“Playtime Festival-2025”-ын тасалбарыг 50-60 хувийн хөнгөлөлттэй авах боломж

“Playtime Festival-2025”-ын тасалбарыг 50-60 хувийн хөнгөлөлттэй авах боломж

“Playtime Festival-2025”-ын тасалбарыг 50-60 хувийн хөнгөлөлттэй авах боломж

“Playtime Festival 2025” олон улсын хөгжмийн фестивалийн "Late Bird" тасалбар "Shoppy.mn" платформоор дамжин борлуулж буй бөгөөд тасалбар борлуулж дуусахад тав хоног үлдээд байна.

"Late Bird" тасалбар борлуулж буйтай холбоотойгоор наадмын зохион байгуулагчдын зүгээс сүүлийн гурван жилийн хугацаанд "Playtime" наадамтай хамтдаа байсан "Super Playtimer" үзэгчдэдээ зориулан “Playtime Festival 2025” оны тасалбараа "EARLY BIRD" буюу 60 хувь хөнгөлөлттэй үнээр авах онцгой эрхийг бэлэглэж буй юм байна.

Тодруулбал, "Super Playtimers Special Offer" нь үзэгч 2022, 2023, 2024 аль нэг онуудад "shoppy.mn"-ээс "Playtime" наадмын тасалбар худалдан авалт хийж байсан бүртгэлттэй хаягаараа нэвтрээд "Playtime Festival 2025" тасалбараа сагсандаа хийхэд автоматаар 60 хувь хямдрал нь үйлчлэх юм байна.

Харин наадмын бусад үзэгчдийн хувьд Late Bird тасалбарын үнэ:

  • Энгийн тасалбар 300 мянга
  • VIP тасалбар бол 600 мянган төгрөг юм.

Яагаад Late Bird вэ?

"Early Bird", "Late Bird" буюу хоёр төрлийн хөнгөлөлттэй тасалбар санал болгодог. Цагийг тулгалгүй, эрт хувийн төлөвлөгөөгөө базаан, тасалбараа бэлдэх хүсэлтэй хүмүүст зориулагдсан. "Early Bird" борлуулагдаж дууссан бол одоо "Late Bird" ийн худалдаалагдаж байна.

Өөрөөр хэлбэл, "Late Bird" тасалбарыг амжиж авбал наадмын үндсэн үнийн дүнгээс 50 хувь хөнгөлөлттэй үнээр авах боломж бүрджээ.

Энгийн тасалбарын үндсэн үнэ 600 мянган төгрөг байх бол 300 мянган төгрөг, "VIP" тасалбар 1.2 сая төгрөг бол 600 мянган төгрөгөөр тус тус худалдан авах боломжтой болжээ.

Энгийн болон VIP тасалбарын ялгаа юу вэ?

Энгийн тасалбар наадмын талбайд дөрвөн өдрийн турш нэвтрэх эрх олгодог.

Тэгвэл “VIP” тасалбар нь,

Наадамд 4 хоногийн турш нэвтрэх эрх

  • ВИП асарт нэвтрэх эрх;
  • ВИП майхан хэсэгт нэвтрэх эрх
  • Угталтын багц (Welcome drinks)
  • Төлбөртэй вип автомашины зогсоол худалдаж авах эрх
  • Уран бүтээлчдийн асарт нэвтрэх эрх
  • Наадмын бэлэг дурсгалын зүйл бэлгэнд авах давуу талтай юм.

Тасалбар захиалах хэсэг рүү ЭНД дарж холбогдоорой.

“Playtime Festival 2025” олон улсын хөгжмийн наадам долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд буюу дөрвөн өдрийн турш Налайх дүүрэг дэх шинэ талбайдаа болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж