Тайландад сургуулийн автобус шатаж, 25 хүн нас барав

Тайландад сургуулийн автобус шатаж, 25 хүн нас барав

Тайландад сургуулийн автобус шатаж, 25 хүн нас барав

Тайландын нийслэл Бангкокийн ойролцоо сургуулийн хүүхдүүд болон факультетийн гишүүдийг тээвэрлэж явсан автобус осолдсоноор 25 хүн нас баржээ. Нас барсан болон гэмтэж бэртсэн хүмүүсийн тоог албан ёсоор гаргаагүй ч 25 гэж таамаглаж байна. Одоогийн байдлаар 16 сурагч, гурван багш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Галыг унтраахад нэг цаг орчмын хугацаа зарцуулжээ.

Ослын шалтгааныг албан ёсоор зарлаагүй. Тайландын Тээврийн яамны сайд Сурияахэ Жуанрүнруанкитийн хэлснээр тус автобус нь нэн өндөр эрсдэлтэй шахмал хийгээр ажилладаг байжээ. Ийм төрлийн байгалийн хийг тээврийн хэрэгсэлд түлш болгон ашиглахыг хуулиар хориглох ёстой гэж Тээврийн яамны сайд мэдэгдэв.

Автобусанд зургаан багш, 39 сурагч гээд нийт 45 зорчигч байжээ. 39 сурагч нь бага, дунд ангийнхан юм. Автобусны жолооч нэн даруй зугтаж чадсан бөгөөд албаныхан түүнийг хайж байна. Тэд Утай Тани мужаас хөдөлсөн бөгөөд осол Бангкокийн хойд хэсэгт Патум Тани мужид болжээ.

Гэрчүүдийн мэдүүлснээр автобусны урд дугуй хагарч, тээврийн хэрэгсэл хурдны замын бетон хаалтыг мөргөсөн байна. Дугуй хагарахад үүссэн очноос гал гарсан байж магадгүйг цагдаагийн байгууллага мэдэгдэв. Зорчигчдын олонх нь зугтах боломжтой байсан гэдгийг мөн гэрч хэлжээ.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр Тайландад жил бүр 20 мянга орчим хүн зам тээврийн ослоор амиа алдаж, сая гаруй хүн гэмтэж бэртдэг. Тус улс нь замын аюулгүй байдлаараа дэлхийд доогуур байр эзэлдэг.

ЭХ СУРВАЛЖ: GLOBAL NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-02 66.181.186.56

стандарт хурдны замуудтай учраас тэр манайд хурдны замууд байсан бол зүгээр л гамшиг байх байв түгжрэл гэдэг бол бурханаас улаанбаатарчуудад өгсөн бэлэг юм аврал юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж