Австрийн Гадаад хэргийн сайд хуримдаа нэгэн хүндтэй зочинг урьж, тусгайлан хүндэтгэлийн үг хэлж байжээ. Тодруулбал, энэ үйл явдал 2018 онд болсон бөгөөд Гадаад хэргийн сайд Карин Кнайссл хуримдаа Владимир Путинг урьсан юм. Гэсэн хэдий ч Кнайсслын хуримнаас зургаан жилийн дараа хүндэт зочин Путин Европ болон барууны орнуудад "дарангуйлагч, түрэмгийлэгч" гэгдэх болсон. Кнайсслийн хувьд гадаад хэргийн сайд байхаа больсон ч түүний харьяалагддаг нам есдүгээр сарын 29-нд бүх нийтийн сонгуульд анх удаа ялалт байгууллаа.
Австрийн Эрх чөлөөний намын (FPO) удирдагч Херберт Кикл ялалтын амт мэдэрч байгаа ч жинхэнэ ялагч нь Оросын ерөнхийлөгч гэж шинжээчид үзэж байна.
Учир нь "FPO" нь Путины Нэгдсэн Орос намтай найрсаг харилцаатай байдаг. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Володимир Зеленский Австрийн парламентад үг хэлэхэд "FPO"-гийн гишүүд түүнийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, хурлыг орхисон юм. "FPO" нам Зеленскийн хэлсэн үг нь Австри улсын үндсэн хуулийн төвийг сахих эрхийг зөрчсөн гэж тайлбарласан ч удирдагч Кикл хэний талд байгаа нь тодорхой байсан юм.
ЯАГААД АВСТРИ "NATO"-Д ЭЛСЭЭГҮЙ ВЭ?
Европын бусад оронтой харьцуулахад Вена болон Москвагийн харилцаа олон жилийн өмнөөс хамгийн ойр байсан. Жишээ нь, 1955 онд Австри барууны болон Европын аль ч цэргийн үйл ажиллагаанд хамтран оролцохгүй байж, төвийг сахисан байр суурийг хадгална гэх нөхцөлийг тухайн үеийн Зөвлөлтийн эрх баригчдад хүргүүлжээ. Үүнийг Зөвлөлт холбоот улс хүлээн зөвшөөрч, Австриас цэргээ татан, найрамдалт харилцааг чухалчлах болсон юм.
Тийм учраас Австри хэзээ ч "NATO"-д элсээгүй. Швед, Финланд мөн адил Австрийн замналыг дагаж, Орос Украин руу түрэмгийлсний дараа аль нэг талыг баримтлаагүй юм.
Австри улс нь Европын холбооны гишүүн орон ч гэлээ Киевт зэвсэг хандивлахаа больсон. Гэхдээ санхүүгийн тусламж илгээж, Кремлийн эсрэг хориг арга хэмжээг дэмжиж буй. Мөн Украины 80 мянга гаруй дүрвэгсдийг эх орондоо хүлээн авчээ. Харин одоо энэ бүхэн дуусгавар болох бололтой. Учир нь Херберт Кикл тэргүүтэй "FPO" нам огцрох болсон засгийн газрыг төвийг сахисан байр сууриа умартаж, Москвагийн эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүдийг дэмжсэн шийдвэр гаргасан гэж удаан хугацаанд буруутгаж байсан юм.
Хэрэв Кикл эвслийн засгийн газар байгуулж чадвал ирээдүйд барууны Москва руу чиглэсэн бүхэн томоохон хаалттай тулгарах болжээ.
Европын холбоо аль нэг оронд хориг арга хэмжээ авахын тулд бүх 27 гишүүний зөвшөөрөл шаардагддаг. Тиймээс Москвагийн эсрэг хориг тавих болон Киевт туслах бусад арга хэмжээнд Вена саад болж болзошгүй юм. Олон нийт "FPO" намыг эрх баригч Австрийн Ардын Нам (OVP) намтай хамтран эвслийн загийн газар байгуулна гэж таамаглаж байна. Мөн зарим шинжээчид үүнийг үгүйсгэж, Кикл Австрийн улс төрийг өөрийн хүчлээр удирдана гэж бодож байна. Тэрбээр Украин болон цагаачлалын асуудалд хатуу ханддаг тул Франц, Герман, Нидерландад гарсан өөрчлөлт шиг Австрийн цагаачлалын тогтолцоог чангатгаж магадгүй.
ЕВРОПЫН БАЙР СУУРЬ
Европын орнуудад хэт барууны засгийн газар эрчээ авч байна. Кикл болон түүний найз Марин Ле Пен, Гирт Вилдерс нарын ялгаа нь Франц, Голландын улс төрчид Путиныг биширдэг байсан гэдгээ үгүйсгэхийг оролдсон явдал юм. Францын Марин Ле Пен намаа "цэвэрлэхийн" тулд шаргуу ажилласан бол Кикл өөрийн үзэл баримтлалдаа үнэнч байна. Учир нь Кикл намынхаа кампанит ажлын хүрээнд цагаачдын эсрэг хатуу бодлого явуулж, "улс төрийн исламын шашинтай тэмцэх", ижил хүйстнийг дэмжсэн үг хэллэгийг хориглон, "Covid-19"-ийн дүрмийг зөрчсөн торгуулийн нөхөн төлбөрийг буцаан олгохыг уриалж, амласан юм.
Мөн "FPO" нам ялалт байгуулсан явдал нь Европт нуугдаж буй Путиныг дэмжигчдийг илчилж, "NATO"-д үл итгэгч орнууд тус эвслийг эсэргүүцэх боломжтой болно гэж шинжээчид таамаглаж байна.
Австри улс дангаараа Европын холбооны эсрэг байр суурь, үйлдэл хийж дийлэхгүй. Гэхдээ Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан дэмжих болно. Тэрбээр Москвагийн эсрэг Европын холбооны хориг арга хэмжээг удаан хугацаанд эсэргүүцэж байсан бөгөөд 2022 онд дайн эхэлснээс хойш хоёр ч удаа Путинтэй уулзаж байсан юм. Словакийн Ерөнхий сайд мөн адил "FPO" намыг дэмжиж магадгүй. Улмаар Европын холбоонд Путиныг дэмжигч засгийн газартай орнууд нэмэгдэж байна.
Нэргүй 2024-10-02 66.181.177.153
Ганц Австри ч биш, Унгар, Болгар, Словак түрүүлээд Франц, Герман, Итали, удаалаад одоо үргэлжлээд Австри гэх мэтээр аажим аажмаар бүх Европ Натог эсэргүүцдэг намуудаа гаргаж ирж байна аа.
Нэргүй 2024-10-02 66.181.177.153
Europiin Natod elseegui gants oron Avstri busad elssen buh ulsuudaasaa iluu togtvortoi, taivan, ediin zasag ni dajgui. Elssen German, Frants metuud elgeeree molhoj, Estoni Latviin ard tumen tsomiin zevsgiin aidas door amidarch bna.
ужуж 2024-10-02 66.181.178.57
Одоо таалагдахгүй хүмүүсээ оростой холбож хэлэмгдүүлдэг болох нь. НӨгөө манай 37 оны хэлмэгдүүлэлт энэ ардчилсан улсуудад байж л байх шиг бна.
Нэргүй 2024-10-02 66.181.182.88
харж л байцгаая, үйл явдал яаж өрнөх вэ гэдгийг, аа бас хэн нь ялахыг. цаг хугацаа гэж түүхэн үнэн дээдэхэд ч доодоход ч, зарим заримдагуудад ч, зарим дарангуйлагчдад ч үйлчлэх болно. эцэст нь мэдээж сайн тал руугаа л хөгждөг нь ертөнцийн жам билээ.
Нэргүй 2024-10-02 185.129.62.63
Европ даяар Америк НАТО-г эсэргүүцдэг улс төрийн намууд ялж байгаа, Путин Орос ямар ч хамаа байхгүй!
зочин 2024-10-02 66.181.160.31
Эсэргүүцдэг бишээ , Атаархадаг… Ернь л дэлхий даяараа Америкчуудын баян тансагд нь атаархадаг.. Ядуу улсууд нь бүр атаа жөтөө нь жигшил зэвүүцэл , үзэн ядалт, хорсол болж хувирдаг шдэ…
Zochin 2024-10-02 122.201.31.72
Het tuilshirsan, irgedee bodohgue buruu bodlogo yavuulaad l het baruunii namuud garaad bnashdee. Naad jijigjen tarhia jaahan ajilluul, genet hucheer garch ireed bgaa yum bhguie sh dee kkkk. Irgediin ihenh n durguietsej ehleed l ene namuud yalaas bgaa. Namaa buruutgahaasaa iluu, erh barigch namuud uursdiin bodlogoo ergen harahguie bol bolohoo baisanii jishee.
зочин 2024-10-02 66.181.160.31
Ямар сайндаа л Гитлер Австраас төрсөн байх вэ дээ _ Хүчирхийлэлд дуртай харгис хүмүүс юм шиг байгаан
Нэргүй 2024-10-02 103.168.34.163
ZOV
Лхагва очир 2024-10-02 66.181.161.17
өөрсдийгөө ертөнцийн туйл гээд ойлгочихсон орнууд нийлээд ганц хүнд ялагдах тал руугаа орж бна уу даа