Дэлхийн банкнаас олон төрлийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж байдгийн нэг нь “Малын индексжүүлсэн даатгал”-ын төсөл юм. Урьд өмнөх жилүүдэд хэрэгжүүлж байсан болон одоо хэрэгжүүлж буй төслүүдээс хамгийн өгөөжтэй нь малын индексжүүлсэн даатгалын төсөл гэж Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Сайед үнэлж байсан юм. Уг төслийн ач тус цас зудтай өнжсөн энэ өвөл илүүтэй мэдрэгдсэн гэж тэрбээр бас тодотгосон. Энэ онд уг төслийг үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр Монгол Улсын сангийн сайд С.Баярцогт, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Аршад Сайед нар өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа. Уг төсөлд Дэлхийн банкнаас 10 мянган ам.долларын нэмэлт санхүүжилт өгөхөөр болж байгаа юм. Түүнчлэн Дэлхийн банкнаас энэ онд Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад зориулж 10 мянган ам.долларын санхүүжилт хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Ингэснээр Улаанбаатар хотын цахилгааны тасалдал буурна гэдэгт тус банкныхан итгэж байгаа юм.
Д.Цээпил
Д.Цээпил