The League: Г.Цэнгүүнбаяр эргэн ирж, Бишрэлт Металл молиго үмхэв

The League

The League: Г.Цэнгүүнбаяр эргэн ирж, Бишрэлт Металл молиго үмхэв

The League: Г.Цэнгүүнбаяр эргэн ирж, Бишрэлт Металл молиго үмхэв

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 2024-2025 оны улирал нээлтээ хийхэд ердөө арав хоног үлджээ. Энэ жил өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад харьцангуй нам жим байна. Энэ ч утгаараа хүлээлт дүүрэн, гэнэтийн бэлгээр дүүрэн байх магадлалтай.

Багууд эхнээсээ нэрээ сольж, өнгөө шинэчилсэн. Зарим багууд бүрэлдэхүүндээ ч томоохон өөрчлөлтийг хийж, шинэчлэлийн салхинд өртөв. Мөн таамаглаагүй, төсөөлөөгүй шилжилт хөдөлгөөн ч тохиож, фэнүүдийг гайхшруулсан.

Өнөөдөр/2024.10.02/ дээд лигийн медиа өдөр тохиож, багууд ирэх улирлынхаа зураг авалтад оролцож байна. Энэ үеэр анхаарал татсан хэд хэдэн үйл явдал тохиосныг та бүхэндээ багцлан хүргэе.

М.ТЭЛМЭН НАЛАЙХ БИЗОНД НЭГДЭВ

Нэрээ сольж, Пендарвис Уиллиамсыг нэгтгэсэн BCH Knights багаас М.Тэлмэн явж, Налайх Бизонд нэгджээ. Хуучин Гарьд гэж байхад нь багийн гол тоглогчоор нэрлэгдэж, аваргын цомд хөтөлж явсан М.Тэлмэн одоо Т.Санчиртай нэг багт тоглоно.

SG APES ӨНГӨТЭЙ ХАРАГДАНА

Шунхлай группээс хөрөнгө татаж чадсан Apes баг энэ улиралд аваргын төлөө өрсөлдөх гол багаар нэрлэгдэх шинжтэй. Тэд зун зүгээр суусангүй. Ахлах дасгалжуулагчаа шинэчилж, бүрэлдэхүүнээ улам хүчирхэгжүүлэв. Э.Мөнхбаяр, Эрнест Росс тэргүүтэй тоглогчдыг нэгтгэсэн гэхээр яахын аргагүй том тоглогчид билээ.

ИЛҮҮ ӨЛСГӨЛӨН ЗАВХАН BROTHERS

Тоглолттой, шидэлттэй өдөр нь таарвал Завханы ах дүүс аль ч багийг буулган авах чадамжтай, чадалтай гэдгээ өнгөрсөн улирал хангалттай харуулсан. Нэгэн үеийн хурдтай, шартай монгол залуус дээр туршлагатай гадаад дасгалжуулагч, тамирчид одоо нэмэгдсэн.

Цагтаа NBA-д данстай явсан, Филиппиний лигт шуугиулж байсан Орландо Жонсон ирэх улирал Завханы өмсгөлтэй талбайд гарна. Мөн дээд лигийн хашир туршлагатай тоглогч, шидэлт сайтай Г.Цэнгүүнбаяр энэ улирал тоглогчийн хувиар талбайд гарах аж. Түүний хувьд өнгөрсөн улирал бэртлийн улмаас дасгалжуулагчийн багт орж ажилласан билээ.

БИШРЭЛТ МЕТАЛЛ АМ РУУГАА АЛГАДУУЛАВ

Өнгөрсөн улирлын төгсгөлд сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шат Улаанбаатар хотноо болсон. Дээд лигт түрүүлсэн болон дэд байр эзэлсэн Монголын хоёр баг өрсөлдсөн. Энэ үеэр Г.Болор-Эрдэнэ Бишрэлт Металл багийн өмсгөлтэй тоглолтод оролцсон билээ. Улмаар Г.Болор-Эрдэнэ Бишрэлт Металл багтай гэрээ байгуулж, ирэх улирал тоглохоор болсон гэх шуум гарсан.

Тэгвэл энэ бүхэн бодитой болсонгүй. Тодруулбал, Эрдэнэтийн Уурхайчид баг тамирчнаа хадгалж үлдэхээр шийдэж, Бишрэлт Металл багт хатуухан сануулгыг өгчээ. Тиймээс Г.Болор-Эрдэнэ ирэх улирал төрөлх хотынхоо төлөө зүтгэх гэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж