81 настай мисс шилдгүүдийн нэгээр тодров

81 настай мисс шилдгүүдийн нэгээр тодров

81 настай мисс шилдгүүдийн нэгээр тодров

73 дахь удаагийн "Miss Universe" тэмцээн ирэх сард Мексикт болно. Уг тэмцээнд оролцох оролцогчоо улс орон бүр дотооддоо тодруулж буй.

"Miss Universe Korea" тэмцээн Даваа гаригт болж өнгөрлөө. Тус тэмцээнд 81 настай Чой Сун Хва оролцож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр тэмцээнд түрүүлж чадаагүй ч "хамгийн сайхан хувцасласан" оролцогчоор шалгарав.

Харин "Miss Universe"-т оролцох шилдэг оролцогчоор загварын сургуулийн оюутан 22 настай Хан Ариэл шалгарчээ.

“Miss Universe Korea” тэмцээн нь Чойгийн хувьд анхны миссийн тэмцээн юм. Гэхдээ тэр Өмнөд Солонгосын загварын ертөнцөд хэдийнэ хөлөө олсон нэгэн. Тэрбээр тэтгэвэртээ гарчихаад өр зээлээ төлөхийн тулд 72 наснаасаа загвар өмсөж эхэлжээ. "Miss Universe" байгууллага хэдэн 10 жилийн турш насны хязгаарыг 18-28 гэж хатуу тогтоосон байсан. Гэвч 2024 оноос эхлэн насны дээд хязгаарыг цуцалжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж