Х.Нямбаатарын багт дүүргээ мэдэх туршлагатай залуусыг илгээнэ

Х.Нямбаатарын багт дүүргээ мэдэх туршлагатай залуусыг илгээнэ

Х.Нямбаатарын багт дүүргээ мэдэх туршлагатай залуусыг илгээнэ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-ын сонгуулийн 8-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид Хан-Уул дүүргийн хамгийн олон хүн амтай 15 дугаар хорооны иргэд сонгогчидтой уулзлаа. Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн хөгжлийг боомилсон хуулийн бүх саад арилж, санхүүжилтийн өргөн боломж нээгдсэнээр Улаанбаатар хот ирэх дөрвөн жилд тэсрэлттэй хөгжинө хэмээн мэдэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор иргэд Х.Нямбаатарын багт хот төлөвлөлт, их бүтээн байгуулалтад өндөр үүрэг оролцоотой байж чадах мэргэжлийн хүн, мөн дүүргээ төлөөлж түшиг тулгуур болж, ойлголцож ажиллах баг бүрэлдэхүүнийг сонгон илгээх нь чухал болохыг онцолж байв.

Дашрамд өгүүлэхэд, МАН-аас Хан-Уул дүүрэг, 8-р тойрогт зургаан хүн нэр дэвшиж байна. Үүнээс гурав нь инженер юм. Тодруулбал, Ж.Энхжаргалан "IT" инженер. ШУТИС-ыг төгссөн. Тэрбээр бизнесийн салбарын төлөөлөл болж нэр дэвшиж байна.

Л.Хосбаяр газар тариалангийн үйлдвэрлэлийн инженер. ХААИС-ыг дүүргэсэн. Нийслэлд ажиллаж байсан туршлагатай. Г.Батсайхан барилга хот төлөвлөлтийн инженер. Дэлхийн топ 50 сургуулийн нэг болох Герман улсын Хумболдтын их сургуулийг төгссөн. Сүүлийн найман жилд Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгч болж ажилласан төрийн албаны туршлагатай. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 34 минутын өмнө 66.181.184.227

Луулуу гэж овогтой энэ Хосбаяр монгол хүн мөн үү… биш байх. Батсайхан чинь салбадай Гэрэлцэцэгийг 2 хүүхэдтэй болгоод хаячихдаг гар мөн үү…

Avatar

Нэргүй 41 минутын өмнө 202.126.88.173

Нямбактерийн багт дан өлөн хулгайчууд багтсан наадмаар чанаргүй хулдаасан зүлэг шахдаг хулгайч бас юу дэвшчихсэн шаажийн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж