VS: Татварын ачааллыг бууруулах шаардлагатай, шаардлагагүй

VS

VS: Татварын ачааллыг бууруулах шаардлагатай, шаардлагагүй

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын 10 хувь, Хувь хүний орлогын албан татварын 10 хувь, Нийгмийн даатгалын шимтгэл /24-26 хувь/ нь  аж ахуй нэгж, иргэнд дарамт учруулах болсон тул ачааллыг бууруулахыг хүсэх болсон. Гэвч Сангийн сайдын тайлбараар Монгол Улсын татварын хэмжээг бусад улс орнуудтай харьцуулахад багадаа орж буй юм. Иймд бид энэ долоо хоногийн VS буландаа Сангийн сайд Б.Жавхлан, эдийн засагч Б.Лхагважав нарын байр суурийг онцоллоо.


Сангийн сайд Б.Жавхлан:

-НДШ бол татвар биш, НДШ төлөхийг ажилтан ажил олгогчоосоо шаардаж байх ёстой. НДШ-ийг хувааж төлснөөр ажилтан маань ирээдүйдээ хэрэглэхээр хадгалж байгаа шимтгэл юм.

НӨАТ-ын хувьд реформ хийнэ гэдэг амлалт хаана ч байхгүй. Хэрэглэгчийн эцсийн татвар байдаг. НӨАТ -ын хувьд өргөн хэрэглээний бараан дээр байдаггүй. Өргөн хэрэглээний инфляцад нөлөөлдөг маш их барааг чөлөөлсөн байдаг. Хүн амын бага орлоготой хэсэг дээр НӨАТ бага тусдаг, өндөр хэрэглээтэй хэсэг дээр НӨАТ 10 хувь хүртэл байдаг, 10 хувиас давахгүй.

Монгол Улс татварынхаа рейтингээр дэлхийд хаана нь явдаг вэ гэхээр ХХОАТ 10 хувь, ААНОАТ-ын 10 хувь гэдэг энэ хэмжээ маань маш багадаа ордог. 174 улсаас 150 орчим дээр. НӨАТ-ын хувьд 10 хувь ба, 10 хувиас бага НӨАТ-тай 20 хон улс байдаг. НӨАТ -ын систем рүү орсон 160 улс байдаг, бид нараас бага НӨАТ-тай маш бага улс байдаг. Тухайлбал, манай хоёрын хөршийн нэг нь 17 хувийн НӨАТ-тай бол нөгөө хөрш маань 20 хувийн НӨАТ- ын татвартай. Дэлхийн дундажтай харьцуулах юм бол манай улс ялангуяа бид өөрсдөө дундаж орлоготой улсын ангилалд байдаг улстай харьцуулах юм бол татварын хэмжээ багадаа ордог.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан 2024.10.01

Эдийн засагч Б.Лхагважав:

Өнөөдөр хувь хүн дээр ногдох татвар, даатгалын ачаалал маш хүнд байгаа. Аж ахуйн нэгж 1.5 тэрбумын орлоготой байгаад татвараа төлөхөд түүнийх нь 90 хувийг буцааж өгч байгаа шүү дээ. Дээр нь нийгмийн даатгалын 12.5 хувь, бараа худалдан авахдаа 10 хувийн НӨАТ төлнө. Ингэхээр бараг 40-өөд хувь болчихоод байгаа юм. Бас нэг гажиг юм байгаа нь хувь хүний орлогын албан татвар, даатгал зэргийг гэр бүлийнх нь тоонд хуваадаггүй. Цалингаараа 10 хүүхэд тэжээх, нэг хүүхэд тэжээх чинь өөр. Уг нь гэр бүлийн тоонд нь хуваадаг болох ёстой. Даанч манайх хөдөлмөрөөр нь гинжилж байгаад авдаг зүйлээ бүгдийг нь авч л байвал төр мөнгөөр тасрахгүй гэсэн коммунист бодлого хэвэрээ яваад байна.

НӨАТт зөв систем оруулчихсан. Харин коммунистууд маань яг зах зээлийн системээр нь цаашаа ашиглаж чадах уу гэдэг эргэлзээтэй асуудал. НӨАТын буцаалтыг таван хувь болгоё гээд Г.Занданшатар оруулаад чадсангүй. Үүнийг чинь бүүр нэмж ч болно. НӨАТ гэдэг бол өөрөө бүртгэлийн систем. Дээрээс нь мөнгөний урсгалыг хянадаг механизм байхгүй юу. Хөдөө орон нутаг руу мөнгө очихгүй байна л гэдэг. Тэгвэл орон нутгаас ажил, үйлчилгээ авахад НӨАТын 70 хувийг нь буцаагаад олгочих. Ингээд л асуудалгүй. Даанч коммунистууд иргэндээ татвар буцааж өгөх, даатгалаас ахиухан мөнгө өгөхөөс дандаа айж явдаг. Мөн Л.Оюун-Эрдэнэ үүн дээр тоглолт хийж мэдэхгүй, чадахгүй байгаа юм. Харин мэдэх учиртай сайд нар нь коммунист учраас мэдүүлэхгүй байна. НӨАТын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно. Тэглээ гээд улсын татварын орлого улам л давж биелнэ. Бусад татвараа, даатгалаа эрүүл болгоно.

“Өдрийн сонин” 2024.10.01

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн , 2024-10-02 59.153.84.210

Хөдөлмөрийн гэрээгээр хийсэн ажилтанд олгосон цалингаас НДШ суутгаж болж байна, харин бусад ажил гүйцэтгэх гэрээний дагуу /ажилтан биш/ суутгадаг байдлыг л болих хэрэгтэй бна тэр илүүц, тухайн ажилтан өөрийн ирээдүйн нийгмийн баталгааг хангахын тулд улсдаа хадгалуулж байгаа мөнгө шдээ мөн мэдээж нийгмийн үйлчилгээг үнэгүй биш өөрийн төлсөн татвар шимтгэлдээ авч бгаа явдал юм, улс энэ мөнгийг нь зөв зарцуулах хэрэгтэй бна шүү ихэнх нь халамж тэтгэмжид яваад үрэн таран хийгээд бна

Avatar

ИРГЭД 2024-10-02 103.57.95.49

НДШ-ЫН ТАТВАР БОЛ ЯАЛТ Ч ҮГҮЙ ӨНДӨР, АЖ АХЙУН НЭГЖИД ДАРАМТ ИХ БАЙХАД ҮҮН ДЭЭР НЭМЭЭД ХУВЬ ХҮНЭЭР ГЭРЭЭГЭЭР АЖИЛ ГҮЙЦЭТГЭТГҮҮЛВЭЛ ТУХАЙЛБАЛ МАШИН ТҮРЭЭСЛЭХ, ТЭЭВЭР ХИЙХ Ч ГЭДЭГ ЮМУУ ЭНЭ ХҮМҮҮСИЙГ НДШ-Д ХАМРУУЛАХ ГЭДЭГ БОЛ БАЙЖ БОЛОХГҮЙ ҮҮНИЙ ЭСРЭГ МАШ ОЛОН АЖ АХУЙН НЭГЖ, ХУВЬ ХҮМҮҮС ДУРГҮЙЦЭЖ, ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА.!!!!!!!!

Avatar

adsfasdf 2024-10-02 103.57.95.237

asdfasdf

Avatar

Нэргүй 2024-10-02 103.57.95.237

Balduush

Avatar

Нэргүй 2024-10-02 103.57.95.237

Good luck

Avatar

FOF 2024-10-02 103.57.95.237

fsgsfdsdfsfdgsfdgg

Avatar

Нэргүй 2024-10-02 103.57.95.237

sfdgsfg

Avatar

Нэргүй 2024-10-02 103.57.93.199

Нэн хүнд байгаа нь үнэн

Avatar

Нэргүй 2024-10-02 139.5.218.148

МАНАЙ ЯДУУ МОНГОЛЧУУД УЛСААС ОГСОН МОНГООР Л ГОЛ ЗОГООЖ БАЙНА ЭНЭ ЦАГ УЕИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХАЛАМЖИЙН БОДЛОГО ЦАГ УЕЭ ОЛСОН МАШ ЗОВ БОДЛОГО АЖЛЫН БАЙР БАЙХГУЙ ХУН АМЫН ГУЧИН ХУВЬ ЯДУУ БАЙХАД ХАЛАМЖИЙН БОДЛОГО ХАМГИЙН ЗУЙТЭЙ НЬ ЗАСГИЙН ГАЗАР Ч САЙН АЖИЛЛАЖ ЧАДАЖ БАЙНА

Avatar

Нэргүй 2024-10-02 122.201.23.83

Монголд энэ татварын тоголцоогоор үйлдвэр байгуулах ямарч боломж байхгүй ашиггүй , худалдаа бар зоогийн газар Уул уурхай л боломжтой ашигтай.

Avatar

Нэргүй 2024-10-02 124.158.104.203

Би бээр Лхагважаьыг үнэлдэг. Тэр яг эрүүл сэьгэдэг либерал эдийн засагч. МАН бол хулчгар. Дандаа реформоос зугатана. Хийхээрээ 68% татвар тавьж авах л гэж тэнэгтдэг. Чөлөөтэй өгөөд ахиухан орлого,…. хөгжил дэвшил ирэхийг ойлгодоггүй.

Avatar

zochin 2024-10-02 202.9.40.34

Зах зээлийн зарчим бол Төр бол татвар дээр оршдог. Харин ч коммунизмын зарчим бол "Хүн чадлынхаа хирээр хийж, хэрэгцээнийхээ хирээр амьдарна" гэсэн онолтой байсан. Энэ Лхагважавын хэлдгээр дэлхий дээр коммунизм байгуулсан улс байгаа юм уу. Дандаа их мэдэгчийн байр сууринаас хандах юмаа.

Avatar

Нэргүй 2024-10-02 59.153.115.174

Жавхлан эдийн засагч уу? Өндөр орлоготой, эсхүл манай иргэд шиг өвлийн хүйтгийг давахын тулд маш их зардал гаргадаг улс орныгмбусадтай зүйрлэж суудаг?! Уг нь татварын орчинг багагаж иргэдийн ачааллыг хөнгөлж төрийн үрэлгэн байдлыг арилгах нь сайд хүний үүрэг баймаар. Ийм арга хэмжээ авахын оронд бусадтай барьцаж байх сонин сэтгэлгээ бүх салбарт байнаа. Үхвэл хамт үхэх нь

Avatar

Зочин 2024-10-02 202.21.126.30

Хамгийн гол асуудал бол НДШ-н хувь хэмжээ хэтэтхий өндөр байна. Энэнээс болж байгууллага аж ахуйн нэгжүүд бүгд НДШ-н өрөнд орсон, ажилчдынхаа цалинг ч нэмж чадахгүй болчихоод байна. Нэмэхээр л дагаад НДШ их ноогдоод байгаа. Одоо наад ажилтан, байгууллага 2 нийлээд 26-27%-р НДШ төлдгийг буулгаач ээ. Нийгмийн даатгалын сангаас олгодог бүх халамжийг зогсоогооч ээ. Ажил хийгээгүй, нийгмийн даатгалын санд шимтгэл төлөөгүй хүнд халамжийн тэтгэвэр өгдгийг болиоч ээ. Капиталист нийгэм шд

Avatar

Нэргүй 2024-10-02 103.57.93.199

МАН- ын засаглалын Татвар гувчуур хүнд байгаа биз дээ та минь ээ ???

Avatar

Нэргүй 2024-10-02 66.181.184.227

УЛНЫХАН МАНДТУГАЙ

Avatar

Нэргүй 2024-10-02 202.126.90.225

МАН ЫГ сонгосны гай энэ л дээ

Avatar

Нэргүй 2024-10-02 103.212.117.125

Коммунист дарангуйлагч нар удахгүй сөнөнө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж