Засгийн газрын өнөөдрийн /2024.10.02/ ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
-“Сэлбэ дэд төв”-тэй залгаж, гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 1008 айлын орон сууцны хорооллыг Нийслэлийн орон сууцны фондод шилжүүлж, Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах хууль журмын дагуу 1008 айлтай хашаа байшинг орон сууцаар солих хэлэлцээр хийх эрх үүсч байгаа. Удахгүй айлуудад батламж болон хэлэлцээр хийх саналуудаа хүргүүлнэ.
Ногоон нуур, Дэнжийн 1000, МҮОНРТ зэрэг бүсчлэлээс 1008 айлд тааруулж батламж олгоно.
Хашаа байшинг нь хөндлөнгийн үнэлгээгээр үнэлүүлнэ. Хятадын Засгийн газрын 350 сая юанын буцалтгүй тусламжаар Ногоон нуурт 1008 айлын орон сууц баригдаад дуусч байна.
“20 минутын хот” концепцын хүрээнд сургууль, цэцэрлэг барина. Нүүрэн талд нь авто засварын газар, худалдааны төв байгаа, тэдгээрийг чөлөөлөхөөр хэлэлцээр эхэлсэн явж байна.
Ахуйн үйлчилгээ, нийгэм соёлын үйлчилгээ төлөвлөөд хүүхдээ сургуульд хүргэх гэж өөр тийшээ явдаг биш бүсдээ бүх үйлчилгээг авдаг хэлбэр лүү шилжүүлж байгаа.
1990 оноос өмнө Улаанбаатар хот энэ чиглэлээр хөгжиж байсан юм билээ. Кино театр, ахуйн үйлчилгээ, төрийн үйлчилгээ, сургууль цэцэрлэг бүгд байсан. Алдааг засч, 20 минутын хот байгуулъя гэж байгаа юм.
Хятадын буцалтгүй тусламжаар барьсан орон сууцанд 1008 айл нүүж орохоор чөлөөлөгдөж байгаа газруудад дэд бүтэц татаад, авто зам бариад, төлөвлөлт хийгээд барилгын компаниудын дунд арилжааны дуудлага зохион байгуулна.
Өөрөөр хэлбэл, энэ газраас эхэлж барилга барь гээд төлбөр авахгүй дараа төлбөрт нөхцөлөөр баригдсан талбайгаас нь газрын төлбөртөө ашигтай талбайгаас нь 25-30 хувийг авъя. Авсан барилгаараа дараагийн айлуудад газар чөлөөлөлтийн эх үүсвэр болгож нөхөж явъя гэдэг зарчим барьж байгаа.
“Сэлбэ дэд төв” дээр 400 м2 газар, 40 м2 байшинтай айлыг чөлөөллөө гэхэд 175 орчим сая төгрөгөөр дундажлан үнэлж авч байгаа. Одоогоор нийтдээ 1695 айлын газар чөлөөлөлт хийснээс 52 айл газраа өгөхгүй гэдэг байр суурьтай байгаа, 1600 айл нь зөвшөөрөөд мөнгөө аваад нүүгээд явсан.
Судалгаагаар газраа чөлөөлж, нөхөн төлбөр авсан айлууд орон сууц худалдан авсан, авто машин худалдан авсан, жижиг бизнес эхлүүлсэн мэдээлэл байгаа.
Азийн хөгжлийн банкны хөрөнгийг бүрэн орлуулах аргаар үнэлгээ хийж, газар чөлөөлөлт хийж байгаа учраас хүндрэл үүсээгүй. Хүндрэлтэй 200 орчим обьект гарч ирнэ. Долоон буудал орчмын зам дагуух худалдаа үйлчилгээний обьектууд эдгээр худалдаа үйлчилгээний обьектуудын 30 орчим хувьтай нь үнэлгээ хийгээд газар чөлөөлөлт хийж байна. Айл өрхүүдийн газар чөлөөлөлтийг энэ ондоо багтаах зарчим барьж бана.
Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу дэд төвд 800 айлын орон сууц эхлээд явж байна. Баянголын аманд БНСУ-ын Экзим банкны санхүүжилтээр 2008 айлын орон сууц эхлээд сууриа тавиад явж байна. Ханын материал орчмын хошуу 9,2 га талбай дээр урьдчилсан үнэлгээ гарсан. Энэ газар дээр газар чөлөөлөлтийн ажил эхэлнэ. Дээрх талбайд газар чөлөөлөгдсөн тохиолдолд 2000 орчим айлын орон сууцны барилгын зургийн тендер зарласан, эх үүсвэрээ гадаадын хөнгөлөлттэй зээлээр шийдэхээр ирэх арваннэгдүгээр сарын сүүлээр хэлэлцээр эхлүүлнэ.
Ханын материал Баянхошуу нийлсэн гэр хороолол.
Баянхошуунд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 880 айлын орон сууц дуусахаар араас нь залгуулаад Уур амьсгалын өөрчлөлтийн ногоон сантай хамтраад ногоон орон сууцны төсөл буюу 5400 орчим айлын орон сууцны төслийг эхлүүлнэ.
УИХ-аар санхүүжилтийнх нь зээлийн хэлэлцээр батлагдсан. Одоо бид төслийн нэгжийг хэрэгжүүлэх нэгжээр Хөгжлийн банкны ДИ Би Эм Лизинг, Нийслэлийн хөрөнггө оруулалт менежемэнтийн корпорацийг сонгоод төсөл эхлээд явж байгаа.
Энэ төсөл их сонирхолтой төсөл. 95 сая ам.долларыг Уурь амьсгалын өөрчлөлтийн ногоон сан гаргасан. Төсөлд оролцож барилга барихаар шалгарсан компани 95 сая ам.долларыг дундын хөрөнгө оруулалтад оруулна. Энэ төслийг санхүүжүүлж ипотекийн зээл гаргая гэсэн арилжааны банк мөн 95 сая ам.доллар оруулна. Өөрөөр хэлбэл, 285 сая долларын эх үүсвэрээр Баянхошуу дэд төвд дээр 5400 айлын орон сууц, одоо баригдаж байгаа 800 айлын орон сууц нэмэгдэхээр нийтдээ 6000 гаруй орон суу зөвхөн Баянхошуу дэд төвд баригдана. Урд талаас нь залгуулаад Ханын материалын хошуун дээр 2000 айлын орон сууцны санхүүжилтийг хөнгөлөлттэй эх үүсвэрээр шийдвэрлэхээр хэлэлцээр хийгдэж байна. Ирэх арваннэгдүгээр сарын сүүлээр энэ мэдээлэл илүү тодорхой болно.
Өөрөөр хэлбэл, Ханын материал, Баянхошуyнд 8000 айлын орон сууц баригдана.
Мөн 2008 айлын орон сууцаар Орбит орчим, Толгойтын баруун талын хэсгийн айл өрхүүдтэй газрыг орон сууцаар солих хөтөлбөр хэрэгжинэ. Баянхошууны 160 га газрын 60 га дээр орон сууц барьж, үлдсэн 100 га газар дээр барилгын компаниудад саяын нөхцөлөөр орон сууц барих эрх өгчихвөл ашигтай талбайгаар тодорхой хувийг өгөөд Их ,Бага наранг нүүлгэн шилжүүлж оруулах гэсэн төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.
Гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах хуулийн дагуу орон сууцаар айлын хашаа байшинг солиход худалдааны нөхцөлгүй, хоорондоо арилжиж солилцоно. Өөр хороололд байгаа иргэн энэ орон сууцанд орох боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, бид газар чөлөөлөлт хийж байж дараагийн төлөвлөлт хийх ёстой.
Нийслэлд өнөөдөр 190 мянга орчим айл өрх гэр хороололд амьдарч байгаа. Энэ нь агаарын бохирдол, түгжрэлийн гол шалтгаан болж байгаа. Гэр хороололд ахуй үйлчилгээ, нийгэм соёлын үйлчилгээ байхгүй учраас бүгд дуурь, театр, их сургууль руугаа яваад байгаа.
Бид төвүүд рүүгээ их сургуулиудаа гаргая гэдэг төлөвлөлт хийгээд эхний ээлжинд Сэлбэ дэд төвд СУИС-ийг гаргая, нийслэл дэд бүтэц газрыг нь шийдэж өгье. Баянхошуу дэд төвд Техникийн их сургуулийг гаргавал яасан юм бэ гэдэг санал гаргасан.
УБИС -руу өглөөдөө 10 мянган зорчилт явж байгаа. Дэд төвүүд рүү төрийн үйлчилгээ, их сургууль, соёлын үйлчилгээг тараан байршуулснаар хотын төв рүү бүгд явдаг чиглэсэн хөдөлгөөн саарна. Дэлхий нийтэд 15-20 минутын хот гэдэг концепци хэрэгжээд явж байгаа, Акийн хөгжлийн банк одоогоос 10 жилийн өмнө дэд төвүүдийг түшгилэсэн орн сууцны хороолол байгуулъя гээд гурван дэд төв дээр дэд бүтэц нь нийгэм соёлын байгууллага нь баригдаад дууссан байгаа.
Би Сонгинохайрхан дүүргээс гурван удаа сонгогдсон. Нэг удаа ИТХ-д, хоёр удаа УИХ-д сонгогдсон. Сонгогдсон тойрогтоо нийгэм соёлын үйлчилгээ бий болгоё гээд хөтөлбөр хэрэгжүүлсэн эхнээсээ ашиглалтад орсон. Хүүхэд залуучуудын театр ашиглалтад орсон, Орбитод усан бассейн орж байна. Наад талд нь мөсөно рдны барилга угсралтын ажил эхэлсэн явж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад орно. Эдгээрийг барьсны дүнд гэр хорооллын айл өрхүүдийн хашаа байшинг барилгын компаниуд худалдан авч, орон сууцны хороолол барих сонирхол нэмэгдэж байгаа. Цаашид 20 минутын хот концепцийн хүрээнд тэнд байх ёстой төрийн үйлчилгээнүүдийг барьж өгөөд газар чөлөөлөлтийг ААН-тэй хамтраад явбал илүү тэр газар үнэ цэнэтэй болно гэдэг зарчим барьж байна.
Эцэст нь хэлэхэд Улаанчулуутын хогийн цэгийг 2027 онд хаах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хаагаад зогсохгүй, ландффилдаж дарсан хогийг шатааж устган, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг хийнэ.
Г.ХОРОЛ
Ахмадын үг архиваа ухаж сонсоё 2024-10-02 202.9.47.50
Ногоон нуур чинь дээр үед жинхэнэ хятадууд амьдардаг байсан газар яагаад хятөд компаниар ухуулсан юм. Тэр газар доогуур их юм байсан байх бурхан мэднэ. Дээр үед хятдууд шуудай дотор одоогийнхллр хэдэн зуун сая төгрөг хийчихээд хээв нэг гудамжаар алхаж байсан гэдэг. Тэр шуудай дотор юу бхйсныг монголчууд бид нар мэдэхгүй. Гэж манай эмээ өвөө нар ярьдаг байсан. Ахмадын үгийг сонсоё та минь ээ
Davaa 2024-10-02 122.201.31.214
ug n anh geree hiihdre ulsbatlan daaj bgaa tul ta sanaa zovoltgui geed l bichig bari.t huraaj avsan odoo bolohoor bid medehgui ooroo uchraa ol geh yumaa bairtaa bolno gej huleegeed oorsdoo bait tureesleed yavsan chinbur hetsuudlee
Davaa 2024-10-02 122.201.31.214
yamar gazar n bair bolood bdag yum be manaih yarmagiin denjid dahin tolovlolt gedeg yumand hamragdaad 9 jil bolson yun bair odoo bichig barimtaa butsaaj avaad hashaa baishingaa bariad amidar gej ger horoollindahin tolovloltiin3 talt geree hiisen gazar n heleed suujbaih yumaa manaih ofoo hashaa ch ugui baishin ch yugui bolsonodoo yah yostoi ve
Жонкуугийн дайсан миний найз 2024-10-02 103.212.116.144
Жонкуугийн дайсан миний найз
Нэргүй 2024-10-02 66.181.185.64
Энэ удаагийн ИТХ-ын сонгуульд хаана ажилласан, хаана ажиллаж байгаа нь тодорхойгүй этгээдүүд нэр дэвшиж байна. Уг нь төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллаж байгаа хүмүүсийг нэр дэвшүүлэх ёстой байсан юм.
Зочин 2024-10-02 192.82.92.42
Яасан их еерийгее рекламддаг этгээд бэ, хайран менге!!!
Munkhjargal 2024-10-02 95.90.240.253
Ratiopharm
Munkhjargal 2024-10-02 95.90.240.253
ACYTILSALICILSÄURE100MGTAH=ass bi zövhön shaardlagatai yed l uudag
нян 2024-10-02 66.181.182.100
нян их бга гадуур бас хаа сайгүй данх хоосон шупамаар цэвэрлэрцгээе
Нэргүй 2024-10-02 202.55.188.41
хутцхваа Чи
Нэргүй 2024-10-02 202.9.46.221
Энд орилолдоод нэмэргүй ээ. Хүн хийх юмаа хийгээд явж байна
Нэргүй 2024-10-02 202.9.46.221
Хийж байгаа ажилд нь амжилт хүсье
Эрдэнэ 2024-10-02 66.181.183.40
өөр ямар хүмүүс орно гэж малаа
баагий 2024-10-02 202.55.188.41
сонгуулийн шоу биздээ
Нэргүй 2024-10-02 103.168.34.84
Амандаа багтахгүй попрох юм яаж ч бодсон ийм МАНгар тэнэг их амлалт өгч бүлтэрч чаддаг байнаа
Нэргүй 2024-10-02 66.181.188.150
Улныханыг умгар өрөөгөөр хуурах нянгар бодлого
Нэргүй 2024-10-02 66.181.160.100
Яармагын шинэ гүүрээр явж 4р станцын урд хонох хүмүүс хоол , бензинээ сайн бэлдээрэй
Нэргүй 2024-10-02 120.18.42.62
House horoolol buteehgui bol ene tuvlursn oron suuts ulam l tugjruulne
Нэргүй 2024-10-02 66.181.184.227
Нянгарыг эрчим хүчний сайд болгочооч..аөил хийх юм шиг байна Шунал тачаалаа дийлэхгүй дөрвөд юм хийхгүй өөрөө л баяжих гээд зүтгээд байна.
Нэргүй 2024-10-02 66.181.183.40
бүр баллах байхаа ккккк
Нэргүй 2024-10-02 66.181.183.193
Үеэл шигээ попрохоос цаашгүй өлөн дөө
Нэргүй 2024-10-02 59.153.86.198
Зам дагуух нүүрний эгнээний хашаануудыг Алсаа хараад хувьчилдаггүйл байсан юм!!! Нүүрний эгнээнд хачин- балгаснууд барьчаад Улс юм хийе аа гэхэд хэдэн Тэрбум төгрөг нэхээд ажил гацаагаад халтар сданууд Машин засвар дугуй засвар гээд орчин бохирдуулсан Хотын өнгө үзэмжийг гутаасан хэдэн халтарууд
Нэргүй 2024-10-02 66.181.185.89
Бат-Үүлийн эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж байгаа юмаа !
Батболд хотын дарга болуутаа бүгдий нь зогсоож дампуу руулаад, харин Нямбаатарын үе дээр ахин сэргээж амжил танд хүрч бнаа, баяр хүргэе !
Женкогийн дуракуудыг "боржуур боржуур" гэж дүнхүүтэж байх зуур нь замаа тавиад, орон сууцаа бариад, улмаар сонгуульдаа ЯЛААРАЙ !
Нэргүй 2024-10-02 202.9.40.159
ЁСТОЙ ЁСТОЙ, АТААРХАГЧ ХОРСОГЧИД ӨӨРСДИЙГӨӨ ХОРДУУЛЖ Л БАЙГ, ХОТ МААНЬ ЭРҮҮЛ САРУУЛ ОЮУНТ ИРГЭДТЭЙГЭЭ ӨНГӨ ОРООД, ӨРГӨЖИН ТЭЛНЭ…..ЭСЭРГҮҮЦЭГЧИД ХАРЬ ЦУСТАЙ ЯСТАЙ ЮМНУУД …..ХОРЛОГЧИД
Нэргүй 2024-10-02 202.131.226.197
БАС Л ИХ ЮМ ХИЙЖ БАЙГГА ХҮН ШҮҮ АМЖИЛТ
Нэргүй 2024-10-02 202.9.40.159
ЁСТОЙ ЁСТОЙ, АТААРХАГЧИД ХОРСОГЧИД ХАРИЙН ЦУСТАЙ, ЯСТАЙ ЮМНУУД ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА ЮМ……ЭРҮҮЛ САРУУЛ ОЮУНТАЙ ИРГЭДТЭЙГЭЭ ХОТ МААНЬ САЙХАН БОЛНО,….МОНГОЛ УЛСЫН ҮРСИЙН ҮРСИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БАЙГАА АЖЛЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ…..
Нэргүй 2024-10-02 66.181.191.240
эхлээд орон сууцаа түргэн барихгүй хуурагдсаарб байгаад хүмүүс итгэхээ больсон шүү
Нэргүй 2024-10-02 103.168.34.14
Хойд чиглэлийн замууд чинь ачаалалаа даах уу яг 2-р яармаг болох нээ
Нэргүй 2024-10-02 103.212.119.182
Ger horoolliin zamaas deer medrel min
Нэргүй 2024-10-02 122.201.23.83
Сонгуулийн өмнө тэгж ярьдагийн