Ньюс агентлаг өнөөдрийн /2024.10.02/ үйл явдлын хураангуйг хүргэж байна.
09.00 цагт:
- “Туушин” зочид буудалд: "Кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшинг тодорхойлох нь” зөвлөлдөх уулзалт болно. Утас: 8602-1029.
09:00 цагт:
- УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Уур амьсгалын өөрчлөлт-Шинэ хоршоо-Ногоон санхүүжилт-Бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийн эргэлтийг тогтворжуулах нь” форум зохион байгуулна.
10:00-14:00 цагт:
- УИХ-ын байнгын хороод хуралдана.
09:00 цагт:
- Налайхын аэродром буюу нисэх онгоцны талбайд Монгол Улсын БХЯ-нд цэргийн техник хүлээлгэн өгөх ёслол болно. Утас: 9974-9024
- Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10:00-14:00 цагт:
- МҮХАҮТ-д: “Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл” хэлэлцүүлэг болно. Утас: 9910-7371.
- Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд: “Mining Week & MinePro-2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулган эхэлнэ. Утас: 9572-4747.
- МоАХ болон улс төрийн намуудын төлөөлөл УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэнэ.
11:00 цагт:
- “Рамада” зочид буудалд: Хүний эрхийн төлөв байдлын талаар зөвлөмж хэлэлцүүлэг болно. Утас: 8097-9191.
11:00 цагт:
- “ЗМ” сонины мэдээллийн төвд: Монгол Улсын иргэн Н.Ган-Очир Франц улсад хоригдсон талаарх шүүхийн шийдвэрийг танилцуулна.
14:00 цагт:
- “Степпе Арена”-д: “Дэлхийн цирк Монголд-2024” тоглолтын талаар үзүүлбэртэй хэвлэлийн бага хурал болно. Утас: 9139-9149.
14:30 цагт:
- УДЭТ-т: Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийн талаар хэвлэлийн бага хуралтай.
- “Кемпински” зочид буудалд: АШУҮИС-ийн Хүүхдийн Анагаахын тэнхимийн 70 жилийн ойд зориулсан хоёр дахь өдрийн үйл ажиллагаа эрдэм шинжилгээний хурал, хүүхдийн эмч нарт зориулсан сургалтаар үргэлжилнэ.
- Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд: Чингэлтэй дүүргийн номын баяр болно.
Холбоотой мэдээ