Хоёр жил гаруй талбайд гараагүй Лонзо Боллын өвдөгний бэртэл илааршиж, талбайд гарахад тун ойртжээ. Тэрбээр өнгөрсөн Даваа гаригт болсон медиа өдөрлөгөөр дараах зүйлсийг ярив.
Лонзо Болл "Би бараг цоо шинэ өвдөгтэй болсон. Бурхан надад заяаснаас үргэлж өөр байх болно. Гэхдээ би сайн байгаа. Тоглоход хангалттай эрүүл гэж бодож байна. Жилийн турш гэмтлээ хянаж, талбайд гарахад бэлэн байна гэдэг үнэхээр чухал. Би улирлын нээлтийн тоглолтод бэлэн байна гэдэгтээ итгэлтэй байна" гэжээ.
Болл 2021 оны нэгдүгээр сарын 14-нөөс хойш талбайд гараагүй. Түүнийг дахин сагсан бөмбөг тоглохгүй гэх ч яриа гарсан. Түүний өвдгөндөө хийлгэсэн анхны хагалгаа үр дүн муутай байсан бөгөөд дахин хоёр удаа хагалгаа хийлгэж, үений мөгөөрсөө солиулсан түүхтэй.
Чикаго Буллс багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Артурас Карнишовас ярихдаа "Бид түүнийг бэлтгэлийн бааз дээр олон хараагүй. Тэр бэлтгэлийн үеэр маш их туршлага хуримтлуулах, өдөр тутмын дасгал сургуулилтаа хэрхэн хийх талаар суралцах болно, тиймээс бид үүнийг нэг нэгээр нь хийнэ" гэлээ.
Лонзо Болл Чикаго Буллс багтай дөрвөн жилийн 80 сая ам.долларын гэрээ байгуулсан бөгөөд ирэх улирал 21.5 сая ам.долларын сонголтоо хийсэн.
Түүнтэй хамт урд шугамд Жош Гидди, Коби Уайт, Зак Лавин нар бий. Буллсын фэнүүд ч Лонзо Боллыг талбайдаа эргэн ирж, багаа хэрхэн тоглуулахыг тэсэн ядан хүлээж байна.
Нэргүй 2024-10-02 59.153.115.72
Ламила , Лонза гээд Боллууд ах дүүсээрэй шилэн хөлтэй хэцүү дээ