ЦЕГ: Сонгуультай холбоотой гэмт хэргийн 23 гомдол ирсэн

ЦЕГ: Сонгуультай холбоотой гэмт хэргийн 23 гомдол ирсэн

ЦЕГ: Сонгуультай холбоотой гэмт хэргийн 23 гомдол ирсэн

Орон нутгийн сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2024.10.02/ мэдээллээ.

ЦЕГ-ын олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Пүрэвдалай Г.ПҮРЭВДЭЛГЭР:

-2024 оны есдүгээр сарыбн 13-наас аравдугаар сарын 1 хүртэл зөрчлийн шинжтэй 144 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Зөрчлийн шинжтэй 116 ирснээс 53-ыг нь шийдвэрлэж, 63 нь ажиллагаанд байна. Гэмт хэргийн шинжтэй 28 бүртгэгдсэн. Үүнээс дөрвийг нь шийдвэрлэж, 24-ийг нь шалгаж байна. Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийг орон нутгаар ангилж үзвэл, Ховд аймагт хоёр, Завханд нэг, Говь-Алтайд гурав, Булган хоёр, Өвөрхангайд гурав, Өмнөговь нэг, Дундговь нэг, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тус бүр нэг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст гурав Сүхбаатар, Дорнодын цагдаагийн хэсэгт тус бүр нэг гомдол бүртгэгдээд байна. Нийт гаргасан гомдол мэдээллээс 23 нь орон нутагт, тав нь нийслэлд байна.

Гомдол гаргагчийг ангилж үзвэл МАН-аас 11, АН-аас 12, иргэнээс тав байгаа юм.

Зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийг зүйлчлэлээр ангилж үзвэл:

  • Зөрчлийн тухай хуулийн 8.8.1 дэх хэсэг эд хөрөнгө устгах, гэмтээхтэй холбоотой 23,
  • Зөрчлийн тухай хуулийн 17.1-18.2 зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн 20,
  • Зөрчлийн тухай хуулийн 17.1-18.2 хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан 19,
  • Бусад 54,  нийт  116 зөрчлийн дуудлага ирсэн байна.

Зөрчлийн шинжтэй гомдол гаргагчийг ангилж үзвэл МАН 48, АН 34, ХҮН 5, Ард түмний олонхийн засаглал тав, ИЗНН тав, иргэнээс 20 зөрчлийн гомдол иржээ.

Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.БАТТУЛГА:

-Эрүүгийн хуулийн 14.8 дугаар зүйлд зааснаар сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах гэмт хэргийг зүйлчилсэн. Одоогоор ирсэн гэмт хэргийн шинжтэй 28 гомдлоос 57 хувь нь энэ төрлийн гэмт хэрэгт хамаарч байгаа. Гомдол ирсэн даруйд цагдаагийн байгууллага хуульд заасан хугацааны дагуу мөрдөн шалгадаг. Бусдын нэр хүндэд халдаж байгаа тохиолдлууд цахим хуудаст ихэнхдээ цацагдаж байгаа учир шалгахад хугацаа шаарддаг.

Одоогоор бүх гомдол гомдлын шатанд шалгагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-02 66.181.189.98

Ер нь сонгууль болохоор хороо, хэсгээр дүүрэн аль ч мэдэгдэхгүй авгай нар байдаг боллоо. Дээр үеийнхээр бол кабинет бор гэж тракторчин салахаа байсан хүүхнүүд байсан шиг хорооны буруудаад цэгцэлмээр байна. Замбараа алга шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж