Хойд Солонгосын дүрвэгч 10 жилийн дараа буцахыг завджээ

Хойд Солонгосын дүрвэгч 10 жилийн дараа буцахыг завджээ

Хойд Солонгосын дүрвэгч 10 жилийн дараа буцахыг завджээ

Хойд Солонгосоос 10 орчим жилийн өмнө дүрвэсэн иргэн автобус хулгайлж, нутаг буцах гэж байгаад Өмнөдийн цагдаа нарт баригджээ. Тэрбээр Мягмар гаригт хоёр Солонгосыг тусгаарладаг Нэгдлийн гүүрээр гаталсан бөгөөд цэргүүдийн хориглолтыг үл тоон автобусаараа хаалт мөргөсөн байна.

Солонгосын хойг 70 гаруй жилийн өмнө хуваагдсанаас хойш 34 мянга орчим хойд солонгос иргэн Өмнөд рүү дүрвэсэн. Тэднээс Хойд Солонгос руу буцахыг хүсч буй нь тун цөөн. Гэвч нэр нь тодорхойгүй, 30 гаруй насны уг эрэгтэй Өмнөдөд асуудал, бэрхшээлтэй тулгарсан тул харихыг хүссэн гэжээ.

Тэрбээр Мягмар гаригийн 01:00 цагт Өмнөдийн Пажу хот дахь гараажаас автобус хулгайлаад, хил давахыг завдсан ч хагас цагийн дараа баривчлагдсан байна. Гараажийн хяналтын камерын бичлэгийг харахад тэрбээр зугтах тээврийн хэрэгслээ хайж, хэд хэдэн машины хаалгыг онгойлгохыг завджээ. Тухайн хүн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн байсан эсэх нь тодорхойгүй.

Тэрбээр Өмнөд Солонгост амьдрах хугацаандаа Пажу болон өөр хэд хэдэн хотод ажиллаж амьдарчээ. Энэ хугацаандаа багагүй төлбөр, торгууль хуримтлуулсан аж.

Өмнөд Солонгосын иргэд болон дүрвэгсэд засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Хойд Солонгосын хил нэвтрэх хориотой. Өмнөдөд ирсэн Хойд Солонгосын дүрвэгсдэд автоматаар иргэншил олгодог. Тус улс жил бүр 1000 гаруй дүрвэгч Хойд Солонгосоос хүлээж авдаг. Харин 2021-2022 онд Хойд Солонгост буцсан дүрвэгсэд нь 31 байжээ. Дүрвэгсэд Өмнөд Солонгост ирээд сард дунджаар 2.3 сая вон буюу 1740 ам.долларын орлого олдог.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-02 103.168.34.180

manaid bas iim mal pisdanuud ih baidag sh dee.sots mandtugai gesen alan bomboo MAH-iin zaavraar yavdag yanahnkan shig pisdanuud baidag gehleer

Avatar

Нэргүй 2024-10-02 158.59.146.28

butelgui nosh ve, archaagui, sul dooi staar baisan bij taart

Avatar

Нэргүй 2024-10-02 202.131.235.230

teneg gar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж