УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр /2024.10.01/ мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар:
-Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, 2025 оны төсвийн төсөл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж бүлгийн шийдвэр гарсан. Засгийн газраас өргөн барьсан 2025 оны төсөвт бүсчилсэн хөгжлийг дэмжсэн, нийслэлийн тулгамдсан асуудлуудыг иж бүрнээр нь шийдэхэд чиглэсэн, хувийн хэвшлийг дэмжих татварын таатай бодлогыг тусгасан байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан 15 мега төслөөс дөрвийг нь хэрэгжүүлэхээр оруулж ирж байгаагаараа онцлог.
Жишээлбэл, Гашуунсухайт, Ганцмодны төмөр замын асуудал, ураны төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл, Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслүүд байна. Бүлгийн гишүүд бүгдээрээ энэ төслийг дэмжсэн.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Төсвийн тухай хуульд орсон цагалбарын шинэ заалтуудын хүрээнд Засгийн газар 2024 оны есдүгээр сарын 1-ний байдлаар 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Нэг сарын хугацаанд 10 гаруй хэлэлцүүлгийг олон нийтэд хийлээ. Аравдугаар сарын 1-нд УИХ-ын ээлжит чуулган дээр хэлэлцэхээс өмнө төсвийн нээлттэй ил тод байдлыг хангасан хэлэлцүүлгийг өрнүүллээ. Төсвийг Засгийн газар төлөвлөж, УИХ баталсны дараа хууль болж гардаг. Намрын чуулган эхэлж, гишүүддээ дахин төсвийн мэдээллийг хийлээ.
Жил жилийн төсөв дээр татварын бодлого танилцуулдаг. Бүсчилсэн хөгжлийн дагуу татварын ялгаатай бодлого хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Засгийн газрын бүтцэд байгаа сайд нарын үндсэн үүрэг бүхий салбаруудыг тодорхойлж, тухайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэйгээр аль аль бүсүүдэд татварын бодлого баримтлахаа хуульчилж, ажиллана. Өмнө нь салбар салбараар сугалж, боловсруулаа чиглэлийн технологийн төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлдөг байсан бол ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс салбар харгалзахгүйгээр бүх салбарын технологийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө. Бүсчилсэн хөгжил дотор оруулсан зүйл заалтыг тодруулахад, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 90 хувь хүртэл хөнгөлөх боломжийг хуульчилж байгаа.
Мөн зарчмын том өөрчлөлт нь аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалт, хандив тусламж үзүүлсэн бол тухайн компанийн жилийн орлогын нэг хувиар хязгаарлаж, татвараас чөлөөлнө. Тухайлбал, спорт, соёл урлаг, ногоон байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга байгууламж, хандиваа тайлагнаж, баталгаажуулбал тухайн компанийн жилийн нийт орлогын нэг хувиар хязгаарлаж, татвараас чөлөөлнө гэсэн үг.
Төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг буюу ДНБ-ний хоёр хувь байгаа. Алдагдалгүй төсөв батлахад бидэнд сонголт байгаа. Бүтээн байгуулалтуудаа л хойшлуулна. Төрийн үйл ажиллагааны урсгал зардал гардгаараа гарна. Бодлогын орон зай нь хөрөнгө оруулалт байдаг. Хоёр их наяд төгрөгийн бүтээн байгуулалтыг хийх шаардлагагүй гэж шийдвэрлэж болно. Сонголт бидэнд байгаа. Гурилын импортын татварыг хугацаагүй тэглэсэн байгаа. Хууль болж гарсан зүйл. Төсвийг дагаж өргөн барьсан хуулиудыг бид аваагүй. Засгийн газраас энэ асуудлыг эргэн харах байх. Тэгж байж УИХ дээр яригдана. Хоёр талтай асуудал. Эцсийн хэрэглэгчдэд хямд гурил очиж байх ёстой. Олон баланс харж шийдвэрлэх хэрэгтэй.
Мөн цементийн татварыг төсөвтэй уялдуулж шийдвэрлэх шаардлагагүй. Салбарын бодлогын асуудал. Гурилтай яг ижилхэн. Гурван балансыг хангах ёстой. Дотоодын үйлдвэрлэгчдийн хүчин чадал эрэлт хэрэгцээгээ хангаж чадаж байна уу, дотоодын эрэлт хэрэгцээ хэд байгаа вэ, өрсөлдөөнийг дэмжихэд хилийн цаана орж ирэх цемент ойр байгаа юу гэдгийг харах шаардлагатай. Одоогоор салбар яамнаас энэ талаар санал ирүүлээгүй байна.
Мөн 14 мега төсөлд 43 их наяд төгрөг төсөвлөсөн. Эхний долоогийн гурав нь эхэлчихсэн, дараагийн долоо нь төсөөллийн шатанд буюу урьдчилсан ТЭЗҮ нь эхлэх гэж байгаа. Эхнийхээс аль хэдийн эхэлсэн, ТЭЗҮ бэлэн болсон гурван төсөл байна. Тодруулбал, Нефть боловсруулах үйлдвэр, хиймэл дагуул, Эрдэнэбүрэнгийн станц.
Ирэх жил 640 төсөл үргэлжилнэ. Үүнээс 38 нь шинээр эхэлнэ. Ингэснээр 602 төсөл үргэлжилнэ. Үүн дотор өнгөрсөн жилүүдэд хийж байсан нийгмийн шинж чанартай олон төсөл байгаа. Ирэх жил 90 сургууль, 61 цэцэрлэг, 32 эмнэлэг ашиглалтад орно. Нэгэнт эхлүүлсэн, өндөр ач холбогдолтой төслөө хурдан дуусгана. Шинээр эхлүүлэхдээ зрчим хүч, зам тээвэр, ложистикийн төслөө түлхүү явуулна.
Эрчим хүчний тарифтай холбоотой асуудлыг хариуцсан Үндэсний хороо байгуулагдсан. Шадар сайд Т.Доржханд хороог ахалж, Эрчим хүчний яамнаас нарийн бичгийн ажлыг хариуцаж байгаа. Үнэ тарифтай асуудлыг хорооноос асуух нь зөв байх.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Мега төслүүдийн хүрээнд Францын "Орона майнинг" групптэй хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар олон ажлын хэсэг байгуулагдаж байсан. Би албаа авснаар энэ ажлыг үргэлжлүүлж байна. Өнгөрсөн хугацаанд ярьсан асуудлыг үргэлжлүүлж байна. Шинээр эхэлсэн зүйл байхгүй. Гэрээний гурван хувилбар байгаа. Эдгээр хувилбараа Үндэсний аюулгүйн зөвлөлд танилцуулж, улс төрийн намын бүлгүүдэд танилцуулна. Үүний дараагаар улс төрийн шийдвэр гаргана. Энэ ажлын хэсэг ерөнхий том ажлын хэсгийг ахалж байгаа. Дэд ажлын хэсгүүдийн хүрээнд ХЗДХ-ийн сайд гэрээний ажлыг хэсгийг, уран олборлох асуудлаар АҮЭБ-ын сайд ахалж байгаа бол БОУАӨ-ийн сайд, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд ажлын хэсгүүдээ ахалж байгаа. Өчигдөр эцсийн байдлаар дэд ажлын хэсгүүдийн нэгдсэн дүгнэлтийг хүлээн авсан.
Энэ дүгнэлтийг нэгтгэн, том ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдана. Тэгээд ҮАЗ-д танилцуулна. Сая Баялгийн сангийн хуультай холбогдуулан 34 хүртэлх ногдох ашгийг эсвэл 50 хүртэлх ногдол ашгийг хүртэх ч бай ямар тохиолдолд газрын хэвлийн баялаг өөрөө дийлэнх хувийг ард түмэн эзэмшинэ. Үндсэн хуулийн суурь зарчмаа баримтална. Тийм учраас 50+1 хангуулахын тулд ажиллана. Оюутолгойн гэрээ шиг ногдол ашгаа хүртээд явах уу эсвэл тодорхой санд хуваарилах уу гэдэг олон хувилбарыг ярьж байгаа гэв.
Мөн тэрбээр "Өнгөрсөн парламент Үндэсний баялгийн сангийн хуулийг баталсан. Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт хийхдээ 6.2 заалтад "Газрын хэвлийн баялгийн дийлэнхийг ард түмэн эзэмшинэ гэдгийг олон жил арга хэлбэрийг нь тодорхой болгоогүй явсан байсан. Үүний зөв арга нь Үндэсний баялгийн сан гэдгийг тодорхойлж, хуулийг баталсан. Дотроо ирээдүйн өв сан, тогтворжуулалтын сан, хуримтлалын сан гэсэн гурван сантай. Төрийн, хувийн эзэмшлийн ч бай газрын хэвлийн баялагийг тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа тохиолдолд Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн хуулиар тухайн газрын хэвлээс олж байгаа ногдол ашгийг ард түмэнд хуваарилах гэдгийг хуулиар зохицуулсан. Тиймээс хуулиараа тухайн компани ногдол ашгаа Үндэсний сангийн хуримтлалын дансанд хийх үүрэгтэй. Үүнийг төр авахгүй. Засгийн газар авахгүй, төсөвт татахгүй. Иргэдэд хүртээх ёстой.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дөрөвдүгээр сард батлахад төрийн, хувийн ч бай компаниуд улсын төсвийн хөрөнгөөр газрын нөөцөө тогтоосон бол 50 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмшиж, түүний ногдол ашгийг иргэдэд хуримтлалын дансаар дамжуулан олгох эрх зүйн орчинг нээж өгсөн. Есөн стратегийн орд гээд 2007 онд батлагдсан жагсаалт үүнээс хойш 69 стратегийн ордод хамаарах орд газрууд нээгдчихээд байхад өнөөдөр тэр жагсаалт нь шинээр батлагдахгүй байгаа. Тухайн үед Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсон. УИХ-аар баталсан хуулийг хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг. Бид өнөөдөр газрын хэвлийн баялгийг хүртэх эрхтэй. Есөн стратегийн орд эзэмшигч компаниуд бирж дээр 10 хувиа гаргах хуультай. Энэ хуулийг яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ. Ил тод байхыг хүсэхгүй байна. Өнөөдөр улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тодорхойлсон орд газруудыг эзэмшигчид 10 хувиа бирж дээр гаргах хуультай. Бирж дээр 10 хувиа гаргасан компаниуд хэлэлцээрийн ард сууя, асуудлаа ярья гэдгээ илэрхийлсэн. Жишээ нь энийг хоёр компани хэлж, нээлттэй хэлэлцээрт оръё гэсэн. Монгол Улс хуультай орон шүү гэдгийг дахин хэлье" гэдгийг онцолсон юм.
Ард түмэнийг лалрууд үнэндээ л доромжилж ханахгүй юм 2024-10-01 61.254.105.173
х****л идсэн үмхий амаараа дандаа худлаа аашна энэ лагай
Хаана баригдаад бнаа 2024-10-01 61.254.105.173
Нүдэнд харагдах юм л алга даа. Үмхий амнаас чинь сонсдог сайхан зүйлс чинь бодит амьдрал дээр огт алга даа
Нэргүй 2024-10-01 66.181.161.103
Мега төслүүдээсээ 10 их наядыг чангаачих. Тэгээд ганц жил төсвөө ашигтай гаргаж үзье! Өрнөөсөө даръя.Бид өрөнд жил тутам 1 их наядыг хүүнд төлж байна. энэ бол 300 ширхэг 75 хүүхдийн цэцэрлэг барих мөнгө.
Нэргүй 2024-10-01 202.126.91.224
ш****г МАНгар янханы зулбасга
Зочин 2024-10-01 66.181.190.44
Хүнгүй эзгүй хээр баахан сургууль барьчихсан. Дандаа ах дүү хамаатнууд нь тендерт ялдаг
Нэргүй 2024-10-01 66.181.186.220
хэзээ вэ ? Хамтарч байж ашгүй гаргах нь ээ, тэгэхээс үгүй дээ
Нэргүй 2024-10-01 66.181.183.193
ха ха өлөн новшнуудын попрол дуусах биш
ах хүү 2024-10-01 110.144.216.138
Энэ 90 сургууль 32 эмнэлэгийг яг хаяг байршилаар нь сонсмоор байна молиго үмхэж хашраад байна.
Нэргүй 2024-10-01 202.21.109.24
жавхлан зангууны үлгэрээ ярьж байна зайлаач