.70.44.116

Манай ерөнхийлөгч дэлхийн хүн болжээ. Сайхан ах шүү. Харахад хүртэл сайхан. Моггол эр шүү. Амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2024-10-02 103.168.34.168

Ireed koffii anantai uulzala gej shaaval naad pz dagaa shuud buudarai mal p z daa

Avatar

Зочин 2024-10-02 66.181.189.135

У..Хүрэлсүх бяцхан Монголын гадаад харилцааг дээд төвшинд барьж чадаж байгааг гагцхүү цөөн харгисууд үгүйсгэн доромжилж харааж байгаа. Нэг н**ш хүний нэр ч зөв бичиж чадахгүй байж, их олз олз олждээ өчүүхэн амьтан

Avatar

Нэргүй 2024-10-02 202.9.41.20

Монголчууд бидний хар хайрцагны бодлого үеийн үед ийм л байх учиртай. Бид хоорондоо муудалцсан ч гадаад бодлого дээрээ нэг л санаа зорилготой байх ёстой. Ямар ч тохиолдолд хоёр хөрштэйгээ найрамдалт сайн хөршийн харилцаатай байвал учир нь олдоноо. Миний хайртай эх орон цэцэглэн хөгжиж, иргэд нь баян чинээлэ,г өнөр өтгөн, эрүүл саруул байх болтугай

Avatar

Нэргүй 2024-10-02 120.18.42.62

Pyaldagdhiig ch uzuulj bndoo ene setguulch

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж