ЗГ: Үндэсний хиймэл дагуулын төслөөр 14 мега төсөл эхэлнэ

ЗГ: Үндэсний хиймэл дагуулын төслөөр 14 мега төсөл эхэлнэ

ЗГ: Үндэсний хиймэл дагуулын төслөөр 14 мега төсөл эхэлнэ
 Засгийн газрын 35 дахь хуралдаан өнөөдөр /2024.10.02/-нд боллоо. Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслөөс хамгийн эхэнд Үндэсний хиймэл дагуулын төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-д танилцуулж, УИХ-д өргөн барихад бэлэн боллоо. Монгол улс Үндэсний хиймэл дагуултай болсноор харилцаа холбооны бие даасан системтэй болж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж чадах юм. Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах боломж нээгдэж, 250 мянган малчин өрх E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломжтой болно.
Цаашлаад ААН байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг хангасан үйлчилгээ нэвтрүүлж, бизнес үйл ажиллагааг дэмжинэ. Улмаар шилэн кабелиар интернетийн үйлчилгээ үзүүлэх 29 их наяд төгрөгийг хэмнэх юм.
Мөн 5G, IoT зэрэг шинэ технологиудын нэвтрэлтийг дэмжиж, аж үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцож байна. Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах боломжоор иргэдээ хангаснаар болзошгүй гамшиг, эрсдлээс сэргийлэх, авран хамгаалах боломж нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-02 172.58.166.22

hyadadiin 10 jiliin suragchidaar hiilge naad hiimel daguul unegui huurguud ugnu

Avatar

Нэргүй 2024-10-02 172.58.166.22

hiimel daguul bol tusul bish bolson tesla 10000 hyadadiin company aas abch huurgusun odoo hyadad 10jiliin huuhduud huurguj ba 11 nastai huuhed hurtel uuruu bugdiig hiij huurguj ba

Avatar

Вold o 2024-10-02 116.120.126.36

тэнэгээ гаднаас авсан зээлээр хийж тэр өрийг та бид нар үр хүүхдүүд тэйгээ хэдэн үеэрээ төлнө ….энэ данхан толгойтын засгийн газрыг огцруулах хэрэгтэй..

Avatar

Нэргүй 2024-10-02 183.177.97.155

yag zuv. unagaah heregtei. hend heregtei gej ene ih munguur satellite huurguh geed bgaa yum b** med. Starlink ene ter geed super uilchilgee garchihaad bhad.

Avatar

Нэргүй 2024-10-02 66.181.185.89

Монгол Улсын э/з овоо л бгаа юм бна даа ! Нүүрсний л
э/з шүү дээ, урьд жилүүдэд МАН-ын хуучин дарга нар даанч дэндүү их идэж бөйжээ, Миеэ нтр… Одоо харин залуу дарга нар нь тэр идэлтийг зогсоогоод, э/з-ийн том төслүүдийг хөдөлгөж бна, идчихгүй бол э/з үнэхээр боломжтой л юм бна. Одоо харин Женкогийн өлөнгүүд хотод гарч ирвэл, энэ олон мега төслүүдийн хөрөнгийг сайхан цуслана даа !!! АН-ын нэр дэвшигчдийн ихнэнх нь Женкийн ноход шүү дээ,ТЭДНИЙГ БИТГИЙ СОНГООРОЙ !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж