Шибүяагийн гудамд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно

Шибүяагийн гудамд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно

Шибүяагийн гудамд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно

Токиогийн Шибүяа вокзалын ойролцоо гудамжинд архи согтууруулах ундаа хэрэглэхийг өнөөдрөөс /2024.10.01/ эхлэн нэг жилийн хугацаатай хориглож байна. Тодруулбал, Японы засгийн газар 2023 онд "Covid-19"-ыг томуугийн өвчлөл гэх ангилалд оруулснаас хойш гудамжинд архидан согтуурах явдал залуус болон гадаадын иргэд дунд газар авчээ. Ялангуяа Шибүяа дүүргийн оршин суугчид вокзалын ойролцоо олон тооны хүмүүс архидан согтуурч, жуулчид зориулалтын бус газар хог хаяж байна гэж гомдол гаргадаг аж.

Шибүяа тойрогт 2019 онд "Halloween" болон шинэ жилийн баярын үеэр гудамжинд архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох захирамж гаргасан. Гэсэн хэдий ч баяр ёслолоос бусад үед залуус тус тойрогт цугларч архи согтууруулах ундаа хэрэглэсээр байв. Тиймээс баярын өдрүүдэд архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хоригийг шинэчилж, бүтэн нэг жилийн турш үргэлжлүүлэх болсон байна.

Шинэчилсэн захирамжийн дагуу өнөөдрийн 18:00 цагаас гудамж, олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох юм. Архи согтууруулах ундаа хэрэглэхийг Шибүяа тойргоос Мияшита цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсэг болгон өргөтгөж байна. Одоогийн байдлаар хоригийг зөрчсөн хүнийг хэрхэн шийтгэх нь тодорхойгүй байгаа ч Японд энэ төрлийн хориг арга хэмжээ авч буй анхны тохиолдол юм.

 

ЭХ СУРВАЛЖ: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2024-10-01 202.21.126.30

японууд ухамсаргүй гэдэг нь, манайхан бол яавч тэгж хамаагүй архидахгүй дээ…Ха ха ха

Avatar

зочин 2024-10-01 66.181.191.129

манайх архидалтын эсрэг арга хэмжээг чангатга, Гол гол гудамж талбайг согтууруулах ундаа хэрэглэхгүй бүс болго,Барууныг дуурайж,хүний эрх гэж солиорч залуусаа хорлохоо зогсоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж