Гоо сайхны хэмжүүрт эцсийн хязгаар гэж үгүй

FASHION

Гоо сайхны хэмжүүрт эцсийн хязгаар гэж үгүй

Гоо сайхны хэмжүүрт эцсийн хязгаар гэж үгүй

Опра Уинфри бол өнгөт арьст охидод нөлөөлөх яриаг олон нийтийн телевизээр өрнүүлсэн анхны дүр. Телевизийн шинэ дүр төрх, ярилцлагууд, анхдагч амжилтуудаас гадна өөр нэг зүйлээрээ Опра алдартай байсныг олон хүн мэднэ. Энэ нь түүний биеийн хэмжээ, хэлбэр, турж, таргалсан түүх гэдгийг хоолны дэглэмийн мэргэжилтэн Уитни Троттер хэлжээ.

Опра 1988 онд нэгэн шоунд оролцохдоо 30 кг түүхий махыг жижигхэн улаан тэргэн дээр түрсээр гарч ирж байв. Энэ дүр зураг олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм. Яагаад гэвэл Опра тухайн үед яг 30 кг жин хасчихаад тийн гарч ирсэн ажээ. Үүнээс хойш Опрагийн турах, таргалах үргэлж л олны хараа хяналт дор байсаар ирсэн.

Ийм хараа хяналт зөвхөн алдартнуудаар тогтохгүй бараг хүн бүхэнд тулгардаг гэхэд болно. Хоолны дэглэмийн мэргэжилтэн, сэтгэл зүйч Алексис Конасон хэлэхдээ "Хүмүүсийг доош нь хийх, ялангуяа эмэгтэйчүүдийн эрх мэдлийг булаан авахын тулд гадаад төрхийг нь ашиглах, алдаа дутагдлыг нь харуулах арга олон жил амь бөхтэй оршсоор байна. Одоо ч ийм зүйл байдаг" гэжээ.

Опрагийн биеийг шүүмжилдэг гэхээр та дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан ч шүүмжлэлээс зайлах газар үгүйг харуулна.

"Турах, таргалах, жингээ барих гээд ямар ч асуудалтай байсан тодорхой хэмжээгээр өөрийнх нь бие бусдын хараа хяналтад байгаа юм шиг санагддаг" гэж мэргэжлийн эмчид хандсан хүмүүс хэлдэг аж. Та нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхүйц хамгийн зөв бие галбиртай болсон ч гэсэн дарамт байсаар л байдаг.

Бусдын бие махбодид анхаарал хандуулах нь жин бол хэн нэгний мэдэлд байдаг, ёс суртахуун, үнэ цэнтэй холбоотой зүйл гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг. Том биетэй, махлаг байх нь ёс суртахууны хувьд үзэл сурталгүй гэх нь ч бий. Хоолны дэглэмийн мэргэжилтэн, сэтгэл зүйч Алексис Конасон хэлэхдээ "Тарган байх нь залхуурал, ухаалаг бус байдал, өөртөө санаа тавьдаггүй, урам зориггүй, сахилга батгүй хүн гэсэн олон санааг ардаа агуулж байдаг. Хүмүүс үүнд итгэхийн хэрээр ялгаварлан гадуурхал, харгис хэрцгий байдлаа зөвтгөх хандлагатай болдог" гэжээ.

АНУ-ын хүн амын багагүй хэсэг нь амьдралын хэв маягтаа томоохон өөрчлөлт хийж, жингээ хасч чадахгүй хэвээр байна. Тодруулбал, хоол хүнс, дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэх мэт олон хүчин зүйлээс хамаараад биеийн жин нь хяналтаас гадуур зүйл болж хувирчээ. Үүнийг дагалдаад хоолны дэглэм гэдэг зүйл соёл болтлоо хөгжсөн.

Амжилтад хүрсэн эрчүүдийг хараад байхад тэднийг гадаад үзэмжээр нь цоллох нь ховор. Зөвхөн тэдний амжилтыг л ярьдаг. Гэхдээ эмэгтэйчүүдийн хувьд энэ бол тусдаа асуудал. Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг Опра Уинфригийн бие галбирын талаар одоо ч хүмүүс ам уралдан ярьдаг. Тиймээс хүчирхэг эмэгтэйчүүдийн хувьд биеийн хэмжээ дамжаа, хувцаслалт, үс засалт, гоо сайхны стандартыг дагаж мөрдөх зайлшгүй шаардлага байдаг аж.

Хоол зүйч Кампос дээр эмэгтэйчүүд, трансжендерүүд гээд янз бүрийн хүмүүс зөвлөгөө авахаар ирдэг. Тэд шинжлэх ухаан, технологи, хууль гээд янз бүрийн салбарт ажилладаг бөгөөд дэлхийн шилдэг их дээр сургуулиудыг төгссөн байх нь ч бий. Гэвч "Бусад хүн тэднийг хэрхэн харж байгаа нь амжилтаас нь илүү чухал зүйл" гэж боддогоо хэлдэг аж.

"Опра, Кардашианыхан, ер нь баруунжсан гоо сайхныг шүтэж буй хүмүүсийг хараад байхад үүнд хүрэх хязгаар гэж алга. Үргэлж л ямар нэг зүйл гараад ирнэ. Хэрвээ жин чинь асуудалгүй бол хөгшрөлт гээд л гаргаад ирнэ. Ямар нэг зүйл байж л таарна" гэж Кампос хэлжээ.

Хоолны дэглэм гэж юу болох, биеийн жингээр гутаан доромжлох гэж юу болох, энэ нь бидний амьдралд хэрхэн илэрдэгийг ойлгохын хэрээр эдгээрийг ухамсартайгаар хүлээж авч сурах хэрэгтэй аж. Бусдын бие хэзээ ч ярианы сэдэв болох ёсгүй. Бусдыг турсан байна гэж хэлж байгаа тань ч магтаалд тооцогдохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-02 202.21.109.1

Mel Gibson yu gelee. Diddy party geel kkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж