Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг уул уурхайн салбарынхан “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил гурав дах жилдээ аравдугаар сарын 2-ноос эхлэн 4-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү "Уул уурхайн долоо хоног” арга хэмжээнд гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид, салбар яам, агентлаг, хувийн хэвшил зэрэг тэргүүлэх байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Тус арга хэмжээнд уул уурхайн үзэсгэлэнгүүд дэлгэсэн нь энэ жилийн онцлог аж.
Эрдэс баялгийн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 25 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын 30 гаруй хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувь, нийт экспортын бүтээгдэхүүний 92 хувийг дангаараа бүрдүүлдэг.
Энэ удаагийн уул уурхайн долоо хоногоор дэлхийн эрдэс баялгийн салбарт эрэлттэй байгаа чухал ашигт малтмал, хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэржилт болон уул уурхайн санхүүжилт гэсэн үндсэн чиглэлийн хүрээнд зохион байгуулж байгаа ажээ. Уул уурхайн салбарын шинэчлэл, инновацыг танилцуулж тус салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг томоохон компаниуд уг арга хэмжээнд оролцдог. Тэдгээр компанийн нэг болох стратегийн чухал ач холбогдол бүхий Оюу Толгой ХХК-ийн 34 хувийг эзэмшигч “Эрдэнэс Оюу толгой” компани оролцож байна.
“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүү энэ үеэр мэдээлэл өгөв. Тэрбээр, “тогтвортой уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, чухал ашигт малтмалын зах зээл эрэлт хэрэгцээг хэлэлцэх “Ул уурхайн долоо хоног 2024 Minepro-2024 ” арга хэмжээний үеэр Эрдэнэс Оюу Толгой компани Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан 14 мега төслийн нэг “Хэрлэн-тооно” төслөө танилцуулж байна.
Тодруулбал, уг төслийн хувьд говийн бүсийн хүн амын усан хангамж, Монгол улсын усны хомсдолыг бууруулах, уул уурхайн салбарт гүний усыг ашиглах хэрэгцээг бууруулах зорилготой.
Уг төсөл таван аймаг, 19 сумын нутаг дэвсгэрийг дамжсан нийт 800 гаруй км урт шугаман хоолойгоор ус дамжуулах төсөл юм. Хэрлэн голыг түшиглэн тус төслөө хэрэгжүүлэхээр болсон. Өнөөдрийн байдлаар ТЭЗҮ-ийг гаргахаар төлөвлөж, олон улсын тендерээр сонгон шалгаруулалтаа явуулж гүйцэтгэгч компаниа шалгаруулсан. Ажлыг эхлэхэд бэлэн болсон байна” гэв.
"Хэрлэн тооно" төсөл хэрэгжсэнээр говийн бүс рүү шугам хоолойгоо татсан усны тодорхой хувийг ашиглан уул уурхайд ашиглаж байгаа гүний усыг нөхөн сэргээх, газар доорх усны хуримтлал үүсгэх юм. Мөн цэвэр усны хангалтын нөөц бүрдсэнээр Тэрбум мод үндэсний хөтөлбөр говийн бүсэд хэрэгжих үндэс болж усалгааны асуудлыг шийдэх боломж бүрдэх аж.
г 2024-10-02 202.9.40.216
Орхон- Онги төсөл яасан бэ? Худалчид цуурсаар дууслаа.
Зочин 2024-10-02 139.5.218.19
уул уурхай голын цэнгэг ус хэрэглээд говийн ард түмэн гүний шорвог ус уусаар байх юм биздээ.