УИХ-ын гишүүн Д.Ганбаттай Монгол Улсын 2025 оны төсөв тойрсон асуудлаар ярилцлаа.
-Намрын чуулган нээлтээ хийлээ. Хамгийн эхний анхаарал татаж байгаа асуудал бол ирэх оны төсөв болж байна. Ирэх онд Монгол Улс төсвийн зардал 35.8 их наяд болж өссөн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Төсвийг харьцуулж яръя л даа. Тухайлбал, 2010 онд Монгол Улсын төсөв 3 их наяд төгрөг байсан. Гэтэл ирэх 2025 онд 35.8 их наяд төгрөгийн төсөв батлах гэж байна. Өнгөрсөн хугацаанд улсын төсөв 12 дахин өссөн байна. Тэгвэл улс орны хөгжил цэцэглэлт, иргэдийн цалин, өрхийн орлогыг аваад үзвэл өнгөрсөн хугацаанд иргэдийн цалин 12 дахин нэмэгдээгүй байна. Монгол Улсын эдийн засгийн хөгжилийн индекс 12 дахин өсөөгүй байна. Монгол Улс олсон орлогоо улсын төсөвт төвлөрүүлж авч ирээд тараан байршуулж зарцуулж байна. Бүтээж босгосон, барьж байгуулсан зүйлээ эргээд харахад үнэхээр чамлалттай байна. Үүний гол шалтгаан бол МАН халамжийг хавтгайруулах бодлого явуулж, иргэдээс саналыг нь авдаг чөтгөрийн тойрогт орсонтой холбоотой. Ирэх оны төсөвт 14 мега төсөл хэрэгжүүлэхээр тусгасан байна. Эдгээр төслүүдээ амжилттай хэрэгжүүлэх дэд бүтэц нь хаана байгаа юм. Хоёрдугаарт, экспортын гарцыг нэмэгдүүлэх боомтыг сэргээх бодлого нь урагшлаагүй.
Үнэнийг хэлэхэд жил бүр улсын төсөв данхайж байгаа ч ийм мөнгөөр ийм төсөл хэрэгжүүлээд, тэдэн ажлын байр бий болголоо гээд нэрлэчих төсөл алга. Эрчим хүчний хувьд ч гаднаас хараат хэвээр, тасалдсан, доголдсон хэвээрээ л байна шүү дээ. Монгол Улсын нийт хүн амын 28 хувь нь ч ядуу хэвээр байна.
Энэ бүхнийг эцэст нь дүгнээд хэлэхэд улсын төсвөө оновчтой зарцуулж чадахгүй байгаа учраас үр дүн гарахгүй байна. Бусад улс орон гадаадын хөрөнгө оруулалт хувийн хэвшил дээрээ тулгуурлаж хөгждөг. Гэтэл Монголд бүх зүйл эсрэгээрээ явж байна. Засгийн газраас оруулж ирсэн 14 мега төсөл сүржин эхлээд даржин төгсдөг төслүүдийн нэг болох байх. Өмнөх 10 гаруй жил нэг нам олонх болж, дангаараа Засгийн газраа байгуулж ажиллаж байхдаа нэг ч томоохон төсөл амжилттай хэрэгжүүлж чадсангүй. Түлш, шатахууны хувьд ч нэг улсаас хараат хэвээр байна. Нэг ч төмөр зам экспортын гол худалдан авагч БНХАУ-тай холбогдоогүй байна. Сүүлдээ чадвартай, чадалтай хэсэг нь эх орноосоо гараад явчихсан ийм үед дээрх 14 төсөл дээр ажиллах хүний нөөц ч алга. Хамтарсан Засгийн газар байгуулж хариуцлагаас мултрах хугацаагаа МАН амжилттай сунгаж чадлаа. Иргэд олон нийтийг загасны ой санамжтай гэж андуурч болохгүй. Удаа дараа үлгэр ярьдаг, сайхан амладаг.
Сүржин эхлээд даржин төгсдөг. Энэ байдалд хэн ч хариуцлага хүлээдэггүй ийм чөтгөрийн тойргоосоо гарах ёстой.
-Сонгуулийн холимог тогтолцооны үр дүнд парламент 126 гишүүнтэй болж, хамтарсан Засгийн газар байгуулсан. Тэгэхээр таны хэлээд байгаа чөтгөрийн тойрог руу танай намаас сонгогдсон гишүүд ч мөн яваад орчихлоо. Нэгэнт өвөр түрийндээ орчихсон энэ үед Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тухайд ямар санал санаачилга байна? Эсвэл юу ч хүлээх хэрэггүй гэж бодож байна уу?
-Зүгээр сууж байснаас ордлого хийх нь зөв байх. Гэхдээ шулуухан хэлэхэд надад тийм өндөр хүлээлт алга. Хий дэмий мөнгө төгрөг, цаг хугацаа үрсэн ажил болох вий. Үнэхээр улс орны нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж чадах байсан бол МАН өнгөрсөн парламентыг бүрдүүлж байсан 76 гишүүнээс 68 гишүүнтэй олонх байхдаа хариуцлагаа үүрээд эдгээр төслүүдийг хэрэгжүүлчих байсан. Гэтэл тийм зүйл алга. Бүр байг гэхэд өмнө нь 8-10 жил дангаараа засаглахдаа дэд бүтцийг нь бэлдчих л байсан.
Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр уналаа л бол бүх зүйл үлгэр болно. Боомтууд төмөр замаар холбогдоогүй байхад хамгийн дээд хүчин чадлаараа тооцож жилд 70-80 сая тонн нүүрс гаргаж байна. Цаашид холбогдож чадахгүй бол жил бүр тэлж байгаа төсвийн зарлагаа яаж нөхөх юм бэ.
Сайхан сайхан зүйл яриад барилга байгууламж, том том төсөл хэрэгжүүлэх талаар ярьж байна. Тэр бүхнийг хангах эрчим хүч дулаанаа яаж шийдэх вэ. Жилд ганц нэгхэн 150-300 Мвт-ын эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болоод өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа эрчим хүч, дулааныхаа хэрэглээг хангаж чадахгүй. Цаашлаад эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудал ярьж байна. Үнийг нь чөлөөлөх нь зөв. Гэхдээ 28 хувийн ядууралтай байж эрчим хүчний үнийг чөлөөлөхөөсөө өмнө эрчим хүчний хангалттай эх үүсвэрээ шийдчихсэн байх учиртай. Эрчим хүчний эх үүсвэр дутагдалтай байхад үнэ чөлөөлнө гэдэг бол өөрсдөө хийж чадаагүй ажлынхаа гор, ачааг иргэдийн нуруун дээр үүрүүлэх шийдвэр болно.
ОРЛОГО ТАСАЛДВАЛ, ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ХАЛАМЖИЙН ХАВТГАЙ СИСТЕМД ДОГОЛДОЛ ҮҮСНЭ
-Жилээс жилд төсөвт жин дарах урсгал зардлын хувь хэмжээ нэмэгдэж байна. Сонгууль угтан ахмадууд, төрийн албан хаагчдад таалагдахын тулд шат дараатай цалин тэтгэврийг нэмэгдүүлэхээр болсон. Хэрэв ийм өөдөр төсөөлөлтэй байгаа үед орлого тасалдах эрсдэл тулгарвал яах вэ?
-Ирэх оны төсвийг хөгжлийн, хөрөнгө оруулалтын төсөв байх талаар тусгасан байна лээ. Магадгүй төсвийн орлого тал доголдвол хамгийн түрүүнд хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын төслүүдээ зогсоох байх. Тэр болтол нь ТЭЗҮ хийх нэрээр нэлээд их хэмжээний мөнгө зарцуулагдчихсан л байх болов уу. Цаашлаад цалин, тэтгэвэр, халамжийн хавтгай системд доголдол үүсэх байх.
Ер нь бол цалин, тэтгэвэр, халамжийн мөнгийг нэмэх амархан. Харин жил бүр өсөн нэмэгдэж байгаа тухайн зардлаа олох хэцүү.
Хоёр том гүрний дунд оршдог мөртлөө хөршүүдтэйгээ хэл амаа ололцож чадаж байгаа билүү. Ахан дүүс, анд нөхөрлөлийн найрсаг харилцаа холбоо гэх мэт уран гоё үгс ярихаас илүү наад зах нь чөлөөт худалдааны гэрээг БНХАУ,ОХУ-тай аль альтай нь байгуулчихсан байх ёстой. Гэтэл аль ч хөрштэйгөө байгуулж чадаагүй байна. ОХУ-тай 95 хувийн худалдааны алдагдалтай буюу Монгол Улсаас экспортлодог бараа бүтээгдэхүүн дээр өндөр хэмжээний татварын бодлого хэрэгжиж байгаа бол, дэлхийд эдийн засгийн чадамж, өсөлтөөрөө хоёрт бичигдэж байгаа БНХАУ-тай дэд бүтэц, төмөр замаар холбогдсон зүйл алга. Гэтэл өнөөдөр социализм, коммунизмын үед улсыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө боловсруулж, амлалт өгч байсантай л ижил зүйл болж байна. Амласан, ярьснаа хэрэгжүүлдэг байсан бол Монгол Улс ийм дүр төрхтэй байхгүй байсан.
Улстөрчид нь хий хоосон амлаад улс орон нь бахь байрандаа байдаг ийм дампуу зүйл битгий болчихоосой гэж бодож байна. Эрүүл саруул ухаанаар тооцож, хэрэгжүүлэх ажлаа үнэн бодит төлөвлөсөн байгаасай гэж бодож байна.
Улсын төсвийг харахаар орлогоо хэт өөдрөг төсөөлөөд, тэр төсөөллийн дагуу хуулийн хязгаарлалтуудаас тойрч бултаад байдаг. Монгол Улсын орлох орлогын хэмжээ нүүрс, төмрийн хүдэр,алт, зэс гээд уул уурхайн экспортын хэдхэн бүтээгдэхүүн дээр тогтож байна. Гэтэл Монгол Улсын гол худалдан авагч БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлт сайн байгаа талаар мэдээ дуулдахгүй байна. Цаашлаад АНУ-ын сонгууль ч Монголын эдийн засагт нөлөөлөх магадлалтай гэдгийг олон улсын шинжээчид хэлж байна. Худалдааны хориг гэх мэт олон хүндрэл үүсч болзошгүй байна. Одоогоор ирэх оны талаар нарийн төсөөлөл хэн ч гаргаж чадахгүй байна.
АЛДААТАЙ БОДЛОГО, ШИЙДВЭРИЙГ НЬ ЗАСЧ ЗАЛРУУЛАХ ХҮМҮҮС НЬ ӨВӨР ТҮРИЙНДЭЭ ОРЧИХСОН БАЙНА
-Төсөв тэлэхийн хэрээр төр томорч, хувшийн хэвшлийн орон зай агшдаг. Гэтэл төсвөө тэлсээр байгаа энэ үед хувийн хэвшлийн орон зайг нэмэгдүүлэх талаар яриа чихэнд нэг л наалдахгүй байна. Сонгуулийн өмнө МАН,АН,ХҮН гэлтгүй бүх намын мөрийн хөтөлбөрт энэ асуудал туссан. Тэр дундаа АН-ын амин сүнс гэж харагддаг хувийн хэвшлийг дэмжих үзэл санаа ирэх оны төсөвт тусгагдаж чадсан уу?
-Ардчилсан намын дарга, ХҮН намын дарга нар УИХ-д жагсаалтаар орж ирсэн. Дээрээс нь хамтарсан Засгийн газрыг МАН-тай хамтарч байгуулсан. Тэд хөнжилд нь орчихсон юм уу, хатавчинд нь сууж байгаа юм уу, мэдэхгүй. Ямартай ч хамтрах шийдвэрт хүрсэн. Ардчилсан намын үнэт зүйл, үзэл баримтлалын дагуу бол бид хувийн хэвшлийн орон зайг нэмэгдүүлэх, өсч бойжих, улам олон болох асуудлыг дэмжих ёстой. Хувийн хэвшлүүд ажилтай, орлоготой, ажлын байр нэмэгдүүлж байж ажилгүйдэл, ядуурал буурч, өрсөлдөөн зах зээлийн зарчимаараа явна. Гадна дотно хөрөнгө оруулагчдыг татна. Гэтэл өнөөдөр энэ бүхэн эсрэгээрээ болсон. Төрд байгаа, төрөөс хамаарал бүхий байгууллагууд улсын төсвийн 50-60 орчим хувийг бүрдүүлж байна. Энэ бол үндэсээрээ буруу загвар.
Гэтэл ийм алдаатай бодлого, шийдвэрийг нь засч залруулж, шинэчилж өөрчилж байх ёстой хүмүүс нь өвөр түрийндээ орчихсон байна. Ийм үед төрийн өмчийн хувьчлал, шинэчлэл хийх талаарх яриа хий хоосон зүйл болох байх.
УИХ-ын сонгуулийн үр дүнгээр нь нэг намд нь Засгийн газраа байгуулах эрх мэдлийг, нөгөөд нь сөрөг хүчин хийж, хяналт тавих боломжийг иргэд олгосон. Парламентын ардчилал бол гүйцэтгэл, хяналт тэнцвэртэй байж ажилладаг систем. Гэтэл хамтарсан Засгийн газар байгуулснаар сонгуулийн үр дүнг үнэгүйдүүлсэн. Иргэдийн саналыг авч хэлэлцэхгүй юм бол сонгууль явуулах ямар ч шаардлагагүй болно. Угтаа 126 гишүүнээс 68 суудал хангалттай олонх. Үндсэн хуулиараа Засгийн газраа байгуулах ёстой. Гэтэл МАН-ын дарга нь жагсаалтаар парламентад орж ирсэн намын дарга нарыг дуудаж авч ирээд нэг нам тойрсон хэдэн дагуул намтай болголоо. Гаднаас харахад Монгол Улсын парламентад олон намын төлөөлөл сууж байгаа мэт харагдаж болно. Гэтэл бодит байдал дээр өөр болсон. Энэ байдал үндсэндээ Монгол Улсын ардчиллын ситемийг үндэсээр нь ажиллагаагүй болгож байна.
-Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүд хамтарсан Засагт орохоосоо өмнө хангалттай сайн шүүмжлэгчид байсан. Харин одоо “Нэгэнт хамтарч байгаа бол үр дүн гарахыг нь хүлээе” гэсэн байдалтай хэт шүүмжилэхээс болгоомжилдог болсон. Та намын даргаа хэт шүүмжлээд байгаа юм биш үү?
-Би үнэт зүйл, үзэл баримтлалаа өдөр бүр солиод байдаг хүн биш. Намын даргаа шүүмжлээд байсан зүйл байхгүй. Бодит байдлыг ярьж байна. Энэ намд нэг ч гэсэн бодит байдлыг ярьдаг хэлдэг хүн байх ёстой байх. Ер нь бол надаар хэлүүлэлтгүй Монголын иргэд, олон нийт харж байна. Энэ замаар явбал Монгол Улс Венесуэлийн араас засаглалын хямралд ороход ойрхон байна.
Нэргүй 2024-10-02 43.228.130.224
УИХ яамрч чадвар алга асуудлыг шинжлэх ухаанд,судалгаанд үндэслэн төсөл ,төсөвөө боловсруулж хийдэг шүү дээ МАН,АН,ХҮН минь
Нэргүй 2024-10-02 202.126.89.191
гантөмөр гэж шаймийсан архичин дөрвөд угаасаа бэлгийн гаж донтой групен секс хийх дуртай. одоо МАНы хошного долоож ХҮНд хошногодуулж байгаа
Нэргүй 2024-10-02 66.181.183.193
Үнэн үнэн туваан мэтийн өлөнгүүд
Нэргүй 2024-10-02 66.181.160.115
Энэ балай шиг юмнуудыг сонгож байдаг дүүрсэн тэнэгүүд их байнаа
Обо 2024-10-02 66.181.161.154
Энэ балай хэлж байгаа болохоос биш бас үнэний ортой.
Нэргүй 2024-10-02 103.57.92.62
АH-н гомдогсодоос илүү ман-н хоосон хоцрогсод их шантааж хийж бгаа шүү
хүннү 2024-10-02 202.9.46.250
Яг үнэн хэллээ. Б. Энхбаяр, Г. Тэмүүлэн нараас эхлэх байх…
Иргэн 2024-10-02 202.126.91.134
Энэ амьтанд идэх юм өгөөгүй юм уу даа.
S 2024-10-02 139.5.218.187
ANUSIN AXN XALYYTSSAN SEKSYG OWORTN SEKSEER80955877
Нэргүй 2024-10-02 103.212.119.211
…хөөрхий нам дотроо ч хэрүүл хийж явсаар өөрөө ч хөнжилгүй олон жил явлаа даа ..хэрүүлч нохой шархгүй явна гэж үгүй…
иргэн 2024-10-02 202.21.126.195
Үнэн үнэн.МАН АН ХҮН-с юу ч хүсээд хэрэггүй.Орон нутгийн сонгуулиар өөр сөрөг хүчин гаргаж энэ ЗГ-н үйл ажиллагаанд хяналт тавих хэрэгтэй дээ
Нэргүй 2024-10-02 103.168.34.14
..".хамтарсан Засгийн газар байгуулснаар сонгуулийн үр дүнг үнэгүйдүүлсэн. Иргэдийн саналыг авч хэлэлцэхгүй юм бол сонгууль явуулах ямар ч шаардлагагүй болно"…гэжээ үнэхээр нэг хөнжилд ингэж орохын тулд сонгууль явуулж иргэдийг талцуулан хөрөнгө мөнгө, хүний амь үрэх хэрэг байсым уу даа гэж бодогдох юм
Нэргүй 2024-10-02 124.158.104.203
Жагсаалтыг муулах улс төрч бол муу увайгүй хүмүүс байдаг. Жагсаалтаар тухайн намын шилдгийн шилдгүүд орж ирдэг юм. Жагсаалт их чухал.
зочин 2024-10-02 66.181.191.129
Намуудын талцал дайсагнал л манай орныг хөнөөнө,Хамтран ажиллаж улс орноо урагшлуулахыг бодооч,
Нэргүй 2024-10-02 103.57.94.243
Хөөрхий манай энэ нэг илжиг батлан хамгаалахын сайд больё гэж их гүйсэн гэсэн тэгээд болж чадаагүй болхоор уйлаад яваа юм гэсэн.
Нэргүй 2024-10-02 59.153.115.174
Дүгнэлттэй үнэн ярьж байна. Эрчиммхүчний асуудлаа шийдснийхээ дараа үнэ чөлөөлөх хэрэгтэй гэдэг зөв. Одоо ингээд үнэ чөлөөлвөл агаарын бохирдолтой тэмцэх урианд автаж нүүрсний зуухаа цахилгаан болгосон хүмүүс эргээд нүүрсээ шатаах болно. Захын жишээ энэ
зочин 2024-10-02 103.57.92.65
30 жилийн талсал хуваагдал нам ардчилал нэрээр албан тушаал эрх мэдэл хулгай луйвар авлиг эд мөнгө хөрөнгө хураах өрсөлдөөнд хэлмэгдэл гүтгэлэг дарангуйлалд амь нас алдах эрсдэл хамт байсаар одоо ч үргэлжилж эв нэгдэлгүй бие биедээ дайсагнасан үзэл монголчуудыг мөхөх аюул руу хөтөлж бна уу
Зочин 2024-10-02 66.181.189.135
Сөрөг хүчин нэрээр алдааг засахдаа биш бүх ажлыг нь харлуулж дайрдаг АН нэртүүд Монголын улстөрийг байнгын хямралтай горимд хэвшүүлсэн. Оппозиц үгийг хэвээр хэрэглэ. Эсвэл сайныг нь лэмжиж, таарууг шүүмжилдэг дэмжиж тулах хүчин болгохыг цаг үе шаардаж байгаа шүү
Нэргүй 2024-10-02 203.98.76.176
Үнэн л ярьж байна
zochin 2024-10-02 64.119.31.179
Bogd uuliig nuhelj zam tavina gej bna. Ene bol ulger, ulger and ulger… Hyataduud mongold zam huhelj bna 3 sar bolson ch duusahgui bna. Hurs ih ayultai..
Нэргүй 2024-10-02 139.5.216.73
Нам гэж юу вэ??? Тийм амин чухал эд мөн үү??? Зүгээр л үзэл бодлоор нийлсэн хүмүүсийн бөөгнөрөл биз дээ. Улс орны хөгжил чухал уу эсхүл нэг НАМ-ын эрх ашиг чухал уу??? 30 жил талцаад бид юу хожсон юм бэ??? Бидэнтэй адилхан гараанаас хөдөлсөн бусад орнуудаа нэг хардаа. Яаж хөгжсөн байна гэдгийг нь. Худлаа жалга довны юм ярьж талцаж байхаар хүчээ нэгтгээд улс орноо хөгжүүлэх, ард түмнээ эдийн засгийн хараат байдлаас гаргах цаг аль хэдийнээ болчихсон байнаа БИДОН гуай.
Нэргүй 2024-10-02 66.181.188.150
Монголчууд хамтраад ажил хийж яагаад болохгүй гэж
ХУУЛЬЧ 2024-10-02 202.9.46.102
МӨНХИЙН НӨХӨРЛӨЛ ,,,НАЙЗ ГЭЖ УЛС ТӨРД БАЙДАГҮЙ Л ДЭЭ .,,,ХАРИН МӨНХИЙН АШИГ СОНИРХОЛ ГЭЖ БАЙХ .,,,,,ЭНЭ УДАА УЛС ТӨРИЙН НАМУУДЫН МӨНХИЙН АШИГ СОНИРХОЛ АН,МАН-д НИЙЛСЭН БОЛ ОР ХӨНЖИЛ БАГАДАНА ШҮҮ ДЭЭ .,,,,,,БҮҮР ЦААШАА ЯВДАГ ЮМ .,,,,ТҮҮНИЙГ УЛС ТӨРИЙН ҮНЭТ ЗҮЙЛ ,ЗАРЧИМДАА ҮНЭНЧ ГЭДЭГ ЮМ.,,ТЭР БОЛ ЭЦСИЙН ЭЦЭСТ ТА БИДНИЙ ЭХ ОРОН МОНГОЛЫН ТӨЛӨӨ ГЭДЭГЭЭР ИЛЭРХИЙЛЭГДЭХ БОЛОВУУ.,,,,,,,
Нэргүй 2024-10-02 66.181.160.57
Гантөмөрийн буруу ч биш, гол буруутан нь Женко!! Монгол ардчилсан улс байх нь ОХУ-д халгаатай тул Путины даалгавраар АН-ыг устгах "тусгай ажиллагаа" 8 жилийн өмнөөс эхэлж үр дүнтэй явагдаж байгаагийн илрэл нь энэ юм!!! Үүнд нь МАН дэмжлэг үзүүлсэн нь харин ёстой маш харалган, өчүүхэн бүлэглэл (МАН)-ийн ашиг сонирхолыг улс орны эрх ашгаас дээгүүр тавьсан мунхаг бодлого байсан!!
Зочин 2024-10-02 192.82.66.27
Үхсэн ацныхан Ардчилсан улс. Ардчилал гэж байхгүй Дональд Трамп
Нэргүй 2024-10-02 66.181.184.227
Гантөмөр луухааныг сольё
Зочин 2024-10-02 202.21.118.178
Сайхан хэллээ. Одоо хэндээ санал өгөх вэ? МАН АН хамтдаа парти хийж байхад сонголт байдгүй.
Зочин 2024-10-02 64.119.29.46
Маш зөв л юм ярьсан бна даа засагт хяналт л алга мөнгө бол бна түүнийгээ зөв зүйлд нь зарцуулах естой шүү дээ ард түмэн ухаарах л естой доо одоо орон нутгийн сонгууль бас л хамтрах хэмжээнд л очих байх даа