Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвд энэ сарын 5-6-ны өдрүүдэд 11.00 цагаас 17:00 цагийн хооронд ”Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2024” зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд Японы Элчин сайдын яам, Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO), Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэг, Монголын япон хэлний багш нарын холбоо болон Японы 10 их, дээд сургуулиуд оролцоно.
Японы Элчин сайдын яам уг арга хэмжээний дэмжигч байгууллагаар оролцож байгаа бөгөөд Элчин сайд М.Игавахара нээлтийн мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэхийн хамт Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулж, зөвлөгөө өгөх болно.
ЯПОНЫ ЭСЯ
Нэргүй 2024-10-02 66.181.177.153
Хаашаа ч явэ суралцаж болно, гэхдээ Монголоо гэсэн сэтгэлээ 1рт авч явна