Навальныйг хордуулж хөнөөснийг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2024.10.02-нд нийтлэгдсэн

Навальныйг хордуулж хөнөөснийг тогтоожээ

Навальныйг хордуулж хөнөөснийг тогтоожээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулж, амийг нь хороосон болохыг эрэн сурвалжлах "The Insider" хэвлэл мэдээллээ. Түүний үхлийн шалтгааныг "байгалийн жамаар" гэж бичсэн эмнэлгийн дүгнэлтийг харсан гэдгээ ээж Людмила Навальная нь тухайн үед мэдэгдэж байв.

"The Insider" хэвлэлд мэдээлснээр тэд Навальныйг хордуулсан гэх албан ёсны баримт нотолгоог олж авсан аж. Албан ёсны тэмдэглэлд Навальныйн биеийн байдал эрс муудан, хэвлийгээр нь хүчтэй өвдөж, бөөлжих, таталт өгөх шинж тэмдэг илэрч буйг бичсэн байжээ. Гэвч илэрч буй шинж тэмдгүүдийг тухайн тэмдэглэлээс хожим нь хассан байжээ. "Хэвлийгээр хүчтэй өвдөх, бөөлжих, таталт өгөх шинж тэмдгүүдийг хордсон гэхээс өөрөөр тайлбарлах боломжгүй" гэж Навальныйг 2020 онд хордох үед эмчилж байсан орос эмч хэлсэн байна. Шинж тэмдгүүдийг харвал түүнийг хордуулсан бодис нь Новичоктой ижил төрлийн фосфорорганик бодис байж магадгүй аж.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж