Засгийн газрын өнөөдрийн /2024.10.02/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн эхлэл болж, Үндэсний хиймэл дагуулын төсөл гараанаасаа гарч байна. Монгол, Францын Засгийн газар хоорондын хэлэлцээр өнгөрсөн хугацаанд үргэлжилж, тодорхой шийдэлд хүрснээр Монгол Улсын Засгийн газар хүлээсэн үүргийнхээ хүрээнд төслийн санхүүжилт болох 15 хувийг 2024 оны төсвийн тодотголд суулгасан. Иймээс энэ төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Үндэсний хиймэл дагуулын төслийн судалгаа 2011 оноос хойш хийгдсэн, олон орны хамтын ажиллагаа хиймэл дагуулыг хөөргөх саналыг боловсруулсан байдаг.
Монгол Улс өргөн уудам газар нутагтай, сийрэг улс. 3.4 сая хүн амтай улсад харилцаа холбооны хүртээмж чухал. Шилэн кабелийн интернэтийг оруулсан. гэхдээ улс орныхоо хаана ч интернэтэд холбогдохын тулд өнөөдөр шиг шилэн кабелийг оруулъя гэвэл 29 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай.
Өнгөрсөн хугацаанд малчидтай уулзалт хийхэд бидэнд бааз станц байгуулж өгөөч, интернэттэй болмоор байна, харилцаа холбоогоо хөгжүүлмээр байна гэдэг. Зах зээл багатай, хүн ам багатай газар хувийн хэвшил харилцаа холбооны дэд бүтэц оруулаад ажиллах ашиггүй байгаа. Өнгөрсөн хугацаанд 150 багт шилэн кабелийн тендер зарлахад компаниуд орохгүй байгаа. Энэ ч утгаараа үндэсний хиймэл дагуулыг 36 мянган км-т хөөргөж чавалд улс орныхоо хаана ч интернэтэд орох боломж бүрдэнэ.
Сансрын станцыг хэрэглэж байгаа тохиолдол бий. ДДЭШ, Монголсат компаниуд байна.
Гадаадын хиймэл дагуулд жил бүр 9.2 сая ам.долларын төлбөр төлдөг. Хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр төлбөрийн хэмжээ жил бүр өсч байгаа.
Хэрвээ үндэсний хиймэл дагуултай болбол гадаадын хиймэл дагуулд төлж байгаа төлбөрөө үндэсний хиймэл дагуулд төлөхөд алдагдалгүй байна гэж тооцож байгаа.
Үндэсний хиймэл дагуулын хувьд 36 км-ийн цаана, амьдрах хугацаа багадаа 15 жил, дээд тал нь 18 жил. Дөрвөн ширхэг газрын станц байгуулахаар ТЭЗҮ боловсруулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Франц улсад айлчлах үеэр “Таляс Аляна” групптэй гэрээ зурсан. Үүнээс хойш хоёр улсын Засгийн газар хамтарч ажилласан. Хиймэл дагуул бүтээх гээд байгаа “Таляс Аляна” групп нь Италийн оролцоотой, Францын төрийн өмчит групп. Бирж дээр хувьцаа нь арилжигддаг нээлттэй компани. 30 гаруй хиймэл дагуулыг бүтээсэн туршлагатай. “Таляс Аляна” хиймэл дагуулыг бүтээхдээ 4 ширхэг газрын сатнц Монгол байгуулна гэдгээ ТЭЗҮ -дээ тусгасан.
Газрын станцыг Орбитод байдаг Наран станц төвд байгуулна, төв удирдлага нь болно. Үлдсэн гурван газрын станцыг Дорнод, Баян-Өлгий, Дархан-Уул аймагт байгуулна. Үндэсний хиймэл дагуултай болсноор өөрсдөө удирдах бололцоо бүрдэнэ. Хиймэл дагуулыг хөөргөсний ач холбогдол нь Монгол Улсын хаанаас ч интернэтэд холбогдох боломжтой болно, Стралинкаас үнийн хувьд хямд байна, дотооддоо удирдлагыг авна, кибер аюулгүй байдалд эрсдэлгүй” гэлээ.
Г.ХОРОЛ
Төлөвлөгөө 2024-10-02 202.9.40.112
Эхлээд хиймэл дагуул дараа нь аюулгүй байдал ,тэгээд цахимжилт гэдэг дараалал бх бус уу., гэтэл манайх эсэргээр блсн блтой
Нэргүй 2024-10-02 174.212.167.18
Худлаа х**. Унадаг дугуй ч хийж чадахгүй байж битгий худлаа хуцаж төсөв идэх гээд бай. Наадах чинь ганцыг хөөргөөд л болдог юм биш
Нэргүй 2024-10-02 202.55.191.130
tegeed gantshan hiimel daguul huurguh ym uu? 90 minut tasaldana shd hamgiin bagadaa 6 baij 2 ni holiin zaid demhiitei hamt irgej baij l yadaj tasrahgui