П.Дидди давж заалдах шатны шүүхэд ханджээ

П.Дидди давж заалдах шатны шүүхэд ханджээ

П.Дидди давж заалдах шатны шүүхэд ханджээ

Реппер П.Дидди буюу Шон Комбс есдүгээр сарын 16-нд бэлгийн наймаа, хүчирхийллийн хэргээр баривчлагдсан. Тэр өдгөө Бруклин хотын Цагдан хорих төвийн Тусгай хэсэгт хоригдож байна. Түүний хуулийн баг Даваа гаригт давж заалдах шатны шүүхэд ханджээ. Нью-Йоркийн өмнөд дүүргийн шүүгч Эндрю Л.Картер реппер Шон Комбсыг 50 сая ам.долларын барьцаа байсан ч шоронгоос суллахгүй гэж мэдэгдсэн билээ.

Давж заалдах сүүлийн хүсэлтээс өмнө Комбс батлан даалтад гарах хүсэлтийг хоёр ч удаа тавиад, няцаагджээ. АНУ-ын Магистрын шүүгч Робин Тарнофски "Комбсыг гэрийн хорионд гаргах нь эрсдэлтэй" гэсэн өмгөөлөгчдийн саналыг дэмжсэн юм.

Шон Комбс өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон тооны нэхэмжлэлтэй тулгарсан. Шүүх хурал болох тоолонд Шон Комбс өөрийгөө гэм буруугүй гэж баталсаар ирсэн билээ.

Түүнийг баривчилсны маргааш өглөө АНУ-ын Нью-Йоркийн өмнөд дүүргийн прокурорын газар 14 хуудас бүхий яллах дүгнэлтийг танилцуулжээ. Мөрдөн байцаах ажиллагааны явцад Комбстой холбоотой 90 гаруй гар утас, зөөврийн компьютер, дор хаяж 30 хадгалах төхөөрөмж илрүүлсэн. Эдгээрийг олж авахын тулд харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч, технологийн болон сошиал медиа компаниуд, санхүүгийн байгууллагууд болон Комбсын компаниудад 300 гаруй зарлан дуудах хуудас хүргүүлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-01 202.9.40.70

Fucking neger shlt

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж