Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр аравдугаар сарын 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, 5-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.
НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР ДУЛААРНА
2024 оны аравдугаар сарын 4-нөөс 2024 оны аравдугаар сарын 8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Аравдугаар сарын 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 5-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи 4-нд нутгийн зарим газраар, 5-нд говь, талын нутгаар, 7-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Аравдугаар сарын 4, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан байна. Харин энэ сарын 7-ноос нутгийн баруун хэсгээр дулаарна.
УРГАЦ ХУРААЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 50 ХУВИАС ДЭЭШ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр 2024 онд улсын хэмжээгээр 349.6 мянган га талбайд үр тариа, үүнээс 314.7 мянган га талбайд улаанбуудай, 18.9 мянган га талбайд төмс, 18 мянган га талбайд хүнсний ногоо, 91.6 мянган га талбайд малын тэжээл, 130.3 мянган га талбайд тосны ургамал, 7.2 мянган га талбайд жимс, жимсгэнэ, нийтдээ 615.8 мянган га талбайд тариалалт хийсэн.
Ургацын урьдчилсан балансаар 465 мянган тонн үр тариа, үүнээс 429.1 мянган тонн улаанбуудай, 259 мянган тонн төмс, 210.4 мянган тонн хүнсний ногоо, 64.5 мянган тонн тосны ургамал, 212.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан гэдгийг албаныхан мэдээлсэн.
Тэгвэл 2024 оны есдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 181.5 мянган га талбайгаас 243.3 мянган тонн үр тариа, үүнээс 167.0 мянган га-гаас 226.6 мянган тонн улаанбуудай, 12.11 мянган га-гаас 172.25 мянган тонн төмс, 8.21 мянган га-гаас 108.04 мянган тонн хүнсний ногоо, 14 мянган га-гаас 44.2 мянган тонн тэжээлийн ургамал, 28.2 мянган га-гаас 13.9 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.
gfdccxfffr 2024-10-02 202.9.40.76
Ж.ганбаатар сайдыг уул уурхай яамнаас холдуулаад адгийн шаарууд хулгай хийж элсн ганбаатар сайдыг злуулхгүй бол хулгай хийж чадахгүй бсн.