Ахмадын баярын өдөр өнөөдөр /2024.10.01/ тохиож байна. Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг 1190 онд НҮБ-аас гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос эхлэн тэмдэглэж ирсэн түүхтэй. Жил бүрийн энэ өдөр ахмадууддаа зориулж, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Гэвч ахмадуудад бодитоор тулгамдаж буй асуудлуудад илүүтэй анхаарах нь зүйтэй. УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Хууль батлагдсанаар ахмадууд үзүүлэх эрүүл, идэвхтэй амьдралын тусламж үйлчилгээг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, асаргааны төрлийн үйлчилгээг нэмэх, хөнгөлөлттэй үйлчлэх сувиллын тоог нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтууд орж буй. Тухайлбал,
Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд:
- Эрүүл, идэвхтэй насжилтад бэлтгэх, ахмад настанд үзүүлэх урт хугацааны цогц тусламж үйлчилгээг сайжруулах;
- Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
- Ахмад настны эсрэг үйлдэгдэж буй эдийн засгийн хүчирхийллийг багасгах;
- Ахмад настны хөгжил, оролцоог нэмэгдүүлэх үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, тодорхой болгох;
- Ахмад настны асаргааны олон төрлийн үйлчилгээг бий болгон хөгжүүлэх;
- Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж байгаа сувиллын газруудын тоо, хамрах хүрээг нэмэгдүүлэх;
- Ахмад настанд протез, ортопед хийлгэх давтамжийг 5 жил байгааг 3 жил болгох;
- Аж ахуйн нэгж байгууллага ахмадын сан ажиллуулахыг дэмжих, сангийн төсөв, санхүүжилтийг тодорхой болгох зохицуулалт тусгагдсан болно.
Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдуулан өргөн барьсан холбогдох 10 орчим хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мөн Улсын Их хурлаар батлуулсан бөгөөд хуулийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.
2023 оны байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 9.8 хувийг ахмадууд эзэлж байна. Энэ тоо хүн амын хэтийн тооцооллоор 2050 онд 19 хувьд хүрэх төлөвтэй байна.
.
Нэргүй 2024-10-01 103.161.242.159
энэ улс бүрэн халамжийн улс боллоо.бүх төсвөө халамжинд зарцуулна. амьд бодьгал бүгд өрсөлддөг. ямарч өрсөлдөх чадамжгүй тэжээвэр сүрэг бэлдэж байна. ойрын 50-60 жил Монгол хөгжихгүй тэрнээс цааш монгол гэж улс үлдэх болов уу.
Нэргүй 2024-10-01 59.153.115.82
чи удахгүй тэжээвэр сүрэгт элсэнэ дээ
Нэргүй 2024-10-01 66.181.191.240
үхэхэд ойрхойн хүмүүсээ хайрлах нь хэрэгтэ йдээ