Урт автобуснуудыг зах зээлийн үнээс хямд авсан гэв

Урт автобуснуудыг зах зээлийн үнээс хямд авсан гэв

Урт автобуснуудыг зах зээлийн үнээс хямд авсан гэв

Нийтийн тээвэрт үйлчилдэг цэнхэр урт автобусны насжилт 2025 онд дуусч байгаа аж. Тиймээс шинээр 31 урт хар саарал өнгөтэй автобусыг нэмэлт гэрээгээр оруулж ирж байгааг албаныхан мэдээллээ.

Тус 31 автобусыг зах зээлийн үнээс хямд авсан гэдгийг албаынхан онцоллоо.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд БНХАУ-ын "Yutong Bus" компанид үйлдвэрлэгдсэн угсраа загвартай автобуснуудыг өчигдрөөс /2024.09.30/ М:1 Таван шар-Офицеруудын ордон чиглэлд үйлчилгээнд явуулж эхлээд буй. Тус автобус нь 45 хүний суудалтай, нийт 130 хүн нэг зэрэг тээвэрлэх багтаамжтай бөгөөд Евро-5 стандарттай, автобусны урт нь 18.7 метр аж. Мөн нэмэлт халаагууруудтай, бусад техникийн үзүүлэлтүүд богино загварынхтай ижил.

Уг автобуснаас 31 ширхгийг авахаас 20-ийг Улаанбаатар хотод авчирсан бол үлдсэн нь Хятадын хилээр орж ирсэн байна. Өнөөдөр Улаанбаатарт ирэх аж.

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргалын өгсөн мэдээллээр, шинэ урт автобусны нийт багтаамж 125 ба түүнээс дээш хүн тээвэрлэх хүчин чадалтай, 41 суудалтай. Манай орны цаг агаарт тохирсон хасах 45 хэмд хөлдөхгүй. Зундаа агааржуулагчтай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тусгай шат, иргэд орох, буухад зориулагдсан дохиоллын системүүдтэй. Гадна болон урд зорчих хэсэг рүү харсан камертай. Төлбөрийн олон төрөлт карт ашиглах боломжтой. Жишээлбэл, цахимаар цэнэглэгдсэн апплейкшн, арилжааны банкны бүх төрлийн картаар үйлчилнэ. Гадаад улсын иргэн виза картаа ч уншуулах боломжтой.

Замын-Үүдийн  авто замын нөхцөлтэй холбоотойгоор хөдөлгөөний аюулгүй байдалд тааруулж, автобусыг ээлжээр авчирч байна. Сүүлийн ээлжийн автобуснуудыг 1-2 хоногт Замын-Үүдээс татаж авчирна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

12 2024-10-01 66.181.188.172

Хямд авч бгаа ч гэсэн тендер зарлах ёстой ш дээ.

Avatar

Наран 2024-10-01 66.181.190.146

ноотой бас л үнийн асуудал техникийн юм үүснэ
шалгавал .

Avatar

Зочин 2024-10-01 66.181.161.103

Сайхан амьтад байналээ. Олон жил манийгаа тээх болтугай.

Avatar

Иргэн 2024-10-01 59.153.114.151

Оюунтангууд л гацаад , унтаад л ,утасаа маажаад л Өөр хүн орвол цэхэлцээд л хойшоо явахгүй нарийн зайнд зогсчихоод л янтагнаад л муу Шинэ оюунтагууд хөдөөшилүүд Ёстой ядаргаатай үйлчилүүлу чадахгүй шүү .!!!!!! Автобус зогсож байхад буухгүй – явах гэхээр бууя нойрмуу юмуу утасандаа дончих юм ааа!!!!!!! Ядаж хувчиллаж аваагүй бол иргэдтэй Хүндэтгэлтэй Ханд Залуус Хүүхнүүдээ!!!!!!@????????

Avatar

Нэргүй 2024-10-01 202.9.40.70

Хэдийг хармаалчив нямкаааааааа айн?

Avatar

Zochin 2024-10-01 139.5.218.72

1 buriin une n 200 myangan dollar orchim baina. tegeheer hyamd gesen ug mon yum uu daa.

Avatar

А 2024-10-01 103.212.118.137

хятадууд сайн бараагаа хямд зарна гэж юу байхав дээ.тэгээд ч наад автобус чинь монголд тохирохгүй унаа

Avatar

Зочин 2024-10-01 202.126.91.222

хар өнгө дулаан шингээхдээ сайн шүү.
цагаан бол шингээхгүй шүү.

Avatar

Зочин 2024-10-01 103.212.118.188

Дандаа хар өнгөтэй автобус авдаг нь ч юүв дээ. Арай хямд байсан юм болов уу.

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.168.199

# A Zuun salaa khaldvartiig SErgeej ogno uu

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.168.199

3A zuun salaa haldvartiig sergeej ogno uu

Avatar

Нэргүй 2024-10-01 162.255.44.102

Хэзээ ийм болчив, биднийгээ боддог. Юуун насжилт цаашаа боосон со автууснуудын араас хэн нь ч санаа тавилгүй хэр удлаа даа. Зарим нэг нь насжилтад нь санаа зовоод нойргүй хонодог болоон байлгүй дээ манай хэдэн дарга эарын

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.166.134

арай өөр ногоон, улаан, шарыг авч болсонгүй юу, өмхий цүнх баригчид аа? юу ч сэтгэж чадахгүй хулгай нар

Avatar

Нэргүй 2024-10-01 103.212.119.93

Tuhain yildveriin yndsen baaz budalttai zahialahad hyamd baidag yum. Zahialagch uursdoo ungo budalt songoj zahialahad autobusnii yne n usdug…graphic design zohioh bolon budaltiin nemelt zardal gardag uchraas

Avatar

Surrealist Зураач 2024-10-01 90.212.131.42

Хэд гэснийг хэдээр авсан юмб, тодорхой ярьж бай…

Avatar

Surrealist Зураач 2024-10-01 90.212.131.42

Хэд гэснийг аэдээр авсан юмб, тодорхой ярьж бай…

Avatar

irgen 2024-10-01 202.55.191.194

Зах зээлийн үнээс хямд авч чадсан бол алдар гавьяаг нь үнэлэх хэрэгтэйн байна даа

Avatar

Балдан 2024-10-01 202.126.91.197

Шинэ автобус орж ирж байгаа нь сайхан. Гол асуудал яг нэгийн үнэ 660 сая төгрөг мөн үү гэдэг л байгаа юм. Цавчаа ногооноосоо арай цэвэрхэн цавччих уу даа л гэж хардаад байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж