О.Амгаланбаатар: Цагдаагийн дарга Засаг даргаа хулгайч гэж хардаг

О.Амгаланбаатар: Цагдаагийн дарга Засаг даргаа хулгайч гэж хардаг

О.Амгаланбаатар: Цагдаагийн дарга Засаг даргаа хулгайч гэж хардаг

Аймгийн цагдаагийн даргыг Хууль зүй дотоод хэргийн сайд нь томилдогоос Засаг дарга аа хулгайч гэж харах хүртлээ үгэнд орохгүй болж томорсон тухай УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар мэдэгдлээ.

Энэ талаар тэрбээр “Нэг хүнд зориулж яам байгуулдаг. Тэр яамыг байгуулсан сайд нь өөртөө зориулаад босоо бүтцийг угсардаг. Аймагт байдаг 26 байгууллагын удирдлагын 24-ийг нь босоогоор томилдог.  Аймгийн Засаг дарга нь цагдаагаа мэдэхгүй. Суманд гэмт хэрэг гарлаа, малын хулгай гарлаа гэхэд энэ тухай сумын хэсгийн төлөөлөгч,  аймгийн цагдаагийн даргад хэлэхэд халаасандаа гараа хийсэн нөхөр. “Танд хамаа байхгүй, бид босоо удирдлагатай” гэдэг асуудал ярьдаг.

Ард иргэдээ амар тайван амьдруулах нь аймгийн Засаг даргын үндсэн үүрэг.  Гэтэл аймгийн цагдаагийн дарга нь аймгийн Засаг даргаа хулгай хийчиж магадгүй гээд эсрэг нь, сумын хэсгийн төлөөлөгч нь сумынхаа Засаг даргын мөн эсрэг. Угтаа бол энэ хоёр нөхөр нийлээд яаж гэмт хэргийн гаралтыг бууруулах вэ, яавал гэмт хэргээс урьдчилан сэргийлэх вэ гээд нэг гар болоод хөтлөлцөөд ажиллах ёстой байтал аймгийн Цагдаагийн дарга нь Засаг даргаа хулгайч гээд харчихсан эсрэг нь яваад байж таарахгүй.

Сүүлийн 20 жилд Улаанбаатар төвтэй Монгол Улсыг эрчимтэйгээр байгуулсан. Хэнд халамж хэрэгтэй вэ гэдгийг хамгийн сайн мэдэх хүн бол сум, аймгийн Засаг дарга. Гэтэл эрх мэдэл байхгүй. Дээрээс хуваарилж өгсөн төсвийн мөнгийг аймаг, сумын Засаг дарга Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаараа хэлэлцүүлж батлуулдаг, ямар ч эрх мэдэлгүй.  Эцсийн дүндээ сум орон нутгийн эрх мэдлийг дээш нь ингэж авсаар байгаад сумын сургуулийн жижүүрээр хэнийг томилохыг Улаанбаатар хотоос шийддэг болсон. Хөдөөгийн хөгжлийг чөдөрлөж байгаа зүйл бол энэхүү томилгоо. Тиймээс бид томилгооны эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн, хуулийн төсөл өргөн мэдүүлэхэд бэлэн болсон” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-01 203.164.246.3

Зөв ш дээ Цагдаагийн газар хэсгийн төлөөлөгч өөрийнхөө ажлыг л хийх ёстой Засаг даргын халаасанд орж болохгүй Засаг дарга сонгуульт ажил цагдаа бол төрийн нүд чих болсон тусгай байгууллага Засаг даргаа цагдаа нь хулгайч гэж хараад байвал тэр ноён ноотой л байна Гомдлоо МАНАН-даа гарга

Avatar

Ганаа. 2024-10-01 202.126.89.128

Цагдаагийн байгууллага ингэж хэлж болохгүй байхаа. Ард иргэдийн аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй л ажилдаг хүмүүс

Avatar

Энх амгалан 2024-10-01 202.55.188.115

удирдлагын босоо тогтолцоог халья

Avatar

Зоч 2024-10-01 202.55.188.117

Энэ үнэн. Орон нутагт бүгд босоо удирдлагатай. ЗД хамаагүй гэж үздэг. Бүгдийг УЛААНБААТАР ШИЙДДЭГ асуудлыг болиулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-10-01 122.201.31.64

Засгууд угаасаа хулгайч нарыш дээ

Avatar

Нэргүй 2024-10-01 103.57.93.215

цаг аа захирдаг зангарагатай нээнтэгт ороогүй хүнээ сонго… тэгээд л хүлээнэ дээ хөөрхий…
4 4 4 өөр хүлээсээр байтал нас дууслаа…

Avatar

Нэргүй 2024-10-01 103.57.93.215

тэгэхээр бүгд өөр өөрийн ухамсартай сонго…

Avatar

Нэргүй 2024-10-01 103.57.93.215

өөрөө бага гу аад байхаар тэгийшд.
хамтын хөдөлмөр эрхэлвэл юу гэж тэгэхэв.
ёёоостой мундаг Засаг болно шүү дээ.
энэ бол бидний сонголт …

Avatar

Нэргүй 2024-10-01 103.57.93.215

зөв л байшдээ

Avatar

Зочин 2024-10-01 103.212.116.188

Засаг даргын дэргэдэх ЦАГДААГИЙН ГАЗАР гэсэн хаяг зүүчихээд дээрээс томилогдоно гэдэг нь хуулинд хуудуу байна .Бас цагдаагийн даргад ч хуудуу байна .ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ .Ер нь хууль нь буруу үйлчлээд байна уу .Хуулийг буруу ашиглаад байна уу.Аймгийн засаг даргаа , хотын даргаа иргэд ( төлөөлөгч) нар сонгоно гэчхээд дээрээс томилоод байх нь хяналтгүй төр , засаглалыг бий болгож байгаа шүү

Avatar

Зочин 2024-10-01 202.9.40.251

аймагын засагдарга бхдаа хулгай л хийж баяжаа биз дээ хан Алтайг Макс зарж сонгуулийн мөнгө босгосон одоо наран сэвстэйг нээж талын мэлтэсийг идэх гэж улайрч бгаа биз дээ аймагын төсвийн тал хувийг шагнал хэлбэрээр дэмжигчидтэй тарааж хуулиас гадуур ажилласан шүү

Avatar

Нэргүй 2024-10-01 124.158.123.244

Уг нь хэн хэнээ хэлэлтгүй адилхан л даа…

Avatar

Иргэн 2024-10-01 103.57.94.122

Хоёр хулгайч биенээ хардаж байхад иргэд тэднийг тэжээхээр ажиллаж байдаг.

Avatar

ATG 2024-10-01 66.181.161.173

ugaasaa zasag darga nar bvgd hulgaichuud namiin mungu hiih uurduu haus abah barih shineer nuuts amragtaa mashin hotod bair avch uguh gej bainga tusvuus hulgai hiij bdag bas daraagiin 4 jild ni ih hurald songogdoh gej 4 jil aimgiinhaa irgediin tarhi ugaah gej ih hemjeenii munguvzardag ene nivtusviin hulgail bdag novshuud sain shalgaj hynaj baihcheregtei

Avatar

Нэргүй 2024-10-01 59.153.114.190

овоо хулгайч да энэ

Avatar

зочин 2024-10-01 202.126.89.241

хулгайч нь үнэн шүү дээ

Avatar

Зочин 2024-10-01 66.181.189.135

Яах аргагүй мэргэжлмйн хулгайч юм билээ. Мэлэх нь мэддэг юм байналээ. Ер нь хууль хүчний байгууллагын дансны хүн гэж байгаа. Ер нь хулгайч юм чинь энэ 4 жилд индэр ашиглаж их жүжиглэж дүвчигнэнэ хараарай.

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.182.88

эрх баригч нам иргэдийг толгойг яаж угаахаа оросоор заалгасан, арвин туршлагатай шүү дээ, хэнийг ч яаж ч гүтгэж харлуулж чадна. эцэст нь ард түмэн л хохироод үлддэг нь улиг болсон зүйл.

Avatar

зочин 2024-10-01 66.181.183.11

ЯГ Л ҮНЭНИЙГ ХЭЛЖ. АЙМГИЙН, СУМЫН ЗАСАГ ДАРГА НАР БҮГД МЭРГЭЖЛИЙН ХУЛГАЙЧ ШИГ АЖИЛЛАДАГ. ЯАЖ ДУТАХУУ

Avatar

Нэргүй 2024-10-01 139.5.216.165

АН-аас сонгогдсон МАН-Н бүрэн эрхэт төлөөлөгч Амгаланбаатар бол УИХ-н дарга Амарбаясгаланын бууны нохой,салбадай тусгай хамгаалалтаас захирамж гаргаж газрыг нь өгч байсан аймгийн дарга байхдаа өрөөндөө архидан хүүхдийн төлөө газрын дарга эмэгтэйг цааш нь харуулсан гм гишүүн болохоос аргагүй шударга,төрийн жолоо барихаар заяагдан тодорсон амьтан

Avatar

Нэргүй 2024-10-01 103.212.117.125

Андуурч хүүхэн алдаг нь МАН-ын дарга нар ингээд коммунистууд ард түмнийг тэнэг гэж боддог шүү

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.185.205

ХУЛГАЙЧ ХҮН ХУЛГАЙЧ ГЭЖ ТОМ ОРИЛДОГ ШҮҮ

Avatar

Нэргүй 2024-10-01 202.9.46.134

хулгайчдыг мэдэж л байгаашдэээ, тэгээд яах гээд байгаан бол, хамт хусах уу гэх гээд бгаамуу

Avatar

jddj 2024-10-01 202.9.40.122

Аймгы цагдаагы даргыг зг томилох зөв аймгийн засаг дарга нус чавхаас салгасн дээр хулгайчууд давардгийн аймгийн хулгайччдыг шууд шорнд хийсн зөв.

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.160.32

Төрийн албыг улстөрч нэртэй улстөрөө ч ойлгодоггүй намын далбаан дор хулгай луйвар хийдэг, нэг тэрэгний хэдэн дугуйндаа өгч дураараа дургих боломж гаргаж, сонгуулийн өрөө дарах гээд үхлээлдээ.

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.190.44

Үгүй ээ Амгаланбаатараа чи буруу ярьж байна. Цагдаагын даргатайгаа үгсээд бүр мафи болчдог байхгүй юу. Тиймээс Нямдорж сайд дээрээс томилох нь зүйиэй гэж үзсэн юм

Avatar

Ажиллаж байсан хүн 2024-10-01 103.212.118.234

Яах ьэ дээ. Саяхан бас л Багш нарыг урамшуулах төсвийн мөнгөнөөс сумдын засаг дарга нарт 7 сая төгрөг хүртэл өгсөн байна гээд мэдээлэл байсан. Удахгүй байх газартаа очих байх. 8 жил Говь-Алтай аймагт засаг даргаар ажиллаж энэ аймгийг элгээр нь хэвтүүлсэн нөхөр. АН-д даан ч гайгүй хүн байдаггүй хүний нөөцөөр хомсдолд орсон НАМАНЦАР . Удахгүй тарж сөнөөсэй

Avatar

Ажиллаж байсан хүн 2024-10-01 103.212.118.234

Энэ хүн Говь-Алтай аймгийн Засаг дарга хийж байсан хулгайч хүн АН аас УИХ д сонгогдсон хөгийн нөхөр дөө . Өмнө Гаалийн байгуулалагд байхдаа хулгай хийж баригдаад хэргээ 50 сая төгрөгөөр хаалгаж байсан гээд саяхан нэг хүн ярьсан. Говь-Алтай аймагт байх даа Хилийн ойролцоох газрыг Хятадуудад зарах гэж байгаад нутгийн иргэдийн хараанаас гараагүй 2 бүтэн жил л шалгагдаж байсан гэмт хэрэг хийсэн хүн. Энэ хавар л ийм шаар шавхруунууд АН аас гарчихлаа. Хулгай ч юм чинь Цагдаагийн дарга нь хардалгүй

Avatar

Нэргүй 2024-10-01 202.9.41.20

Энэ хүн чинь солиотой юм ярьдаг хүн үү. Цагдаа нь цагдаагийн даргад л захирагддаг. Юун хууль зүйн сайд вэ. Тийм юм байхгүй. Аймгийн засаг дарга нарыг дарж байхгүй бол бөөн луйвар хийдэг гэсэн. Түүний замд нь цагдаагийн дарга л саад болдог. Гэтэл энэ нөхөр юу солироод байна. Ийм балай хүнийг гишүүн болгочихдог. өөр өөдтэй хүн намд нь байхгүй байсан юм байхдаа. Дур дураараа засаг захиргаагүй байж болохгүй. Тэгвэл улс орон задарч бусдын эрхшээлд орно. Хүчтэй төр байж сахилга баттай улс байна.

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.185.89

Энэ Нэргүй нөхөр цагдаагийн хүн бна. Цагдаа сүүлийн үед улам л тэнэг танхай болоод байгаа шүү ! Аймгийн Цагдаа гийн дарга Аймгийн даргадаа захирагдахгүй яадын,тэхгүй бол Монгол Улс чинь юу болохын бэ ? "Хүчний"гэж өөрөө өөртөө нэр өгчихөөд л бүхнийг дарангуйлах гэдэг ийм сол иотой байдалд хүрч бнаа ! Энэ гишүүн маш зөв юм ярьсан байна даа,хө !

Avatar

Зочин 2024-10-01 66.181.189.135

О.Амгаланбаатар гэгч гарамгай луйварчин алдартай гэнээ. Наанаа шударга царайлж цаагуур нь хулгай хуйвалдаанаа хийдэг аж. Муу зальтай нөхрийг шалга. Хууль хүчнмй байгууллага руу хулгайчууд л дайрдаг биздээ

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.185.89

Хууль хүчний байгууллага МАН-ын бууны нохой болчихоод юун тэр хууль сахиулах үүргээ бүр хөсөр хаячихсан шүү дээ ! Одоо энэ мэтийг цэгцлэх хэрэгтэй,Үндсэн хуулийнха а философиор ажиллаж, нэг намын бус жинхэнэ төрийн тусгай чиг үүргийн албан хаагчаар төлөвшүүлэх хэрэгтэй!!

Avatar

Нэргүй 2024-10-01 125.253.110.63

Zuv shdee yag iim asuudal baidag!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж