С.Баяраас хуулбарласан СПИКЕРИЙН ГУРВАН ХОШГИРУУЛАЛТ!

С.Баяраас хуулбарласан СПИКЕРИЙН ГУРВАН ХОШГИРУУЛАЛТ!

С.Баяраас хуулбарласан СПИКЕРИЙН ГУРВАН ХОШГИРУУЛАЛТ!

Намрын чуулган хөшгөө нээснээр Монголын улс төрийн “шинэ 30 жил”, парламентын нэн шинэ түүх эхэллээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн шинэ тогтолцооны үр дүнд байгуулагдсан УИХ-д таван нам суудал авсан нь, түүнчлэн олонх болсон МАН, олон суудал авсан АН хийгээд ХҮН нам хамтран Засгийн газар байгуулсан нь парламентын бас нэг түүх болж үлдэх нь гарцаагүй.

Анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон, мөн анх удаа УИХ-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгалангийн намрын чуулганы нээлтэд хэлсэн өнөөдрийн үгнээс маргаашийн улс төрийн өнгө, өрнөлийг уншиж бас шинжиж болно. Иймээс шинэхэн спикерийн индэрийн үгэн доторх гол үг нь чухам юу байв гэдэг нь анхаарлын тэмдэг юм!

  1. Д.Амарбаясгалан: Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлагатай!

Тэрбээр ийм байр суурийг УИХ-ын даргын хувиар анх удаа чуулганы индэр дээрээс илэрхийлж буй ч, өмнө нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын даргын хувиар хэдэнтээ хэлж байлаа.

Авчиг манай төрийн камерын арын үйлдэл нь камерын өмнөх үгнээсээ үргэлжид зөрчилдсөөр ирсэн. Нэг амаараа гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэдэг Ардын намын дарга нар нөгөө амаараа үйл ажиллагааг нь хаах, боох цаашлаад хөрөнгө, мөнгө, бизнесийг нь булаах, хураах тухай л ярьдаг.

Сахал Эрдэнэбилэгээр эхэлсэн төрийн дээрэм Салхитын мөнгөний ордоор үргэлжилж, цаашлаад П.Цагаан, Б.Нямтайшир нар өмч хөрөнгөнөөс өгөхөөс аргагүй хуулийн шахалтад орсон нь гашуун агаад бодит үнэн.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хамгийн сүүлд өгсөн мэдээллээр төсвийн хөрөнгө оруулалтаар нөөцийг нь тогтоох хайгуул хийсэн стратегийн ордын 51 хувь, улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийгээгүй стратегийн ордуудын  34 хувийг Засгийн газар хуулийн дагуу эзэмших үүднээс стратегийн есөн ордыг эзэмшигч дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад хэлэлцээ хийхээр болсон аж. Хэлэлцээ хийнэ гэдэг нь хэл чимээгүй очоод, гав буу тулган өмч хөрөнгийг нь булаах тухай яриагүй байх.

Гэхдээ хэдэн жилийн өмнө Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа тусгай хүчнийхэнтэй хамтран Салхитын мөнгөний ордыг булааж авсан нь болсон явдал.  Ард нь Женко.Баттулга байсан гэдэг нь оргүй гүтгэлэг бас биш байх.

Хууль тогтоох байгууллага нь хууль хэрэгжүүлэх байгууллагатайгаа хамтран бусдын өмч хөрөнгийг булаадаг улсад ямар ч тэнэг гадаад хөрөнгө оруулахгүй, ойлгомжтой.

Өнгөрсөн найман жилд МАН-ын гаргасан хамгийн том алдаа нь төр ашигтай гэх бүх бизнес рүү хуруугаа дүрсэн, хувийн хэвшлийг дээрэмдэж эсрэгээрээ төрийн компаниудыг олноор нэмэгдүүлсэн. Ийм коммунист улсаас гадаадын хөрөнгө оруулагчид дүрвэнэ үү гэхээс орж ирэхгүй. Үнэндээ, үндэсний хөрөнгө оруулагчид ч Монголын төрөөс зугатахыг хүсч байгаа. Асуудал нь хууль тогтоомждоо биш, МАН-ын дээрэмд байгаа юм шүү дээ. Юу үнэн гэвэл энэ л үнэн.

  1. Д.Амарбаясгалан: Хууль тогтоомж хүн бүрт адил, тэгш үйлчилдэг, хэн нэгэнд зүй бус давуу байдал бий болгодоггүй, хүний эрхийг дээдэлсэн, тодорхой, ойлгомжтой байхад бид хичээх ёстой!

Ардчилсан улсад спикер Амарбаясгалан, иргэн Амарбаясгалан хоёрт хууль тэгш эрхтэй үйлчлэх ёстой, үнэн.  Гэвчиг, Монголд хоёр төрлийн хулгайч байдаг. Жирийн хулгайч ба улс төрийни хулгайч гэж. Монголын хууль хоёр стандартаар тэдэнд ханддаг. Жирийн иргэн шуудай нүүрс хулгайлбал шоронд ордог. Улстөрч улсаа тоновол ордонд суудаг. Өнчин ишиг хулгайлсан иргэнд  шүүхээс таван жил хүртлэх ял оноодог ч тэрбум, тэрбумаар нь авлига авсан, хулгай хийсэн албан тушаалтнууд торгуулийн ялаар шагнуулдаг.  Хууль тогтоомж хүн бүрт адил тэгш үйлчилдэг байсан бол Ардын намын олон дарга нар авлига, хулгайн хэргээр шоронд сууж байх байлаа.

Хууль тогтоох институцид халдашгүй дархан эрхтэй хулгайч нар хууль батлаад сууж байгаа нөхцөлд хууль тогтоомж хүн бүрт адил тэгш үйлчилж чадахгүй. Төмөр зам,нүүрсний хулгай, ногоон автобусны луйвар, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон улстөрчдөөс шоронд суусан нь УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой”-н Б.Ганхуяг, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нар байна. АТГ-аас нүүрсний хулгайч гэж зарласан 17 хүний дөрөв нь /Х.Баттулга, Ө.Шижир, Н.Наранбаатар, Р.Сэддорж/ УИХ-ын гишүүн болсон. Иймээс хууль тогтоомж хүн бүрт адил, тэгш үйлчилдэг хуулийн засаглалтай болохыг жинхэнээсээ хүсч байгаа бол хууль тогтоох байгууллагаас хулгайч нараа цэвэрлэх ёстой юм.

  1. Д.Амарбаясгалан: “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн зорилго хэрэгжих аваас, нийгэмд үүссэн авлига хүнд суртал, хүний эрхийн зөрчил, тэгш бус байдлыг үндсээр нь халах болно

2007 онд С.Баяр Ерөнхий сайд байхдаа УИХ-ын танхимд таван төгөлдөршлөө /Хэлсэн үгийг энд дарж уншина уу/ танилцуулж байв. Түүний танилцуулсан таван төгөлдөршил нь 1.Сонгуулийн тогтолцооны төгөлдөршил, 2.Байгалийн баялаг ашиглалтын төгөлдөршил. 3.Төр иргэнийг холбосон бүртгэлийн төгөлдөршил, 4.Хишиг хуваарилалтын төгөлдөршил, 5.Төрийн албаны төгөлдөршил. Хэрэвзээ С.Баяр энэхүү таван төгөлдөршлөө хэрэгжүүлж чадсан бол улстөрчид нь улсаасаа баян, улс нь улстөрчдөөсөө ядуу явахгүй байсан нь лав. Энэ удаад спикер Д.Амарбаясгалан “Хүн төвтэй хууль” буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх, “Цаг үеийн шаардлагад нийцсэн хууль” буюу нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх, “Иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль” буюу хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох гэсэн эрх зүйн орчны гурван төгөлдөршилөө зарлалаа.  Түүний гурван төгөлдөршил  хэрэгжвэл нийгэмд үүссэн авлига хүнд суртал, хүний эрхийн зөрчил, тэгш бус байдлыг үндсээр нь хална гэнэ.  Гээд үлгэрт “Алсын газраас тоос гаргадаг туурай чинь аль вэ? Алтан улиас хуга мөргөдөг эвэр чинь аль вэ?” гэж гардаг бил үү!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тунгалаг 2024-10-01 203.23.199.2

ерөөс ман-с салж байж л зөв тийшээ явна өөр гаргалгаа алга

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.179.37

hoyor teneg gar.

Avatar

ЗОЧИН 2024-10-01 66.181.190.16

ТӨГӨЛДӨРШИЛ ГЭЖ ХУЦААД ИРЭХЭЭРЭЭ САМАРЧ ДУУСДАГ ШҮҮ ДЭЭ, ТӨГӨЛДӨРШИЛ ГЭХ ҮГ УЛС ТӨРЧДИЙН АМНААС ГАРАХ МУУГИЙН ДОХИО !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.160.57

Төрийн дээд удирдлагууд нь Оросын тавиул Женко-д барьцаалагдаад байгаа нөхцөлд юу ч гэж гоё яриад огт нэмэргүй!!! Яг үнэндээ бол Женко юу хүссэнээ л хийж чадаж байна шүү дээ??!! Одоо орон нутгийн сонгуулиар УБ-ыг удирдах эрхийг гартаа авах гэж байна?!

Avatar

Нэргүй 2024-10-01 202.126.90.225

Угаасаа бид энэ намд хууртсан

Avatar

Нэргүй 2024-10-01 203.98.77.237

Төрийн тогтолцоо нэг л бишээ нам нь дээрээ гараад намчирхал ихтэй бие биенээ татан унагаахад хялбар болжээ Нам удирдан чиглүүлэгч хүч хэвээр байна даа Коммунизм л байгуулах гэж зүтгэж байсан үе санаанд ордог болжээ

Avatar

Иргэн 2024-10-01 202.126.89.222

5 төгөлдөршилт гэж ярьчихаад талийгаад алга болсон

Avatar

зочин 2024-10-01 66.181.182.62

хүн муулахаас өөр чаддаг ажилгүй улс болж дээ

Avatar

Нэргүй 2024-10-01 202.21.114.170

Өөрөө нүүрсний хулгайч бацаан шүү дээ энэ Амарбаясгалан чинь. Хамгийн том хорчин

Avatar

Zochin 2024-10-01 66.181.161.157

Үнэн учрыг сайхан бичжээ. Бид яг одоогийн байдлаар нийгмийн хөгжил маань ухарч уруудаж байна. Төрийн оролцоо, хувийн хэвшил рүүгээ дайрч булаах, төрийн өмч нэртэй хулгай шамшигдуулах явдал гаарч бна. Бидэнд чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээл, хувь хүний эрх чөлөө, ардчилсан засаглал бүрэн утгаараа хэрэгжих, үйлчлэх шаардлагатай бна. Төрийн энэ мэт болохгүй бүх зүйлийн эхлэл цэг нь НАМ. Энэ намууд дотроосоо л хулгайч, авилгачдаа төрд оруулж ирж бна. Намуудад ямар ч драфт өрсөлдөөн алга.

Avatar

Нэргүй 2024-10-01 139.5.216.165

Таван төгөлдөршил гэхээр Таван толгой шиг сонсогдох учраас тэгж нэрлээгүй байх.Таван толгой яривал таван толгойн Бор Тээгийг хулгайлж байсан нь сөхөгдөх учраас

Avatar

Зочин 2024-10-01 103.212.119.238

Түрийний бөөс толгойд гарна гэдэг ардын үг байдаг

Avatar

Шударга Иргэн 2024-10-01 66.181.189.180

Амарбаясгалан бол шударга жинхэнэ комунист хүн шүү, та нар битгий муулаад байгаарай!!! Шударга ёс , хууль журам, ёс зүй гэдэг зүйл чинь манай агуу их удирдагчид хамаарахгүй. Манай дарга бол маш зөв зүйл яриж, бүр илүү зөв зүйл хийдэг.

Avatar

Win 2024-10-01 72.95.88.210

проганда гэж юу гэсэн үг юм?

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.181.154

оросоор сурталчилгаа гэсэн зүг, ангилээр " ПР"гэх үү?

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.181.154

Монгол хэл маань эрэмдэг сэрэмдэг хөөрхий болж байна. Зөвхөн гарчигных нь 5 үгэнд орос,ангил үгнүүд орсон байх жишээтэй. Гадаад хэл суран шаардлаг бий юу гэвэл бий. Тэглээ гээд өөрийн болоод бусдын хэлийг буцалж үгийг хольж хутгаж таарахгүй ээ .Эх хэлээ цэврээр нь хадгалахгүйгээр монгол өв соёлоо тээнэ гэж үлгэр

Avatar

Зочин 2024-10-01 103.212.119.238

Пропаганда бол суртал ухуулга биш шүү. Харин олон нийтийн санаа бодлыг эргүүлэхийн тулд зориудаар бэлтгэсэн үзэл бодол, баримт, аргумент, цуурхал, худал мэдээлэлийг олон нийтийн ухамсарт шингээн түгээх үйлдэл. Нийтлэлч зөв тодорхойлсон байна.

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.176.195

Энэ гарчиганд л нэг үгийг ойлгохгүй байна бодвол Американ үг байх даа. Надаас бусад нь ойлгоод л байх шиг.

Avatar

Пропаганда- луйварчдын заль мэх гэсэн үг 2024-10-01 103.212.119.238

Ойлгож ядах юмгүй. Пропаганда гэдэг үг ( лат.propaganda) үгчилбэл – "дэлгэрүүлэх түгээх гэсэн утга илэрхийлнэ. Гэхдээ суртал ухуулга биш шүү. Харин эсрэгээрээ олон нийтийн санаа бодлыг эргүүлэхийн тулд зориудаар бэлтгэсэн үзэл бодол, баримт, аргумент, цуурхал худал мэдээлэлийг олон нийтийн ухамсарт шингээн түгээх үйлдэл гэсэн үг. Товчдоо заль мэх гаргах луйварчдын арга гэсэн үг.

Avatar

Нэргүй 2024-10-01 124.158.109.144

Буруу ярьж зөв ойлгодог шүү дээ бид нар.

Avatar

Ёрүр 2024-10-01 202.9.40.122

нам төриыгсцэвэрлэж саад саарыг зайлуулж хурдан хөгжлийн замдаа орноо.

Avatar

ХУУЛЬЧ 2024-10-01 202.9.46.102

ТЭР ҮЕД 190-1992 ОНУУДАД ТАРАЯ ГЭСЭН Ч МАХН шиг ХҮЧИРХЭГ ТАЛ БҮРИЙН МЭРГЭЖЛИЙН СОНГОМОЛ ХҮНИЙ НӨӨЦТЭЙ НАМ БАЙГААГҮЙ НЬ БАС ҮНЭН Л ДЭЭ.,,,ТИЙМ БОЛОХООР ТАРААХЫГ ЯАРААГҮЙ ХЭРЭГ.,,,,

Avatar

Нэргүй 2024-10-01 202.9.40.19

Ene tomiololyyd neg l bish ee.Namiin hotolboriin hiirehsen lozyn yatai l dyyldana.Hyyli gedeg chn niigmiin hariltsaag zohitsyyldag bolohoos bish zohiomlon zohiodog yran saihnii jyjig bish gedgiig hajyynasd ni heleed ogoh hyn baidaggyi l yam bhdaa

Avatar

Нэргүй 2024-10-01 202.9.40.19

SBayariig dyyraibal nogoin zamaar orloo l gesen yg. Bayriin 5 togoldorshil 5 sainan zalyygiin amind hyrch,,baigaliin baylgaa /Oyo tolgoig / hariinhabd beleglej hajaa harganaas ni hybidaa jabshij byltah argagyi ynend gyitsegden shirond shaashnaar konets film bson shtd.Ter bol hybia bodoj doboo sharlyylahiig l yrdal bolgoj yabsnaas bish.Yls irnoo bodoh ochyyhench setgelgyi adgiin s***r.abilagch hahyylichaaraa aldarshsan hog nobsh shyy dee.Zalyy hoich yeiihen salhin doofyyr ni garahaas tserbej y

Avatar

Нэргүй 2024-10-01 202.9.40.19

….nohoin zamaar….
….tsebej yabbal oljiitei l bh bhdaa!!!!

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.183.193

цайрсан луйварчин ч улс орныг самарч дуусган дөө

Avatar

зочин 2024-10-01 202.9.46.51

Уул нь нүдэнд дулаахан л хүн байх юм, шунал нь ихдээд Элбэгээгээс мөнгө авч янз бүрийн юм бичдэг иймэрхүү нөхдүүд хүүхдүүдээсээ ч болов ичдэг байгаасай.

Avatar

ЗОЧИН 2024-10-01 66.181.161.226

МАН ЫГ АЛЬ 90 ОНД ТАРААХ БАЙСАН. ОДОО МОНГОЛЧУУДЫН ЗОВЛОН УЛАМ Л ХОЙШИЛЖ БАЙГАА.

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.185.89

Тэр ч тиймээ тараах л бсан юм ! Гэхдээ хоёр хөрш маань хоёулаа коммунист засаглалтай учир манайд МАН бас байж, ээлж дугараагаар төр барьж байхгүй бол энэ хоёр лүд чинь манайхыг "элбэж идээд эвхээд түрийлчих"ч юм билүү гэж бас бодогддогийн ?!

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.176.195

Л

Avatar

Нэргүй 2024-10-01 202.9.41.20

Авчиг гэсэн үгээр өгүүлбэр эхэлдэг өгүүлбэр зүйн дүрэм монгол хэлэгд байхгүй. Энэ авгай Элбэгдоржийн өгсөн мөнгөөр амь зогоодог учир Эрдэнэтийн 49 хувийг сахал Эрдэнбилэг, Элбэгдорж нар авах ёстой байсан гэсэн санааг бичжээ. Ийм замаар олсон мөнгө хоол болохгүй гахаж үхэх байх шүү.Луйварчид болгоын өмөөрөх нь Нямсүрэнгийн ажил бололтой. Пиар хийж мөнгө олох ч аргаа барсан хүний ажил юм. Хүүхэдтэй бол ач зээгээ хараад гэртээ бай. Эм хүйстэй юм шиг байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж