БНХАУ-ын үндэсний баяр өчигдөр /2024.10.01/ эхэлж, энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Энэ хүрээнд хилийн боомтуудыг хаах урьдчилсан тов гарсныг албан эх сурвалж мэдээллээ. Гэхдээ Монголын Гаалийн байгууллагын хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.
Энэ нь Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын засгийн газар хоорондын 2004 онд байгуулсан Хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу түр хугацаанд хийж байгааа зохицуулалт юм.
Тодруулбал, Замын-Үүд, Ханги, Гашуунсухайт, Бургастай, Бичигт, Сүмбэр зэрэг хилийн авто замын боомтуудыг хаах юм. Харин аравдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Монгол-Хятадын хилийн боомт хэвийн горимоор ажиллана. Иймд гаалийн харилцаанд оролцогч, гадаад худалдаа эрхлэгчид БНХАУ-ын хилээс бараагаа хурдан шуурхай татан авахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
0 сэтгэгдэл