Сонгуулийн өдөр бүх нийтээр амарна

Сонгуулийн өдөр бүх нийтээр амарна

Сонгуулийн өдөр бүх нийтээр амарна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт 2024 оны аравдугаар сарын 11-ны Баасан гаригт болно. Сонгуулийн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байдаг.

Аймар, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9.3-т "Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна" хэмээн заажээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн талаар хүмүүс тэр дундаа нийслэлчүүд төдийлөн мэддэггүй. Угтаа Улаанбаатарчуудын хувьд хамгийн чухал өдөр бол ирэх аравдугаар сарын 11-нд болох сонгуулийн өдөр. Тэгэхээр нийслэлд амьдарч байгаа хүн бүрд хамааралтай энэ өдөр ирц өндөр сонгуульдаа оролцох нь чухал. Үүний тулд сонгогч хувийн мэдээллийн хувьд зөрүүгүй, санал өгөх байраа мэдэх хэрэгтэй. Бид сонгогчдод шаардлагатай зарим мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлддэг. Сонгогч та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс өмнө 14-өөс доошгүй хоногийн өмнө буюу есдүгээр сарын 27-ноос өмнө шалгасан байх шаардлагатай.

Энэхүү мэдээллийг хэрхэн шалгах вэ? Нэгдүгээрт, та улсын бүртгэлийн ерөнхий газрын сайтад хандаж, цахим санд иргэний бүртгэлийн дугаараа бичиж, бүртгэлтэй хаяг цонхонд оршин суугаа аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороог сонгож шалгах товчийг дарна. Хоёрдугаарт, шалгах товчийг дарснаар эцэг, эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, нас, хүйс, дэлгэрэнгүй хаяг, үндсэн хаяг дээрээ байгаа эсэх төлөв, сонгуулийн хэсгийн дугаар, санал өгөх байрны хаяг, тухайн хаягт бүртгэлтэй сонгогчийн тоо гарна. Гуравдугаарт, сонгогчийг харах сонголтыг идэвхжүүлснээр танай хаягт бүртгэлтэй сонгогчдын тоо гарна. Дөрөвдүгээрт, таны мэдээлэл зөв бол мэдээлэл зөв сонголтыг хийнэ.

Сонгогчид мэдээллээ шалгаж, зөрүүтэй, буруу мэдээлэл байвал засах боломжтой. Хэрэв мэдээлэл нь зөрүүтэй бол буруу мэдээллийн арын сумыг дарж идэвхжүүлнэ.

Жишээ нь таны оршин суугаа хаяг зөрүүтэй бол дэлгэрэнгүй хаяг, хаягт бүртгэлтэй сонгогчийн тоо зөрүүтэй тохиолдолд сонгогчийн тоо гэсэн мэдээллийн арын сумыг хойш түлхэж идэвхжүүлнэ. Ингэснээр зөрүүтэй мэдээлэл цэс улаан өнгөтэй болж, дарахад идэвхжинэ. Үүний дараа мэдээлэл зөрүүтэй хэсгийг идэвхжүүлснээр таны мэдээлэл, гомдол бичих цонх гарч ирнэ. Тухайн хэсэгт та идэвхтэй ашигладаг холбоо барих дугаар болон и-мэйл хаягаа бичих юм. Нэмэлт тайлбар цонхонд мэдээлэл, гомдлынхоо утгыг бичээд илгээх товч дарна. Илгээх товчийг дарснаар таны зөрүүтэй мэдээллийг шалгуулахаар дүүрэг, аймгийн улсын бүртгэлийн хэлтэст шилжүүллээ гэдэг бичиг гарч ирэх аж. Ингээд зөрүүтэй мэдээллийг бүртгэлийн байгууллага шалгана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж