Уур амьсгалын өөрчлөлтөөс болж улсын хил өөрчлөгдөв

Уур амьсгалын өөрчлөлтөөс болж улсын хил өөрчлөгдөв

Уур амьсгалын өөрчлөлтөөс болж улсын хил өөрчлөгдөв

Швейцарь, Итали улсууд Альпийн нуруугаар зарим хэсэгтээ хиллэдэг. Гэвч уур амьсгалын өөрчлөлтөөс болж мөсөн голууд хайлснаар Альпийн нуруу орчмын хилийн шугамыг дахин тогтоох шаардлагатай болжээ. Өөрчлөлтөд орох хэсэгт Европын хамгийн өндөр уулсын нэг болох Маттерхорн багтана. Маттерхорнд хамгийн алдартай цанын баазууд байдаг.

Хоёр улсын хилийн ихэнх хэсэг нь мөнх цастай бүсэд хамаардаг. Гэвч мөсөн голууд хайлж байгаа нь байгалийн тогтоц, тэр бүү хэл улсыг хилийг ч өөрчлөхөд хүргэв.

Хилийн шугамыг өөрчлөх хэлэлцээг Швейцарь улс Баасан гаригт албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Хоёр улсын хамтарсан комисс уг гэрээний төслийг 2023 оны тавдугаар сард анх гаргажээ. Хилийн шугамыг шинэчлэхдээ хоёр талын эдийн засгийн ашиг сонирхолд бүрэн нийцүүлсэн гэж Швейцарь мэдэгдсэн.

Швейцарийн Мөсөн голын мониторингийн сүлжээнээс есдүгээр сард нийтлэгдсэн статистик мэдээллийг харахад 2023 онд Швейцарийн мөсөн голуудын дөрвөн хувь нь хайлж үгүй болжээ. Энэ нь 2022 оноос хойших хамгийн их хэмжээний алдагдал юм. 2022 онд Швейцарийн мөсөн голуудын зургаан хувь нь хайлж, дээд амжилт тогтоож байв. Уур амьсгалын өөрчлөлт энэ маягаараа үргэлжилбэл хайлах үйл явц улам л хурдасна гэж судлаачид үзэж байна. Сүүлийн үед мөсөн голууд хурдацтай хайлснаар 1986 онд сураггүй болсон герман уулчны цогцос, 1968 онд сүйрсэн хөлөг онгоцны сэг гарч иржээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж