Эверест оргилын өндөр тогтсон хэмжээнээсээ 15-50 метрээр өндөр байгааг шинэ судалгаагаар тогтоожээ. Энэ нь мөсөн голын ёроолын чулуулаг нь хөрсийг эвдэж, улмаар дээш түлхэж буйтай холбоотой. Арун голын сав газарт хөрсний бүтэц алдагдсанаар дэлхийн хамгийн өндөр оргил жилд хоёр мм хүртэл өсч байгааг Лондонгийн их сургуулийн судлаачид мэдэгдэв.
Судлаач Адам Смит хэлэхдээ "Энэ нь хөлөг онгоцноос ачаа шидэхтэй адил юм. Усан онгоц хөнгөн болж, бага багаар өндөрт хөвнө. Үүний нэгэн адил царцдас хөнгөн болоход уул бага зэрэг өндөрт гарч болно" гэжээ.
Энэтхэг ба Евразийн хавтангууд 40-50 сая жилийн өмнө мөргөлдсөнөөр Гималайн нуруу үүссэн. Хавтангуудын тектоник хөдөлгөөн нь одоо ч Гималайн нурууны тасралтгүй өсөх гол шалтгаан болсоор байна. Арун голын сав газрын хөрсний бүтэц алдагдсан нь үүнд нөлөөлж буй бас нэгэн хүчин зүйл мөн.
"Nature Geoscience" сэтгүүлд саяхан нийтлэгдсэн судалгааг харвал Эверест болон бусад хөрш зэргэлдээх оргил, тэр дундаа дэлхийн дөрөв, тав дахь ноён оргил болох Лхоцэ, Макалу зэрэг оргил дээш өргөгдсөөр байна.
Нэргүй 2024-10-01 202.55.188.126
даанч тийм байхаа оргилд нь гарч чадахгүй байсын