Гараж буулгасан талбайд ногоон байгууламж, явган хүний зам барина

Гараж буулгасан талбайд ногоон байгууламж, явган хүний зам барина

Гараж буулгасан талбайд ногоон байгууламж, явган хүний зам барина

НИТХ-ын сонгуулийн 6 дугаар тойрог Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигчид Өнөр бүсийн иргэд сонгогчидтой уулзлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хотын хэмжээнд хийж хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажил болоод цаашид хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар иргэд олон нийтэд танилцууллаа. Өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан дүүрэг 2600 орчим гаражийг буулгаж 9.5 га газрыг чөлөөлж явган зам, дугуйн зам, тоглоомын талбай, сагсанбөмбөгийн талбай, авто зогсоол, ногоон байгууламж зэрэг ажлуудыг гүйцэтгэжээ.  Цаашид гараж буулгасан талбайд инженерийн шийдэлтэй давхар зогсоол, ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

Сонгинохайрхан дүүргийн Өнөр бүс нь орон сууц хороолол ихтэй бүс учраас өнгөрсөн хугацаанд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар орон сууцны гадна дулаалга, дээврийн засвар, лифт, орц, цэвэр бохир усны шугам хоолойн засвар шинэчлэлийн ажлууд хийгдсэн байна. Үүнээс гадна орон сууцны хороолол дундах авто зогсоолын тоог нэмэгдүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулах ажлууд хийгджээ.

Уулзалтад ирсэн иргэдийн зүгээс дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтын ажилд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд МАН-аас нэр дэвшиж буй дүүрэг, нийслэлийн нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийллээ.

Уулзалтын үеэр иргэд хотын даргаас цаашид хийгдэх бүтээн байгуулалт болоод хороо дүүрэгт тулгараад байгаа асуудлын талаар тодруулж хариулт авлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол хүү 1 цагийн өмнө 64.119.29.63

Гараж буулгаж хувь хүний өмчийг луйвардсан хулгайчууддаа. Нэгч төгрөг өгөөгүй буулгаж эвдлээд дотроос нь гарсан мод бетон ПАГ14 хийцийн онгоц буудаг хавтангуудыг нь харанхуй шөнөөр бүгдийг нь ачаад л аваад явчихсан, хулгайлчихсан!!! даа… Ингэж ядарсан иргэдийг луйвардсан газраа одоо балгас болгоод л хаясан, одоо тэр газарыг нь нэг луйварчин нь хувьдаа авчих санаатай л байгаа байлгүй дээ… заримынх нь хашааг хэдэн тэрбумыг нөхөн олговор гэж өгөөд л заримд нь нэгч төгрөг өгөхгүй шууд нураадаг

Avatar

зочин 2 цагийн өмнө 202.126.93.61

Гараж буулгах компанит ажил өрнөөд хэдэн жил боллоо. энэ үйлдэл нь үндсэндээ хүний өмчинд халдсан хамгийн увайгүй үйлдэл байлаа. Өмчийнхөө төлөө асуудал ярьдагч хүн байхгүй хөөрхий бид нар. ганц нэг нь асуудал ярихаар " зөвшөөрөлгүй гараж " гэдэг ганц үг хэлнэ. нээрээ өөрт нь хүнд үзүүлэх цаас байхгүй болохоор мухардана. уг нь тухайн газарт хэн нэгэн эрх мэдэлтэн зөшөөрөл авч, өгөх замаар л барьсан байгаа шүү дээ, ингэхээр бүгд зөвшөөрөл бүхий газарт гараж эзэмшиж байсан гэсэн үг. хөөцөлдөөч

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.184.227

жинкэн тэнэг УЛНЫХНАА цуглуулчихсан толгойг нь савандаж байна

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.88.173

Баахан хөгшид суулгаад тархи толгойг нь угааж байх шив цаддаггүй өлөн коммунист ууд

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 122.201.23.83

Нурааж эвдэн сүйтгэхээс өөр юм мэдэхгүй хурган комунист.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж