"Женко"-гийн зээ дүү

"Женко"-гийн зээ дүү

Xотын ИТХ-ын сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга хамгийн олон хүнээ нэр дэвшүүлсэн нь анхаарал татах сэдвүүдийн нэг байв. Түүн дотор нь зээ дүүгээ багтаасан. Тодруулбал, НИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулын хүү Оргилбат нэр дэвшиж байгаа билээ.

Б.Оргилбат намынхантайгаа нийлээд “Хүүхдийн төлөө хот болгохын төлөө хамтдаа” уриаг урдаа барьж, чамгүй сайн аав гэдгээ ч ярилцлагынхаа үеэр гайхуулжээ. Мөн "Хүүхдүүдийг маань гэрээсээ, аав ээжийнхээ хайр халамжаас гарангуут л нийгэм хоёр боксын бээлийгээр цохиж, зодоход бэлэн байгаа. Тиймээс аюулгүй байдлыг нь хангаж ажиллана" гэж ярьж явна.

Түүний хувьд хувийн хэвшилд ажилласнаас биш төрд нэг өдөр ч ажиллаж үзээгүй. Нэмээд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн чанаргүй зээлтэй гэдгээс өөр олигтой намтаргүй. Тиймээс л фитнест бие бялдар, булчингаа хөгжүүлж буй бичлэг төдийхөн бүдүүн баараг байдлаар сурталчилгаагаа хийж харагдав.

Авга ахынхаа татаасаар АН-ын нэр дэвшигчдийн эхэнд жагсаж, цаашлаад бүр хотын орлогчийн суудал ч зүүдэлж яваа гэх. "Кран" сайтай байж болох ч, төрд гарч түмний эрх ашгийг төлөөлөх нь хувийн компани удирдахаас газар тэнгэр шиг ялгаатай гэдгийг гадарлах биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 минутын өмнө 202.179.26.115

зээ дүү биш ач дүү гээч

Avatar

Нэргүй 54 минутын өмнө 122.201.23.83

Хүрэлсүхийн хамаатанууд ……………

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.168.34.168

Yamar muuhai zolbin tsarai p daa bee zluulche iim gologuudig jenkotoi ni

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.21.125.22

Жэнко төрийн томчуудыг шантаажаар атгацан байгаа. Одоо хотыг гартаа хийчүүл монгол тэр чигтээ түүний магадгүй түүгээр дамжуулж хойд хөршийн дохио зангаагаар хөдөлнө. Оргилбат хэн байх ямар боловсрол туршлагатай байх нь хамаагүй, тэр бод гарах учиртай хүү

Avatar

Зочин 2 цагийн өмнө 202.21.107.9

Төрд ажиллагсад нь тэгээд юугаараа илүү юм. Авилга авах, хулгай хийдгээрээ л илүү болохоос өөр илүү юм юу байна сэтгүүлч гуай

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.185.89

Энэ ч дээ, хараажаар л 12,5- тай л төвд хүн байх нь дээ !
Азарган үстэй дээл нөмөргөчихвөл яг сайаан Үй Зан гийн төвд харагдах гээд бна даа. Ардчиллын нэрээр готын дэд дарга болж бгаад гусч өхийм биз дээ, базарваань хум пад.
Ийи гаруудыг сонгохгүй байхыг уриальяа !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж