Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 192 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд долоо хоног муудсан махаар хоол хийж өгсөн гэх гомдлыг өнгөрсөн есдүгээр сард /2024.09.10/ зарим эцэг эхчүүд гаргасан. Мэдээллийн дагуу албаныхан шалгалт хийсэн бөгөөд цэцэрлэгийн хоолны дээжээс авсан шинжилгээний дүгнэлт гарчээ. Лабораторийн шинжилгээгээр хоолны махнаас илэрсэн бичил биетийн тоо хэмжээ их гарсан гэдгийг мэргэжлийн байцаагч мэдээллээ.
Энэ асуудалтай холбоотойгоор тус цэцэрлэгийн эрхлэгч болон тогооч, няравыг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд хуулийн дагуу гурван сая төгрөгөөр торгохоор болжээ.
Цэцэрлэгийн хүүхдүүдэд бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрсэн гэдгийг эцэг эхчүүдийн төлөөлөл өмнө нь хэлж байв.
Энэ талаар өмнө нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээгээс тодруулахад, тус цэцэрлэгийн эрхлэгч болон тогооч, няравыг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Боловсролын яам болон нийслэлийн Боловсролын газрын холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр цэцэрлэгт бүрэн шалгалтыг хийж байна. Гал тогоонд хийсэн хоолноос дээж авч, шинжилгээ хийлгэхээр өгсөн. Одоогийн байдлаар хоолноос хордлого авч, эмнэлгийн тусламж авсан гэсэн гомдол мэдээлэл бүртгэгдээгүй байна" гэдгийг мэдээлж байв.
Нэргүй 2024-10-01 59.153.112.207
torgood l boloo yu. duurchikhsen tur zasag yumaa
Нэргүй 2024-10-01 66.181.177.109
эцэг эхчүүд нь ёстой дуугарч тэмцэж эрхлэгч нийлүүлсэн компанийг нь шоронд хаьаах хэргтэй үр хүүхдүүдийг нь нян бактери ихтэй махаар тэжээн гэдэг хожим хойшид тархи нүд дотор эрхтэнд аюултай удам дамжих генийн нөлөөлхөөр аюул учруулсан бна
Нэргүй 2024-10-01 122.201.23.83
Мангар
Зочин 2024-10-01 103.212.117.236
цэцэрлэгийн биш буруутай хүнийг торго наад торгуулийг чинь төлөх гээд дахиад илжирсэн махтай хоол өгнө
Нэргүй 2024-10-01 203.169.48.150
Улсын цэцэрлэгийг улс торгохоор яах уу, нэг хармаанаасаа аваад нөгөө хармаандаа хийнэ гэсэн үг үү.
Зүгээр эрхлэгч тогооч нарт нь хариуцлага тооцооч дээ