Мексикт "Зомби хар салхи"-ны аюул нүүрлэжээ

Мексикт "Зомби хар салхи"-ны аюул нүүрлэжээ

Мексикт "Зомби хар салхи"-ны аюул нүүрлэжээ

Жон хар салхины улмаас 15 хүн нас барсан гэж Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор мэдэгдэв. Энэхүү шуурга нь анх долоо хоногийн өмнө Мексикийн Номхон далайн эрэг, Акапулько амралтын газраас зүүн өмнө зүгт үүссэн бөгөөд гуравдугаар зэргийн аюултай болох нь тогтоогджээ. Дараа нь Герреро мужид эрчээ алдсан ч Номхон далайд хүрсэн даруйдаа сэргэж, Мексикийн эрэгт хоёрдох удаагаа хүнд хохирол учруулсан юм. Тиймээс цаг уурчид Жон хар салхийг "Зомби шуурга" гэж нэрлэж байна.

Анх 2020 онд АНУ-ын Үндэсний цаг уурын албанаас хүчээ алдсан ч дахин сэргэж буй шуургыг "Зомби шуурга" гэж тодорхойлох болжээ.

Зомби шуурганы улмаас хүчтэй аадар бороо орж, үерийн гамшиг үүсгэсэн. Мөн хөрсний гулгалт явагдаж Акапулько, Геррерогийн олон мянган оршин суугч аврах ажиллагаанд хамрагдаж байна. Ням гаригийн байдлаар Герреро мужид 15 хүн хар салхинаас улбаатай нас барсан гэж ерөнхийлөгч Лопез Обрадор мэдэгдсэн ч гэлээ орон нутгийн мэдээллийн хэрэгслээр 29 хүн нас барсан гэж мэдээлсэн байна.

Цаг уурчдын тайлбарлаж буйгаар Жон хар салхи аварга том мод, байшин барилгуудыг нурааж, сүйтгэж байна. Гэхдээ олон хоног үргэлжилсэн аадар бороо хөлсний гулгалт үүсгэсний улмаар хүний амь нас эрсдэж байна. Жишээ нь Мексикийн зарим нутгуудад хэдхэн хоногийн дотор бараг бүтэн жилийн дайтай хур тунадас орсон. Оаксака мужид дор хаяж 80 гаруй хөрсний гулгалт болж, оршин суугчид нурангид дарагдсан юм.  Зарим бүс нутагт зам зорчих боломжгүй болсон тул бүхэл бүтэн иргэдийг таслав.

Албаныхны мэдээлснээр 5000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 3800 орчим хүн түр хорогдох байруудад орогнож байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж