Бэлгийн хүчирхийлэл, бие болон сэтгэл санааны дарамт, хүчээр бэлгийн харьцаанд оруулсан гэх хэргээр П.Дидди есдүгээр сарын 16-нд баривчлагдсан бөгөөд түүний хохирогч гэх 120 хүн байгаа аж. Эдгээр хохирогчид бүгд реппер П.Диддигийн эсрэг нэхэмжлэл гаргахаар төлөвлөж байна гэж тэдний өмгөөлөгч хэлжээ.
Мөн нэхэмжлэл гаргах хохирогчдын тоо нэмэгдэж магадгүй байгаа талаар АНУ-ын хэвлэлүүд мэдээлж байна.
Техас мужид төвтэй өмгөөлөгч Тони Базби хохирогчдыг өмгөөлж байна. Тэрбээр Мягмар гаригт /2024.10.01/ хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ "Бид энэ хэрэгт холбоотой бүх хүнийг илчлэх болно. Нотлох баримтууд бий. Үүнд тулгуурлан хэргийг мөрдөж, үнэнийг тогтооно" гэжээ. Тони Базби болон түүний баг реппер П.Диддигийн гэрээс хэрэг үйлдсэнийг нотлох зураг, видео, гар бичмэл олсон аж. Түүнчлэн зарим хохирогчдын нэрс олон нийтийн цочирдуулж магадгүй гэж өмгөөлөгч Тони Базби хэллээ.
Тэрбээр хохирогчдын нэрийг зарлахаас өмнө хэргийн бодит байдлыг тогтоож, нягтлах болно гэсэн байна.
Сайшаалт Ерөөлт 2024-10-02 202.126.89.198
..МАНАЙ МОНГОЛ УЛСАД БАЙГАА ГАДААДЫН ХАР АРЬСТАНУУД БАЙГАА..
Сайшаалт Ерөөлт 2024-10-02 202.126.89.198
…МУУСАЙН АМЕРИКЫН ХАР АРЬСТАНУУДААС АЛЬ МУУ МУУХАЙ ГАЖ СЭТГЭЛГЭЭТЭЙ ХАРГИС ҮЙЛДЛЭЛҮҮД ИХ ГАРГАЖ БАЙДАГ..!
Зочин 2024-10-02 202.9.40.255
Ер нь шүтэж дагадаг хүмүүс бүд л нэг но той. Жэнифер Лопес л гэхэд бас л но той.
ард 2024-10-02 139.5.219.182
Ийм л тэнэгийг бид шүтэж байж дээ