АН: Орон нутагт тэнэг хүмүүс амьдардаггүй

АН: Орон нутагт тэнэг хүмүүс амьдардаггүй

АН: Орон нутагт тэнэг хүмүүс амьдардаггүй
-Парламентын ээлжит чуулганаар улсын төсөв, төлөвлөгөө хэлэлцдэгээрээ онцлог. Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа. Улсын болон орон нутгийн төсөв нийлээд нэгдсэн төсөв болдог. Төсвийг дагаж олон асуудал яригддаг. Тэр дунд онцгойлон ярих ёстой нэг асуудал байна. Орон нутгийн эрх мэдэл гэдэг зүйл жил, сараар хумигдсаар алга боллоо. Орон нутгийн үндсэн 26 агентлагийн 24-ийг нь нийслэлээс томилж байх жишээтэй. Бүх аймаг, сум улсаас татаас авч, татвар төлдөг ч Улаанбаатараас бүгдийг нь хуваарилдаг. Орон нутаг, аймаг, сум өөрийгөө засаглах чадваргүй гэж өнгөрсөн хугацаанд эрх баригчид үзэж, бодлого хэрэгжүүлж ирлээ.
Өөрөөр хэлбэл, орон нутагт тэнэг хүмүүс амьдардаг, Улаанбаатарт ухаантай хүмүүс амьдардаг гэдэг байр суурьтай явж ирлээ. Энэ бүхний хор уршгаар эрх мэдлийг дагасан мөнгө, түгжрэл, стресс бухимдал үүсч байна.
Тэгэхээр Ардчилсан намын бүлгээс орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлж, бэхжүүлэх, эрх мэдэл шилжүүлэх үзэл санаа бүхий багц хуулийн төслийг намрын чуулганд өргөн барина. Бүлгийн 40 гишүүнээс 14 нь аймаг, сумын Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд долоо нь аймгийн Засаг даргаас УИХ-ын гишүүн болж сонгогдон ажиллаж байна. Хамтарсан Засгийн газрын гэрээ байгуулагдаж, гэрээнд Ардчилсан намын бүлгийн саналаар орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, иргэд болон хувийн хэвшилд эрх чөлөөг олгох зүйл заалтыг тусгасан.
"Нутагтаа эзэн Монгол" хуулийн үзэл санаа нь хөдөө эзэнгүй боллоо гэсэн агуулгатай. 2020 онд орон нутгийн төсөв 30 хувь байсан бол одоо 20 хувь болж буурсан. Төсөв санхүү нь ийм хумигдмал байгаа учраас л Улаанбаатар руу хэт төвлөрөл үүсч байна. Үндсэн хуулийн үзэл санаагаа амилуулах цаг болжээ. Ховд, Увс аймгийн Засаг даргыг дээрээс нь томиллоо. Тэгвэл тэнд Засаг дарга ажиллах ямар шаардлагатай юм бэ.
"ЗАСАГ ДАРГА, МАЛЧИН НЬ МЭДЭЭГҮЙ БАЙХАД АЙЛЫН ӨВӨЛЖӨӨГ НЬ ЛИЦЕНЗ БОЛГОЖ БАЙНА"
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:
-Миний хувьд аймгийн Засаг даргаар хоёр дахь удаагаа сонгогдон ажилласан. Аймаг орон нутаг бие даан хөгжих, өөрсдөө асуудлаа шийдэхэд тулгамдаж буй асуудлын нэг бол босоо томилгооны асуудал. Нэг хүнд зориулж, яам байгуулдаг. Тэр сайд нь өөртөө зориулж, аймагтаа босоо томилгоог хийдэг. Энэ тогтолцоо улам батжиж, орон нутгийн 26 агентлагийн 24-ийг нь босоо томилгоогоор томилж байна. Үндсэн хуульд аймаг, сум нь нийгэм эдийн засгийн цогцолбор байна гэж тусгаж зааж өгсөн. Аймгийн Засаг дарга нийгэм, эдийн засгийн асуудлаа бие даан шийднэ гэсэн. Харамсалтай нь өнгөрсөн 20 жилд Улаанбаатар төвтэй улсыг байгууллаа.
Хэнд халамж, дэмжлэг хэрэгтэй байгаа вэ гэдгийг хамгийн сайн мэддэг хүмүүс нь сум, аймгийн Засаг дарга нар байдаг.
Гэтэл өнөөдөр аймаг, сумын Засаг дарга нар дээрээс хуваарилж ирсэн хэдэн төгрөгийг батлуулж, гарын үсэг зуруулдаг эрх мэдэлгүй хүн болсон. Аймаг, сумын Засаг дарга, малчин нь мэдээгүй байхад айлын өвөлжөөг нь лиценз болгоод өгчихсөн байдаг. Тэр битгий хэл сумын сургууль, цэцэрлэгийн захирлын томилгоог хотоос хийж байна. Энэ бүхэн хөдөөгийн хөгжлийг чөдөрлөж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-2025 оны төсөв дээр зарим аймгийн төсөв 260 тэрбум төгрөг бол заримынх нь 20 тэрбум төгрөг байна. Энд улс төрийн нөлөө үзүүлж, даргын аймаг их төсөвтэй байдаг гаж тогтолцоотой байна. Энийг засах арга зам нь орон нутгийн эрх мэдлийг сайжруулах юм. Энэ бол Ардчилсан намын бүлэг гэхгүйгээр УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалахын тулд санал болгож байгаа хуулийн төсөл юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-01 202.55.188.99

Битгий х** н**ш минь

Avatar

Зочин 2024-10-01 192.82.66.27

Олон толгойтой биш нэг толгойтой байх нь хамгийн зөв. Тэгэхгүй бол тархай бутархай улс болж гадны идэш болоод дуусна.

Avatar

Yesujin 2024-10-01 66.181.177.184

cham shig hunii ohin d huuhed hiij amidraliig tam bolgoson hun shangaa hurteh bolnoo

Avatar

Нэргүй 2024-10-01 103.145.234.34

Тэнэг гэхээсээ илүү амиа бодсон мулгуудуу хүмүүс их байдаг.Харамсалтай нь тэд тэр чигээрээ хотод орж ирээд хотын хувь заяанд шууд нөлөөлж байгаа.Хотын гэх бүх юм устаж байна.

Avatar

Нэргүй 2024-10-01 103.168.34.86

АН бнхан тэхэг биш л бол МЯаН ынхан гайгүй шүү. Илрүүлсэн хулнөйч луйьарёинг яацгаахыг чинь л харж баына

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.183.193

ха ха ингэж хошгируулаад л энэ мэт дүр үзүүлсэн луйварчид зөндөө л байна

Avatar

Зочин 2024-10-01 66.181.190.69

Цогтгэрэл гуай. Үнэхээр шудрага ёсыг бий болгон гэж нэгдсэн юм бол төрийн тендер нэрээр луйвар хийж, улсын хөрөнгийг шамшигдуулсан авлигачдаа ил болгоорой. Төрийн лабораторид тендерээр авсан тоног төхөөрөмжүүдийн хэдийг нь ашиглаж, хэдийг нь ашиглахгүйгээр актлаж, дараагийн тендер зарлаж байгааг ил болго. Үүнд: Гаалийн лабораториуд, төмөр зам, Шүүх шийдвэрийн лаб, барилгын хөгжлийн лаборатори, ашигт малтмалын лаб гэх…..

Avatar

Зочин 2024-10-01 103.212.119.177

Орон нутагт хэтэрхий эрх мэдэл өгвөл Засгийнхаа шийдвэрийг эсэргүүцээд хэдэн малчин хөндлөн хэвтчихнэ дээ. Тэгвэл засгийн газар гэж байгаад хэрэггүй, холбооны улс болчихвол хэн хэндээ тодорхой болно доо

Avatar

Нэргүй 2024-10-01 202.9.41.20

Одоогоос 4 жилийн өмнө Баян-Өлгий аймгаас АНЭ-ын нэр дээр УИХ-д орж ирсэн Бейсен гэдэг хүн Баян-Өлгий аймгийн засаг даргыг Монголын Ерөнхий сайд томилохгүй гэж шууд хэлж байсан. Гэтэл мөн намаас УИХ-д дэвшсэн Амгаланбаатар гэдэг хүн аймгууд Улаанбаатарт захирагдахгүй гэж ярьж байна. өөрөө өөртөө засан тогтнох санаатай гэсэн үг. Монголын төрийг эрх мэдэлгүй аймгаа захирч чадахгүй болгох санаа эд нарт байна. Луйварчдын намаас өөдтэй зүйл гарахгүй. Элбэгдорж, Баттулга гэсэн 2 даргатай нам

Avatar

Зочин 2024-10-01 66.181.189.135

АН-ын хулгайчууд ямар ч үед луйвар хийх, мушгих, гүжирлэх, бүхнийг харлуулахаас өөр эерэг юмгүй. Ард түмнийг хагартал балмад улс төр хийдэг нам хэрэггүй, хорлоод гүйцлээ.

Avatar

zochin 2024-10-01 203.91.115.244

ene piidaanuud MAN iin hirtei honjild shurgasan yagaanuud bid dee tegeed yu h*****d bgaa yum

Avatar

Зочин 2024-10-01 192.82.66.27

АНам ялсан газар нь МАНамаа сонгоод,МАНам ялсан газар нь АНамаа сонгох нь зүйтэй. Сэлгээ хийж салхи оруулах хэрэгтэй.

Avatar

Хамтарсан засаг гэдгээ сана 2024-10-01 14.1.81.26

МАН ын хонины хашаанд хурга гуйж орчихоод больж үз амаа татаа. Гэртээ маань мэгзэмэээ уншаад амьдар.

Avatar

Нэргүй 2024-10-01 202.21.114.170

Үнээн бузар МАН бүхнийг сүйтгэж байна. Одоо орон нутгийн сонгууль гээд төрийн алба ажил хийж байгаа хүн алга. Энэ улс орон сонгуулийн циклээр амьдардаг боллоо. Энэ бол үнэхээр харамсал шүү. Удахгүй Венесуэл, Африкийн ядуу орнуудын араас орлоо !!!!

Avatar

Kca 2024-10-01 202.126.88.201

Орон нутагт хэт их эрх мэдэл өгвөл Өмнөговийн хэдэн олигархи дарга санал асуулга гэж юм зохион байгуулаад Монгол улсаас тасраад явна. Баян-Өлгийн шат шатны дарга нарын хэрэг дуусаагүй л байна. Хүзүүгүй еөкийн здугийн ганц гавъяа нь хэрэгтэй зөв цаг мөчид БӨ-д цэргийн анги яаралтай байршуулахыг ҮАБЗ, тагнуулынхны ятгалгаар зөвшөөрсөн юм шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-10-01 103.212.118.18

1996 онд ардчилсан эвсэл ялсны дараа орон нутгин эрх мэдлийг өргөсгөн орон нутгаас орох татварыг өөрсвийнх нь мэдэлд үлдээж байхад УБ-ын яам, агентлагууд тун даруухан дарга нар өрөөгөө ч тохижуулж чаддаггүй төсөвт суудаггүй байв. Харин 2000 онд МАХН ялж Улаан санхүү эдийн засгийг барих болсноор хуучин төлөвлөлтийн үе рүү ухарч бүх төсвийг төвлөрүүлэн дахин хуваарилдаг болж хотын дарга нар унаа, өрөөгөө сайжруулж тансаглан тарвалзах эхлэл нээгдэсэн. Би тэр үед агентлагийн дарга байлаа.

Avatar

ХУУЛЬЧ 2024-10-01 202.9.46.102

ХАРИН ТЭР ЧИНЬ ҮНЭН ШҮҮ.

Avatar

Монгол улсын иргэн 2024-10-01 202.131.241.13

Улс, эх орон, орон нутгийнхаа төлөө гэсэн шударга, хөдөлмөрч хүн байвал аль намынх нь хамаагүй сонгоод эрх мэдлийг өгөөд ажиллуулахыг ард түмэн хүсч байгаа…………..даанч бидний итгэл даах төрийн албан хаагч аль ч намд алга даа……….харамсалтай………

Avatar

Нэргүй 2024-10-01 122.201.31.168

Ийм галзуу поп гишүүдтэй болжээ.

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.168.82

Үнэхээр төрийн төвлөрөл замаа алдсан. бүх томилгоог Ерөнхий сайд нь хийдэг болоод удаж байна даа. Орон нутгийн эрх мэдэл түй байхгүй болсон

Avatar

зочин 2024-10-01 66.181.191.129

Эрх мэдлээ өргөжүүлж идэж уух л зорилготой, АН төрд гарах бүрт улсын эдийн засаг сүйрч төрийн данс улайдаг,Гадаадын өр зээл нэмэгдэж ,улсын төсөв хөрөнгө оруулалт хумигдаж, бүтээн байгуулалт зогсдог, Эд нар олж авсан эрх хэмжээгээ нийгмийн өмчөөс идэж уух хумслахад л ашигладаг,Нийгмийн баялаг цөөн хэдэн хүний гарт төвлөрч олонх ядуурна ,Гуйлагчдын эгнээ тэлнэ,Баруун гэж хэт туйлширч ,худалдааны гол түнш хөрш хоёр гүрэнтэй харилцах харилцааг хүйтрүүлдэг,Алдааг олон олон бүү давтаж хохир,

Avatar

Нэргүй 2024-10-01 66.181.185.89

Ер нь асуудлын гол цөмийг олоод хөндчихөж бгаа юм биш үү дээ. Цааш нь энэ зарчимаа бариад задлаад явбал их "юманд" хүрнэ дээ !!!

Avatar

Зочин 2024-10-01 103.145.234.104

Ардчилсан нам төрөөс 8 жил хол байсны ачаар Монгол улс улс шиг улс болж Венесуелийн араас орохоос аврагдлаа. Ардчилсан намынхан ардчилал гэдгийг улсын мөнгийг дураараа идэх, дураараа дурьгих гэж ойлгодог улсын дайснууд!!! АН бүүр сөнөөсэй!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж