Ажлын байрны тоо ажил горилогсдоосоо их байна

Ажлын байрны тоо ажил горилогсдоосоо их байна

Ажлын байрны тоо ажил горилогсдоосоо их байна

Иргэдийн болон аж ахуйн нэгж (ААН)-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ямар бодлого баримталж  байгаа талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.


-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ямар бодлого баримталж байгаа вэ?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, чиглэлийг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам тодорхойлдог. Тухайн бодлого, чиглэлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хэрэгжүүлж хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор улсаас болон хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс жил бүр тодорхой хэмжээний мөнгө төсөвлөдөг. Уг төсвийг хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл болон Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 30 нэгж буюу 21 аймаг, Улаанбаатар хот, есөн дүүрэгт хуваарилж өгдөг. 2024 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 107 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг дээр хэлсэн орон нутгууд болон дүүргүүдэд хуваарилж өгдөг ингэснээр тухайн орон нутаг болон дүүргүүд  төсөвлөсөн мөнгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд зарцуулдаг.

Хуваарилсан төсвийг тодорхой хэдэн чиглэлд зарцуулах үүрэгтэй байдаг. Тодруулбал, шинээр үйл ажиллагаа эхлүүлж буй хоршоо, бичил бизнес эрхлэгч, ААН хувиараа бизнес эрхлэгчдэд 8-50 сая хүртэлх төгрөгийн зээл олгодог. Өөрөөр хэлбэл өрхийн үйлдвэрлэл, хувиараа бизнес хийх гэж буй иргэд тухайн орон нутаг, дүүргийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газарт хандаад зээл авах боломжтой байдаг. Харин тодорхой хэмжээний барьцаа хөрөнгөтэй байх шаардлага тавьдаг. Мөн энэ онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд дэлхийн банкны санхүүжилтээр 20 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа.

Уг 20 тэрбум төгрөгийг хувиараа бизнес эрхлэгчдэд зээл хэлбэрээр олгож байгаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод 8 хувь, орон нутагт 4.4 хувийн хүүтэй зээл олгож байна.

Мөн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чухал зүйлийн нэг нь сургалт байдаг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд бизнес эрхлэх гэж байгаа иргэд бизнес хийх, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой сургалтад хамрагдсан байх ёстой гэж заасан байдаг. Энэ хүрээнд иргэдийг сургалтад хамруулдаг. Үүнээс гадна хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд хөдөлмөрийн биржээр дамжуулан иргэдийг ажилд зуучилдаг. Нийслэлд 40 гаруй хувийн хөдөлмөрийн бирж үйл ажиллагаа явуулж байна. Иргэд биржээр болон цахимаар буюу ejob.gov.mn флатпормоор дамжуулан ажилд зуучлуулах боломжтой.

-Сүүлийн жилүүдэд ажлын байр нь байгаа ч ажилд орох хүмүүсийн тоо багасаж, байгууллагууд хүний нөөцийн хомсдолд ороод байна. Энэ тал дээр ямар бодлого барьж байна вэ?

-ААН байгууллагуудын хамгийн тулгамдаад байгаа асуудал нь хүний нөөцийн хомсдол болоод байна. Энэ жил гэхэд "ejob.gov.mn" платформд 68 мянган ажлын байр зарлагдсан байна. Гэтэл ажилд орж буй хүмүүс нь 6000 гаруй байгаа юм. Үүнээс харахад ажил горилж буй хүмүүсийн тооноос ажлын байр 10 дахин их  байна гэсэн үг. Сүүлийн үед хүмүүс бүтэн цагийн ажилд орох нь буурсан. Энэ нь олон шалтгаантай л даа. Эрэлт нийлүүлэлт хоёр тэнцүү байх ёстой. Ингэснээр хөдөлмөрийн зах зээл тогтвортой байх боломж бүрдэнэ. Үүнийг бодлогоор зохицуулах ёстой. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь бодлогыг хэрэгжүүлэх байгууллага тиймээс шийдвэр гаргах боломжгүй. Хөдөлмөрийн зах зээл дээр байгаа боловсон хүчнээ ашиглаж чадахгүй байна гэж харж байгаа. Үүнийг шинэ Засгийн газар бодлогоор шийдэх тал дээр анхаарч ажиллаж байна.

-Хувиараа бизнес эрхэлж буй, шинээр эхлэх гэж байгаа иргэд хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдах вэ?

– Бичил бизнес эрхлэх гэж байгаа иргэд зээлд хэрхэн хамрагдаж, хаана хандахаа сайн мэдэхгүй мэдээлэл муутай байдаг. Иргэд санхүүгийн жижиг зээлд хамрагдахын тулд өөрийн эрхэлж байгаа болон эхлүүлэх гэж байгаа бизнесийг эрчимжүүлэх чиглэлд төсөл бичсэн байх ёстой. Үүнийгээ аймаг, сум, дүүргийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газарт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд жил бүр тодорхой хэмжээний төсөв зарцуулдаг. Ингэснээр бичил бизнес эрхэлж байгаа иргэдээ хөнгөлөлттэй зээлд хамруулдаг. Мөн малчдад санхүүгийн дэмжлэг олгодог.

Өмнө нь малжуулах хөтөлбөрт жил бүр 4-6 тэрбум төгрөг олгодог байсан. Тэгвэл энэ онд уг төсвийг тав дахин нэмэгдүүлж 27 орчим тэрбум төгрөг төсөвлөөд байна.

Учир нь өнгөрсөн өвөл олон мянган малчин өрх зудад малаа алдсан. Тиймээс бүх аймагт малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тооцоолсон учир төсвийг ийнхүү нэмсэн. Одоогоор 8000 орчим малчин малжуулах хөтөлбөрт хамрагдаад байна.

-Ажил хийх хүсэлтэй олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн Монголд бий. Тэд төдийлөн хүссэн газраа ажил хөдөлмөр эрхлэх боломж хомс. Тэдгээр иргэд рүү чиглэсэн, тэдний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тал дээр ямар бодлого барьж байна вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд энэ онд 12.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэсэн хуулийн нэр томьёонд хамаарч байгаа иргэд хамаарна. Эдгээр иргэд маань дээр хэлсэн бичил бизнес эрхлэх гэж байгаа бол мөн л өөрийн бизнесийг сайжруулах ашиг орлогоо нэмэгдүүлэх төсөл бичээд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлд заасан байлаг. 25-аас дээш ажилтантай ААН нэгээс доошгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах үүрэгтэй. хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө хөдөлмөр эрхлэх маш сонирхолтой байдаг. Тиймээс үүн дээр анхаарч мөн л бодлогоор шийдэх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батаа 2024-10-02 211.36.175.179

Жинхэнэ боолын хөдөлмөр монголд байдаг юм даа. өөрсдөө сард хэдэн 10 зуун саяар нь олж байж ажиллагч хүндээ хоолны мөнгө өгдөг

Avatar

Иргэн ганаа 2024-10-02 202.179.25.158

нэг ажил дээр хзн аваад мянган ажил хийлгэдэг тул хүмүүс удахгүй гардаг.

Avatar

Нэргүй 2024-10-02 59.153.115.174

Цалин багатай бас дээр нь цалингаа өгөхгүй унждаг элдэв шалтгаан хэлж цалин хасах эсхүл бүр өгөхгүй хулхиддаг, бултдаг ААН байгууллага олон тул хүмүүс монголд ажиллах сонирхолгүй байнаа.

Avatar

Зочин 2024-10-02 103.212.117.236

ажил олгогчид шинэ ажилчнаа сургаад авах талаар юуч хийдэггүй өчнөөн том шалгуур тавьдаг

Avatar

Нэргүй 2024-10-02 122.201.23.83

ажлын зар харсан чинь Их Дээд сургуулийн багш цалин 1,5 сая , дэлгүүрт бараа өрөгч кассын туслах цалин 1,4-2,1 сая ажилд авна гэж бн лээ

Avatar

Нэргүй 2024-10-02 66.181.177.153

Хүний хөпөдмөрийг шулдаг уалин өгдөггүй паразитууд хохь нь. Дампуурах чинь тэр

Avatar

Күриүпирхх 2024-10-02 202.9.40.122

хулгайч манж х***а хог шааруудыг нам төр-с зайлуулаарй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж