НИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Ч.Батзориг гэж хэн бэ?

НИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Ч.Батзориг гэж хэн бэ?

НИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Ч.Батзориг гэж хэн бэ?

Ч.БАТЗОРИГ ГЭЖ ХЭН БЭ?

Чимэддоржийн Батзориг Улаанбаатар хотод 1980 онд Чимэддоржийн ууган хүү болон төрсөн. Аав Чимэддорж нь Хөвсгөл аймагийн харъяат инженер, ээж нь Завхан аймгийн харъяат эмч мэргэжилтэй. Эрхзүйч, дулааны инженер хос мэргэжилтэй. Австрали улсад Жэймс Күүкийн нэрэмжит их сургуульд магистрийн зэргээ хамгаалсан. Одоо  эхнэр, 5  хүүхэд, эмээтэйгээ амьдардаг.

Ч.БАТЗОРИГИЙН ХИЙСЭН ОНЦЛОХ 5 АЖИЛ 

1. УБ-Мандалговь чиглэлийн цахилгаан станцыг бариулах төслийн ажлыг удирдан явуулжээ. Ийнхүү өмнийн говь эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болж Оюутолгой, Цагаан суварга, Тавантолгой зэрэг том орд газруудын дэд станцуудыг амжилттай хүлээлгэн өгөв. Үр шимийг нь Монголчууд нийтээрээ  өнөөдөр ч хүртсээр байна.

2. Дархан  хотын цэвэрлэх байгууламжийн төсөл дээр УИХ-д өргөн барихаас, ТЭЗҮ боловсруулах, худалдан авалт зохион байгуулах гээд бүхий л үйл явцад ажиллажээ.

3. Зөвшөөрөлгүй хашаа, хайс, грашийг буулгаж  ногоон байгууламж, тохижилт хийх ажлыг эрчимжүүлсэн.

4. 5 шарын нүхэн гарцын төслийг амжилттай эхлүүлсний хүчинд уг нүхэн гарц 9 сард ашиглалтад ороод байна.  Зам, гүүрийн ажлыг хурдасгаж, Зайсангийн, Улиастайн гүүр, Яармагийн гүүр ашиглалтад оров.

5. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг батлуулав.

Ч.БАТЗОРИГИЙН ЦААШИД ХИЙХ ОНЦЛОХ 5 АЖИЛ 

  1. Нарантуул, Дүнжингаравын уулзварын нүхэн гарцыг 2025 онд ашиглалтад оруулна.  “Шинэ тойрог зам төсөл”-ийн төслийн бүтээн байгуулалтын ажлыг  эхлүүлнэ.
  2. “Сэлбэ” дэд төвийн ажлыг эрчимжүүлж, Сэлбэ хорооллыг барьж, иргэдийн тав тухтай амьдрах жишиг гудамжийг бий болгоно.
  3. Бие даасан, тархмал дулааны эх үүсвэр буюу байгалийн хийгээр дулаан хангамжийн шинэ эх үүсвэрүүдийг барьж, зуухыг шинэ дэвшилтэт хэлбэрт шилжүүлэх төслийг хэрэгжүүлнэ. Ингэснээр дулаан, халуун усны асуудлыг бүрэн шийдвэрлэнэ.
  4. Сансарын үйлчилгээний төв орчмын төлөвлөлтийг шинэчилж, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” байгуулж төрийн үйлчилгээг иргэддээ  ойртуулж, бизнесийн орчинг бүрдүүлнэ.
  5. Сэлбэ голын дагуу шүүрлийн худаг байгуулж, БЗД-ийн 25, 26, 36, 43 дугаар хороодын орон сууцны барилгын суурийн хөрсний усны нэвчилтийг зогсооно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-10-01 66.181.166.196

Мандалговь чиглэлийн цахилгаан станц гэж юу яриад байна, Мандалговьд ямар ч цахилгаан станц байхгүй, тийм төлөвлөлт юм ч байгаагүй, сонгууль гэхээр солиорч байна уу энэ хүн чинь

Avatar

Нэргүй 2024-10-01 202.21.114.170

Ногоон автобусны хулгайч гэдгийг нь л мэдэх юм байна. Өөрөөр ч мэдэхгүй л нэг мал байна

Avatar

Зочин 2024-10-01 202.126.90.143

Энэ долоогч яршиг л байна ш дээ, энэний ажил хийдэг ч лөөлөө биз дээ, мандалговьд цахилгаан станц барьсан ч гэх шиг, мандалговьд ямар ч цахилгаан станц байхгүй ш дээ

Avatar

Нэргүй 2024-10-01 122.201.31.168

МАН нь юу ч хийгээгүй, юу ч хийж чадахгүй гарууд болохыг 2016 оноос хойш харлаа.Ялаад бүгд нэг ТӨҮГ ийн дарга болоод мөнгө, зугаа цэнгэл, секс хөөгөөд хуралдаа ч суухгүй алга болдог.АН нь гэж хэдэн поп галзуучууд хурц шүүмжлэхээс өөр юмгүй.Одоо бол бүр илүү хурцын галзуучууд, лайвчид,тэнэгүүд нэр дэвшиж байгаа.

Avatar

Зочин 2024-10-01 103.57.93.217

Дэмжиж байна. Төрийн албанд нухлагдаж сайн боловсрол эзэмшсэн залуу байна.

Avatar

Зочин 2024-10-01 59.153.112.74

УБ-Мандалговийн төслийн гүйцэтгэгч Хятадын компанид хувийхаа ямбий ланд ровероо 115 мянган доллараар шахаж авлига авч байсныг нь л санах юм бна. Харин төсөл удирдаж хийлгэсэн гэдгээсээ жаахан ч гэсэн ичих хэрэгтэй байхаа. Тэр том техникийн төслийг жижигхээн хувийн сургууль төгссөн гар ч арай удирдахгүй байхаа. Юм үнэнээрээ сайхан шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж