Фото: Израилийн бөмбөгдөлтөөс зугтаж буй иргэд

Фото: Израилийн бөмбөгдөлтөөс зугтаж буй иргэд

Фото: Израилийн бөмбөгдөлтөөс зугтаж буй иргэд

Израилийн агаарын дайралтаас зугтахын тулд Ливанаас 100,000 орчим хүн Сири рүү дүрвэсэн гэж НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг (UNHCR) мэдэгдлээ. Тус агентлагийн тэргүүн Филиппо Гранди Даваа гаригт хэлэхдээ "Израилийн агаарын довтолгооноос дүрвэн Ливанаас Сири рүү нэвтэрсэн хүний тоо 100 мянгад хүрсэн. Цаашид улам нэмэгдэх хандлагатай байна" гэжээ. Мөн сүүлийн хоёр хоногийн хугацаанд хилээр гарсан дүрвэгсдийн тоо өмнөх долоо хоногоос хоёр дахин нэмэгдсэн байна. Эдгээр хүмүүсийг дэмжих зорилгоор орон нутгийн засаг захиргаа болон Сирийн Улаан хавирган сар байгууллага дөрвөн хилийн шалган нэвтрүүлэх дээр ажиллаж байгаа аж.

НҮБ-ын дүрвэгсдийн комиссын мэдээлснээр Баасан гариг/2024.09.27/ гэхэд 30,000 хүн Сири рүү нэвтэрсэн байна.

Сири дэх тус байгууллагын төлөөлөгч Гонзало Варгас Ллосагийн хэлснээр тэдний 80 орчим хувь нь Сирийн иргэд, 20 хувь нь Ливаны иргэд байжээ. Тэрбээр "Хэдийгээр зарим эрэгтэй хүмүүс дүрвэж байгаа ч нийт дүрвэгсдийн талаас илүү хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд, өсвөр насны хүүхдүүд байна" гэж сэтгүүлчдэд хэлжээ.

Ливаны дүрвэгсэд Сири, Ливаны хилийн Жусиа боомтод ирж байна
НҮБ-ын дүрвэгсдийн комиссын мэдээлснээр, дайны хөлд нэрвэгдсэн хүмүүсийг Сири рүү бөөнөөр нүүлгэн шилжүүлэх ажиллагаа долоо хоногийн өмнөөс эхэлсэн
Ждейдет Ябус дахь хилийн боомтоор дүрвэх гэж буй Сири хүү
Израилийн дайралтаас болж Сири рүү дүрвэсэн хүмүүсийн 80 орчим хувь нь Сири, 20 хувь нь Ливаны иргэд байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комиссар мэдээлжээ.
Израилийн бөмбөгдөлтөөс зугтаж буй Ливаны иргэд Сирийн Ждейдет Ябус дахь хилийн боомт дээр.
Израилийн агаарын дайралтаас зугтан Ливанаас Сири рүү нэвтэрсэн хүмүүсийн тоо 100 мянгад хүрчээ.
Ливан дахь дайнаас дүрвэсэн хүмүүс Ждейдет Ябус дахь хилийн боомт дээр.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Direct hole 2024-10-01 202.9.46.208

зөв. муу исламистуудыг сөнөөгөөд өг

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.185.89

Хөөрхөн хүү амьд үлдэж, аз жаргалтай амьдраасай даа !

Avatar

Баабар 2024-10-01 103.57.93.242

Израйл өөрийгөө хамгаалж байгаө учрөас бөмбөгдөх нь зөв.Орос бол буруу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж